НҮБ-ын Хүүхдийн Сан буюу ЮНИСЕФ Баруун Африкийн орнуудаар хурдацтай тархаж буй эбола вирусын халдварыг анх тээж, тараасан хүнийг олжээ.
Эбола вирус анх 1976 онд Судан болон Бүгд Найрамдах Конго улсад гарч байсан ч төд удалгүй намжсан. Харин энэ оны хоёрдугаар сараас эхлэн Баруун Африкийн орнуудаар хурдацтай тархаж эхэлсэн билээ.
Тэгвэл энэ онд эбола вирус тараасан хамгийн анхны хүнийг олсон бөгөөд тэрбээр Гвиней улсын хоёр настай нэгэн хүү байсан нь тогтоогдов. Тэрбээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 6-нд эбола вирусын улмаас амиа алдсан. Нэг сарын дараа түүний ээж, 4 настай эгч мөн энэ вирусаар хорвоог орхижээ.
Шинжээчдийн баг эмнэлгийн бүртгэл болон тэднийг эмчилж байсан эмч нарын ярианд үндэслэн вирусын тархалтын үйл явцыг тогтоожээ. Шинжээчид ийм аргаар эбола вирусын анхны халдвар тээгчийг олов. Энэ гэр бүл Либери, Сьерра Леон улсуудтай хиллэдэг Гвиней улсын Гекеда тосгонд амьдардаг байсан нь дээрх улсуудаар тархах гол шалтгаан болжээ.
Дээрх хүүхэд нас барсаны дараа дөрвөн сарын дотор тосгонд эбола вирусаар амиа алдсан хүмүүсийн тоо 14-т хүрэв. Харин ДЭМБ-аас эбола вирусын тархалтад зөвхөн энэ оны гуравдугаар сараас эхэлж анхаарал хандуулж эхэлсэн юм.
ДЭМБ-аас авсан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр эбола вирусын халдвар авсан хүний тоо 10000 давж, тус вирусын улмаас 4900 гаруй хүн хорвоог орхижээ. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Гвиней, Либери, Сьерра-Леон улсын иргэд.
Эх сурвалж: ИТАР-ТАСС