Цагдаагийн албаны тухай хуульд “Олон нийтийн цагдаагийн ажилтан”-ыг ажиллуулахаар заасан.
Тэгвэл Олон нийтийн цагдаагийн ажилтан болох хүсэлтэй иргэд ямар шаардлага хангасан байх болон хаана очиж бүртгүүлэх талаар Улаанбаатар хотын цагдаагийн Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн Хэв журмын үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөнгөөс тодрууллаа.
-Олон нийтийн цагдаагийн албанд энэ жил хэчнээн хүн ажиллуулахаар тогтоосон бэ?
-Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Тус хуулийн 24 дүгээр зүйлд Олон нийтийн цагдаагийн ажилтны тоог НИТХ-аас жил бүр тогтоож, үйл ажиллагааных нь зардлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Энэ дагуу хуулийн хэрэгжилтийн хангах чиглэлээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2014 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны тоог 190 хүнээр тогтоож, 906 сая төгрөгийг шийдвэрлэсэн.
-Олон нийтийн цагдаагаар ажиллах хэчнээн хүнийг сонгон шалгаруулалтаар тэнцүүлсэн бэ?
-Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм, түүнд тавигдах шаардлагыг ЦЕГ-ын дарга буюу цагдаагийн төв байгууллагын дарга батлана гэж заасан байгаа. Энэ дагуу ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулагдаад Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрмийг боловсруулсан. Улмаар журмаа өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр баталсан.
Дүрмийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газраас бэлтгэл ажлын төлөвлөгөө гараад өнгөрсөн 7-9 дүгээр саруудад 190 иргэнийг судалсан. Эдгээр иргэдээс сонгон шалгаруулалт явуулсан. ЦЕГ-ын Сургалт дадлагын төвтэй хамтарсан сургалтын дараа 172 иргэн тэнцүүлсэн. Тиймээс өнөөдрийн байдлаар 172 иргэнийг Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллуулахаар сертификат олгоод байна. Өнгөрсөн долоо хоногт Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг албан ёсоор ажиллуулах нээлтийн ажиллагааг хийсэн.
-Олон нийтийн цагдаагаар ажиллах хүмүүс ямар шалгуурт тэнцэж байх ёстой вэ?
-Олон нийтийн цагдаагийн ажилтан 20-60 настай, бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой байна. Харин дээд боловсролтой буюу цэргийн алба хаасан бол давуу тал болно. Мөн эрүүл мэнд, сэтгэцийн, бие бялдрын зөв хүмүүжилтэй иргэд байх ёстой гэсэн Цагдаагийн албаны тухай хуульд, Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэмд шаардлагуудыг тусгаж өгсөн байгаа.
-Цалингийн хөлс, урамшууллийн хувьд хэчнээн төгрөг байхаар тогтоогоод байгаа вэ?
-НИТХ-ын 2013 оны 51 дүгээр тогтоолоор Олон нийтийн цагдаагийн урамшууллыг сарын 352 мянган төгрөгөөр тогтоож өгсөн. Гэхдээ энэхүү урамшуулал жил бүр өөрчлөгдөнө. Ажилтнуудтай хийх хөдөлмөрийн гэрээ жил бүр сунгагдана. Ер нь бол урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош оруулахгүй гэсэн бодлоготой байгаа.
-Ирэх онд ажиллах хүний тоо болоод цалингийн хэмжээг хэзээ батлах уу?
-Ирэх жил ажиллах хүний тоог ирэх арваннэгдүгээр сард батална. Гэхдээ хэчнээн хүн ажиллах талаар дүүргийн Засаг дарга, цагдаагийн хэлтсийн дарга, хороодоос санал авна. Тухайлбал, Баянгол дүүргийн 10 дугаар хороонд гурван хүн ажиллуулах саналтай байвал ямар үндэслэлээр гэдгийг тодорхойлох судалгааг хийнэ. Хэрэв зайлшгүй хүн хүч нэмэх шаардлагатай газар бол хүний тоог нэмэх тал дээр анхаарч ажиллах болно.
-Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн иргэд хаана бүртгүүлэх вэ?
-Шинээр Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл байнга хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүмүүс дүүргийнхээ цагдаагийн хэлтэстээ очоод хэсгийн байгцаагч хариуцсан ахлахууд дээр бүртгэл хийлгүүлэх хэрэгтэй. Ийнхүү бүртгэл явагдаж байгаад тодорхой хэмжээний хүмүүс болсоны дараа сургалтыг зохион байгуулна.
Бүртгүүлсэн, судлагдсан хүмүүстээ сургалтын зар хүргээд, эрүүл мэндийн үзлэгт хамруулаад, нэгдсэн шалгалтад оруулах зэргээр шат дараатай ажлуудыг зохион байгуулна. Тиймээс бүртгэл явагдах хугацаа заагдаагүй байнга хийгдэж байгаа гэсэн үг .
-Дээрх цагдаа нар ямар үүрэг гүйцэтгэх вэ?
-Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйл дээр Олон нйтийн цагдаагийн эрх үүргийг тодорхойлж өгсөн байгаа. Тодруулбал, Олон нийтийн цагдаагийн ажилтан шаардлагатай этгээдийн бичиг баримтыг шалгах, гэмт хэрэг хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр байгууллага аж ахуйн нэгж, иргэнд хууль ёсны шаардлага тавих, байгууллага аж ахуйн нэгжид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ухуулга, яриа таниулга хийх, хуулиар харьяалуулсан зөрчилд торгууль ногдуулах, гэмт хэрэг зөрчил гарсан хэргийн газрыг хамгаалах, гэмт хэрэг захиргааны зөрчилтэй иргэнийг цагдаагийн байгууллагад хүргэж өгөх гэх мэтээр тодорхой эрх үүргийг хуульчилж өгсөн байгаа.
Ж.Отгонмягмар