Нийслэлийн иргэдийн бичил бизнес эрхлэх санал санаачлагыг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны төвшнийг тасралтгүй дээшлүүлэх зорилго бүхий “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд НИТХ-аар баталсан.
Үүнээс хойш тус хөтөлбөрт хамрагдан зээл авч, бичил бизнес эрхэлж амьдрал ахуйгаа өөд татах сонирхолтой иргэд “Зээл авч чадахгүй байна. Хаагуур яаж авдаг юм бол” хэмээн чих тавьсаар таван сар өнгөрөв. Нийслэлийн бичил бизнесийг эрхлэх сангаас 150 тэрбум төгрөгийг 152 хороонд нэг хувийн хүүтэй зээлдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсвөөс хороо болгонд нэг хадгаламж, зээлийн хоршоонд ойролцоогоор 100 сая төгрөгийн зээл олгохоор болсон. Энэхүү зээлийг хадгаламж зээлийн хоршоод бизнесийн төсөл нь шалгарсан гишүүддээ жилийн 13.4 хувийн хүүтэйгээр дамжуулан зээлдүүлэх учиртай.
ХОРОО БОЛГОНД ХЗХ БАЙГУУЛАХААР БОЛСОН НЬ
Уг хөтөлбөрт зээлийг дамжуулан зээлдэх байгууллагыг сонгохдоо зээлийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй, ашгийн төлөө бус, сайн дурын гишүүнчлэл, хамтын удирдлага, хяналттай, хараат бус бие даасан, зээлийн шалгуур үзүүлэлт шат дамжлага бага, иргэдэд хүртээмжтэй байна гэж заасан юм.
Дээр дурьдсан шалгуур үзүүлэлт нь хадгаламж, зээлийн хоршооны ерөнхий зарчимтай таарч байжээ. Тиймээс хороо болгонд хадгаламж, зээлийн хоршоо шинээр байгуулах эсвэл хуучин хоршоод салбар үүсгэхээр болсон юм. Ингээд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хадгаламж, зээлийн хоршооны удирдлагуудад “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар албан тохиролцоонд хүрсэн уулзалт зөвөлгөөнийг ч зохион байгуулж амжсан байна.
Тус хөтөлбөрийг баталснаас хойш Нийслэлийн бичил бизнесийг эрхлэх сангийн мэргэжилтнүүд 152 хороонд очиж, иргэдэд мэдээлэл өгөн сургалт хийжээ. Одоогоор 102 хороо хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулах хурлаа хийгээд байгаа аж.
ХОЁР ХЗХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЧЭЭ
Хадгаламж, зээлийн хоршоо байгуулах хүмүүс эхлээд улсын бүртгэлд бүртгүүлнэ. Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооноос Хадгаламж, зээлийн хоршооны хууль, холбогдох журмын дагуу зөвшөөрлөө авах юм. Гэтэл иргэд хууль уншдаггүй учраас алдаа гаргадаг аж. Анхнаасаа хуулийн дагуу хадгаламж, зээлийн хоршоогоо байгуулвал дараа нь асуудал үүсэхгүй гэдгийг албаны хүмүүс сануулж байна.
Тухайлбал, хуульд хадгаламж, зээлийн хоршооны гүйцэтгэх зөвлөл, тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөлд ажиллаж буй хүмүүс санхүүгийн эсвэл хуулийн мэргэжилтэй хүн байна гэсэн заалтыг буруу ойлгоод “Би олон жил бизнес хийж байгаа хүн” хэмээн зүтгээд байдаг аж. Үүнээс гадна хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагчдын хооронд гарах маргааныг зохицуулах гэрээг алдаатай хийдэг байна.
Тиймээс хадгаламж, зээлийн хоршоо байгуулж буй иргэдэд ирэх сарын 15 хүртэл зөвөлгөө, мэдээлэл өгөх зорилгоор Нийслэлийн бичил бизнесийг эрхлэх сангийн мэргэжилтнүүд Санхүүгийн зохицуулах хороонд байрлан ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хороонд хадгаламж, зээлийн хоршоо байгуулах 28 хүсэлт иржээ. Эдгээрээс 15 хүсэлтийг хянаж үзээд хоёр хадгаламж, зээлийн хоршоонд тусгай зөвшөөрөл олгосон байна.
Тодруулбал, Улаанбаатарт нэг хороонд хадгаламж, зээлийн хоршоо байгуулах зөвшөөрөл өгчээ. Мөн Налайх дүүрэгт хуучин байсан хадгаламж, зээлийн хоршоо гурван хороонд салбар байгуулах замаар тусгай зөвшөөрөл авсан байна. Харин одоо хадгаламж, зээлийн хоршоо байгуулах 11 хүсэлтийн материалыг хянаж буй юм байна. Эдгээр хүсэлт аравдугаар сард иржээ. Хороо бүрт хадгаламж, зээлийн хоршоо байгуулах үйл явц нь удаан байгаа учраас бичил бизнесийн зээл саатжээ.
Г.Ганчимэг