Гэр хорооллын айл өрхүүдийн дагаж мөрдөх “Нүхэн жорлон, бохир усны цооногт тавигдах стандарт”-ыг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс 2008 онд баталжээ.
Гэвч энэ стандарт амьдрал дээр төдийлэн хэрэгжихгүй байгааг судалгаанаас харж болно.
Өнгөрсөн жилийн байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 59 хувийг гэр хороолол эзэлж, 197 мянган өрхийн 767 мянган хүн энд амьдардаг гэсэн судалгаа бий.
Гэр хорооллын нүхэн жорлон хөрсний бохирдолд ихээхэн нөлөөлж байгаа тул стандартад нийцүүлэх нь чухал байна. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Золбоотой ярилцлаа.
-Хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрлээ гэдэг. Тэгвэл гэр хорооллын нүхэн жорлон энэ бохирдолд хичнээн хувь эзэлдэг юм бол?
-Хөрс бохирдуулж буй олон хүчин зүйл бий. Тэдний нэг нь яалт ч үгүй нүхэн жорлон. Хөрсний бохирдлын хэмжээг жилд хоёр удаа, есөн дүүргийн эрчимтэй суурьшлын 54 цэгээс дээж авч, эрүүл ахуйн үнэлгээ өгдөг. Ингэхдээ гэр хорооллын айлуудын хашаанаас биш гудамнаас нь дээж авдаг. Бохирдол үйлдвэрлэл, хог хаягдал ихтэй газрын дээжтэй адилхан бохирдсон байдаг.
-Гэр хорооллын нүхэн жорлонгийн талаар судалгаа хоёр жилийн өмнө явуулахад 85 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна гэсэн дүн гарсан байдаг. Өнөөдөр энэ тоо буурсан болов уу?
-Ер нь бол ариун цэврийн байгууламжийн талаар судалгааг эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагууд их хийдэг. Манайхаас жил бүр хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу хийдэг. Өнгөрсөн жил судалгаанд хамрагдсан өрхүүдийн 40 хувь нь жорлондоо халдваргүйжүүлэлт, ариутгал огт хийж байгаагүй, мөн тооны өрхүүд бохир усны цооноггүй байсан зэрэг дүн гарсан. Айлууд бид яахаа мэдэхгүй байна, жорлон ухах газаргүй болчихсон байна зэрэг санал хүсэлт ихээхэн тавьсан. Тэгэхээр газаргүй болоод байна гэдэг том асуудал. Нөгөө 0.07 га-даа жорлон ухаад таарч байгаа гэсэн үг шүү дээ. Тиймээс л стандартад өөр хувилбар зайлшгүй хэрэгтэй байна. Тэртэй тэргүй манай нийт хүн ам төвлөрсөн ариун цэврийн байгууламжид хамрагдаж чадахгүй нь тодорхой учраас төвлөрсөн бусыг нь олон хувилбараар ашиглах хэрэгтэй.
-Стандартын хяналтыг хаанаас тавьдаг юм бол?
-Байгаль орчин хамгаалах, хатуу шингэн хог хаягдалтай тэмцэх хууль тогтоомжийн хяналтыг манайхаас тавина, мөн дүүргүүдийн засаг дарга нар тавьдаг. Хяналт, шалгалт хийж байна гээд торгоод хаагаад явахдаа гол нь биш. Эхний ээлжинд иргэдэд сургалт явуулж, ойлгуулах хэрэгтэй байна. 2008 онд бол манай байгууллагаас засаг дарга, нийгмийн ажилтнуудад сургалт явуулсан. Харин тэд цааш иргэдэд сургалт хийсэн байдаг. 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл тухайн стандартын шаардлага хангагдахгүй хэвээр байна. Жишээлбэл, зарим айл бохир усны нүхгүй байдаг. Жорлон руугаа бохир усаа хийснээс амархан дүүрдэг. Ингэхгүйн тулд гудманд гаргаж асгаж байх жишээний. Ийм л зүйлээс эхэлж хөрс бохирдоод байна. Бидний боловсруулаад байгаа стандарт аль болох олон хувилбараар хийх боломжтой. Энэ нь тухайн иргэн өөрийн эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулан доторлогоотой хийж соруулах уу, бордоожуулах уу, хуурайшуулах уу гээд сонголт хийх боломжтой гэсэн үг.
-Стандарт дагаж мөрдөөгүй тохиолдолд хүлээх хариуцлага ямар байдаг юм бол?
-Ариун цэврийн тухай хуульд иргэн, аж ахуйн нэгж эрүүл ахуй стандартын дагуу ашиглана гэж заасан байдаг. Гэвч хүлээлгэх тодорхой заалт байдаггүй. Хог хаягдал үүсгэсэн гэдэг утгаараа торгууль тавьж болох ч торгохоосоо өмнө яагаад стандарт мөрдөхгүй байна гэхээр яг ямар байх ёстой нь төдийлөн тодорхойгүй. Мэдээлэл сурталчилгааны ажил илүү чухал байна.
