Улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар аймгуудын нам байр сууриа илэрхийлж АН-ын хэрэг эрхлэх газар албан бичиг хүргүүлжээ.
Уг албан бичигт “Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудыг нөмөрч эхэлсэн эдийн засгийн болон улс төрийн хямрал нь манай улсын нийгэм, эдийн засгийн амьдралд, нэн ялангуяа уул уурхайн салбарыг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бүтээгдхүүн эспортлох зэрэг асуудлуудад сөрөг нөлөөлж багагүй хүндрэл бэрхшээл учруулж байгаа боловч Шинэчлэлийн Засгийн газар аливаа саад бэрхшээлээс няцалгүй, бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгааг Монголын бүх ард түмэн, АН-ын гишүүд дэмжигчид гүнээ ойлгон мэдэрч төр засгийн бодлогыг дэмжиж байна.
Чухам ийм үед Монгол төрийн тогтвортой байдлыг алдагдуулах, Засгийн газрын үйл ажиллагааг саатуулан Засгийн газрыг огцруулах гэж оролдох нь чухам хэнд, улстөрийн болон эдийн засгийн ямар бүлэглэлд ашигтай болох нь тодорхой юм. Ийм үед УИХ дахь АН-ын бүлэг, бүлгийн гишүүд нэгдмэл нэгэн ойлголт чиг баримжаатай эв нэгдэлтэй байж, урдаа тавьсан эрхэм зорилгоо хамтын хүчээр хэрэгжүүлж, эцсийн үр дүнд хүрээсэй гэж” хүссэн байна.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан намынхаа даргыг Ерөнхий сайдын суудлаас огцруулах бичигт гарын үсэг зурж сөрөг хүчнийг дэмжсэн. Түүний эл үйлдлийг буруушаасан намынхан нь түүнд хариуцлага тооцохыг шаарджээ.
Н.Халиун