Үндэсний портал GoGo.mn сайтаас нийслэл хот Улаанбаатарынхаа сайн сайхан, гэрэл гэгээтэй бүхнийг та бүхэндээ хүргэх My UB цэсээ нээгээд байгаа билээ.
Энэхүү цэсээ хэдийгээр нийслэл хотын 375 жилийн ойд зориулан нээсэн ч, цаашид байнгын ажиллагаатай байх юм. Тиймээс та бүхэн нийслэлийнхээ магтууштай, бусдад дуулгамаар мэдээллээ хуваалцахыг хүсвэл news@mongolcontent.mn хаягт хандаж болно.
Хамтдаа хотоо эерэгээр харж, эерэг эрчмийг цацруулж амьдарцгаая.
Universe Best Songs наадмаас төрөн гарч олны танил болсон залуу дуучин А.Хишигдалай:
-Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өнгө нэмж үүний хажуугаар соёлтой залуус ч их болж байна. Би өөрөө Архангай аймгийнх гэхдээ хотод байхдаа нутгаа бага санадаг. Учир нь Улаанбаатар хот төрсөн нутгаас минь өөрцгүй.
-Хогоо хаяхгүй байхыг уриалж байна.
Хийлч, СТА Ч.Дэлгэрцэцэг буюу Дээгий:
-Би Улаанбаатар хотын уугуул иргэн. Миний амьдралын бүх цаг үе нийслэл хотод маань өнгөрсөн учраас Улаанбаатар хотын талаар мэдэхгүй юм байхгүй гэж боддог. Социализмийн үед ч ардчиллын үед ч байгаа хотынхоо өнгө төрхөнд би дуртай.
-Хүнийхээ төлөө бүтээгдсэн, бий болсон Улаанбаатар хотод амьдрах юмсан гэж хүсдэг. Гэгээлэг сайхан аливаа зүйл нь хүндээ чиглэсэн тийм Улаанбаатар болоосой гэж хүсдэг.
Д.Отгондалай /Азийн наадмын аварга, боксын шигшээ багийн тамирчин/
-Улаанбаатар хотын юунд дуртай вэ?
-Нийслэл хотдоо амьдарч байгаа учраас бүгдэд нь дуртай даа. Гэр бүлээрээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парк орох дуртай.
-Улаанбаатарын юуг гоё болгоосой гэж боддог вэ?
-Нийслэл одоо гадагшаа улам тэлэх хэрэгтэй. Байшин барилга байгууламжаа шахаж барих биш машины зогсоол, ногоон байгууламж, явган хүний болон дугуйн замтай байх ёстой. Замын түгжрэл багатай, утаагүй цэвэрхэн хот болох цаг ирэх байх аа.
Б.Мандуул /Монгол Улсын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч/
-Улаанбаатар хотын юунд дуртай вэ?
- Хүүхэд байхдаа Сүхбаатар талбайд ирж Соёлын төвийн орчимд роликоор их тоглодог байсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, Зайсан гурав л хамгийн гоё санагддаг.

-Ногоон байгууламж ихтэй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багатай, хүн ам ихээр төвлөрсөн хот байгаасай гэж боддог. Хүн ам ихээр төвлөрсөн гэхээр хүмүүс гайхаж магад. Хүн ам, хөдөлмөрлөх хүчин олон байгаагийн хэрээр улс орон хөгжих бас нэгэн хөшүүрэг байдаг. Шинээр баригдах байгууламж дээшээ баригдахаас гадна доошоогоо бас илүү хөгжүүлээсэй. Улс орнууд газар доор, барилга байгууламжийн доод талд метро, машины зогсоол, дэлгүүр, бассейн, үзвэр үйлчилгээний газраа төвлөрүүлж байгаа төлөвлөлтийг Улаанбаатарт хэрэгжүүлэх цаг нь ирсэн. Үүнээс гадна хот, хөдөөгийнх гэж бие биенээ ялгаварлахаа болиосой. Монгол Улсын иргэн болж хөх толботой төрсөн л юм чинь бид хаана ч амьдрах эрхтэй шүү дээ.
Д.Мөнхчулуун /"Татар" хамтлагийн гишүүн/
-Улаанбаатар хотын юунд дуртай вэ?
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд л их очих дуртай. Гүйлтийн зам дээр тогтмол гүйж байгаа. Салхинд гарахаар бол хотоос гардаг даа.

-Нийслэл маань бүр илүү өргөн болоосой. Хотоо тэлэхдээ хамгийн гол нь төлөвлөлтөө сайн хиймээр байна. Оюутны хотхон, залуусын хотхон, худалдааны үйлчилгээний төв гээд хотоос гаргаж төвлөрүүлээд хурдны зам, метро тавибал илүү гоё болох байх. Хувцас худалдаж авахаар гарахад дэлгүүр бүрт орж хэсэх биш нэг дор бүх брэнд нь төвлөрсөн, хоолны ресторанууд, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх үзвэр үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн томоохон худалдааны цогцолбор байх хэрэгтэй. Томоохон худалдааны төв, захуудыг хотоос гаргах, Хүй долоон худагт баяр наадмын цогцолбор барьж байгаа нь хамгийн зөв шийдвэр, оновчтой төлөвлөлт болсон.
Д.Төмөрхүлэг /Азийн наадмын аварга, жүдо бөхийн шигшээ/
-Улаанбаатар хотын юунд дуртай вэ?
-Байнгын бэлтгэл сургуулилтаа болохоор Улаанбаатарт байх үед чөлөөт цаг хомс гардаг. Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богд хан уул, Зайсан орчимд хамгийн их очдог. Бид ууланд авчирч кросс гүйж бэлтгэлээ базадаг газрууд. Тийм болохоор хамгийн гоё газрууд гэвэл энэ байх болов уу.

-Тамирчдын хувьд гадны улс орнуудад байнга тэмцээнд уралдаанд оролцдог болохоор харьцуулж хардаг. Улаанбаатарт нийслэлийн үүх түүхийг болон монгол ахуйгаа харуулсан гоё хөшөө дурсгалын газрууд байгуулагдаасай. Чингисийн хөшөөт цогцолбороос өөр томоохон түүхэн бүтээл бий болоосой. Улаанбаатарын нүүр царайг илтгэх уран барилга байгууламж ихтэй байвал гоё болов уу.
Нийслэлчүүддээ 375 жилийн ойн мэндийг хүргэе. Манай сайтын My UB булан гэрэл гэгээтэй мэдээллээр хэзээ ч үл тасраг ээ.