Сингапурт саяхан зохиогдсон “Миланы гэрэл зураг, видео, дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа 2014” олон улсын арга хэмжээнд Монголын гэсэн тодотголтой булан анх удаа нээжээ.
Австралийн гэрэл зурагчин Сили Брандт хэмээх бүсгүй Монголын тал нутгаар морин аялал хийж явахдаа содон, сонирхолтой агшнуудыг дурайн авайдаа буулгаснаа энд дэлгэсэн байна. Сингапурын олон улсын гэрэл зургийн IV наадамтай хамтатган нээлтээ хийсэн энэхүү үзэсгэлэн худалдааны Монголын буланг нээж тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа үг хэлжээ.
Үе үеийн гэрэл зургийн өөрчлөлт, шинэчлэл болоод урлагийн бүтээлийн хэмжээнд хүртэл хөгжиж буйг нь олон нийтэд таниулах зорилгоор 2011 онд Италид анх “Миланы гэрэл зураг, видео, дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байсан аж.
Сингапурын алдарт “Marina Bay Sands” цэнгэлдэхэд нээгдсэн өнөө жилийн үзэсгэлэн худалдааг 25 мянган хүн үзэж сонирхохоор бүртгүүлжээ. Л.Аргамжин