-Шинээр нүхэн жорлонгийн стандартын төслийг танай байгууллагаас бичсэн гэж байсан?
-Ариун цэврийн байгууламжийг дотор нь сайжруулсан, сайжруулаагүй гэж хоёр хуваадаг. Сайжруулаагүй ариун цэврийн байгууламжид нүхэн жорлон орж байна. Нэгдүгээрт, ялгадас доторлогоогүй нүх рүү орохоор тэр чигтээ хөрсөнд шингэж бохирдуулдаг. Улмаар гүний ус, агаар бохирдох нөхцөл бүрдүүлдэг нэг хүчин зүйл болдог. Агааржуулалттай, сайжруулсан нүхэн жорлон хэрэглэе, мөн заавал ялгадасаа хөрсөнд шингээхгүйгээр ялгах, хатаах, бордоо болгох зэрэг өөр технологиор аль болох хөрсөнд шингээхгүй байх хэрэгтэй байна. Хөрс, усаа хамгаалах гээд байна шүү дээ. Тиймээс арай өөр шийдэл ашиглая гэж төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч хийж буй стандарт юм. Хараахан батлагдаагүй байна. Дөрвөн төрлийн хувилбараар хийсэн. Стандартын гол зорилго нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй газарт хэрэглэж болох ариун цэврийн байгууламжийн хамгийн наад захын аюулгүй, эрүүл байдлын шаардлагыг тусгасан стандарт боловсруулахыг зорьж төслөө хийсэн. Энэ ондоо багтаж Стандарчилал, хэмжилзүйн үндэсний төвийн техникийн зөвлөлөөр орох байх. Хэрэв тэнд дэмжигдвэл цааш дахин орно.
-Бордоожуулах, хуурайшуулах арга гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Нүх ухахгүйгээр газар дээр суурь хийж, тэндээ ялгадасаа цуглуулна. Ингэхдээ өтгөн шингэнээр нь ялгаж цуглуулна. Өтгөн хийсэн савандаа өөр хог хаягдал хийхгүй. Харин үртэс, үнс зэргийг нэг удаадаа 200-300 граммыг хийж задралд оруулан хатаадаг арга бий. Энэ аргыг “Эй Си Эф Монгол” олон улсын байгууллагаас туршиж, ашиглалт зөөвөрлөлтийг нь хариуцан ажилладаг. Тус байгууллага төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн таван хороонд стандартад нийцсэн 300-гаад жорлон барьж өгсөн. Улмаар эдгээр жорлонг суллах үйлчилгээг нэвтрүүлж дуудлагаар болон хувиарийн дагуу гурван сар тутамд сулладаг юм билээ.
2010 онд Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутагт бага оврын бордооны үйлдвэр барьж ашиглалтанд оруулсан бөгөөд уг үйлдвэр нь жилд 14 тонн бордоо гаргах хүчин чадалтай. Одоогийн байдлаар энэ бүх асуудлыг “Эй Си Эф Монгол” өөрсдөө хариуцаад явж байна. Хэт нь хөгжвөл хувийн хэвшлүүд оролцоод явах боломжтой.
Харин хуурайшуулах аргын хувьд мөн л өтгөн шингэн ялгадасаа ялгаад хатаана. Өтгөнөө аль болох агаар салхи нэвтрэх, нарны гэрэл тусах саванд хурааж, хатаагаад хог хаягдлын цэгт хаях боломжтой.
Стандарт батлагдаад бүрэн хэрэгжвэл ашиглалтыг хариуцсан байгууллага бий болох байх. Үнэхээр хийж чадвал боломжтой бизнес юм билээ.
Стандарт батлагдаад хэрэгжтэл хугацаа хэрэгтэй. Нүхэн жорлонгийн стандартыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байгаа энэ нөхцөлд хэцүү хэдий ч хэрэгжээд эхэлвэл эрүүл ахуй, эдийн засаг талаасаа ч хэрэгтэй.
Сургалт сурталчилгааны ажил ихээхэн хэрэгтэй юм байна лээ. Одоогийн байдлаар туршсан айлуудтай уулзахад сэтгэгдэл өндөртэй байдаг юм билээ. Техник технологи хөгжөөд ариун цэврийн байгууламж өндөр түвшинд хүрчихээд байхад бид өнөөх л нүхэн жорлонтойгоо байх ёстой гэж. Ер нь бол бид нар хөрсөнд шингээдэггүй аль нэг аргыг сонгож хэрэглэх хэрэгтэй.