Хэдхэн хоног хөдөө явахаараа шороотой, утаатай нийслэлийнхээ гудамжийг санана. Хэдхэн сар гадагшаа явахаараа энэ ч модыг нь, тэр ч цэцгийг нь нийслэлдээ тарьж ургуулах юмсан гэж бодно.
Хаа ч явсан сэтгэлд уяатай байдаг Улаанбаатар минь.
Санаагаар болдог бол иргэн бүхэн хотоо цэвэр цэмцгэр гоё сайхан байлгахын төлөө хичээдэг, нийслэлийн албан тушаалтан бүр хотоо хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ ажилдаа ханддаг байх сан. Тэгвэл нэг их удахгүй цэвэрхэн, хөгжилтэй Улаанбаатарт амьдрах юм.
Би хотынх, чи хөдөөнийх гэж ярьдагаа одоо больцгооё. Нийслэлд төрсөн ч бай, ердөө өчигдөрхөн нүүж ирсэн ч бай нэгэнт энэ хотод л байгаа бол амьдарч буй гэр орноос чинь ялгаа юун.
Үргэлж ярьдаг хотын соёл гэдэг чинь тийм айхтар хүрч чадахааргүй оргил, хийж чадахгүй зүйл ч биш. Ердөө л бусдын амьдралд садаа болохгүйгээр, бусаддаа найрсаг хандаж, хотоо гэр шигээ санаж, эзэн шиг нь амьдрахыг л хэлж байгаа хэрэг.
Өнөөдөр нийслэлийн маань 375 жилийн төрсөн өдөр. Хэдийгээр их хугацаа мэт санагдавч ердөө сүүлийн 50 гаруйхан жил л бид суурин хотын соёлд суралцаж байна. Гэтэл бусад улс орны нийслэл хэчнээн зуун жилийн түүхтэй байдаг билээ. Тиймээс бусдыг шүүмжилж, бурууг товойлгохоосоо илүүтэй дөнгөж хөл дээрээ тогтон буй, цаашид хөгжлийн их зам руу тэмүүлж буй нийслэлээ хамтдаа хөгжүүлцгээе.
Улаанбаатарын иргэн Та л ухамсартай байвал, хотдоо эзэн хүн шиг хандаж чадвал хөгжилд хүрэхэд тийм ч хэцүү биш. Гэрт чинь ороод хог хаяхыг өөр бусдад зөвшөөрдөггүй шигээ, хотод маань хүний сэтгэлээр хандаж байгаа нэгнээ харин шүүмжлэн хэлж, засч залруулж явцгаая.
Улаанбаатарт амьдарч байгаа, Улаанбаатарын иргэн Танд 375 жилийн төрсөн өдрийн мэнд хүргэе. Танд илүү урт удаан наслахыг, эрүүл энх, цог золбоотой байхыг хүсэн ерөөе.