АНУ-ын “Geliad Science” компани нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэх саналыг өнгөрсөн долдугаар сард ЭМЯ-нд тавьсан. Тэд хөгжиж буй орнуудын амьжиргааны түвшин доогуур болон нэн ядуу иргэдэд элэгний С вирусийн эсрэг софосбувир эмийг хөнгөлөлттэй үнээр худалддаг юм.
Харин энэ эмийг манайд оруулж ирэхдээ хэд хэдэн болзол тавиад буй. Үүнд софосбувирийг улсын бүртгэлдээ яаралтай нэмэх, зардлыг нь 100 хувь Засгийн газрын хөрөнгөөр санхүүжүүлэх, үүгээр зөвхөн нэн ядуу 10-15 мянган иргэнийг эмчлэх, бусад иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгохгүй байх, эмийн ханган нийлүүлэлт, түгээлтийг Америк компани өөрсдөө зохион байгуулах эрхтэй зэргээр тусгасан байна. Харин манайх софосбувир эмийг хараахан бүртгэж аваагүй, энэ ажлын явц удаашралтай байгаа юм билээ.
Тус эмийг 2013 оны 11-12 сард Европын холбооны эмийн агентлаг, АНУ, өнгөрсөн нэгдүгээр сард Канадад тус тус бүртгэжээ. Зөвхөн софосбувир эмийг хөнгөлттэй үнээр худалдан авахад Засгийн газраас жилд 34 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатайгаас гадна хавсран хэрэглэх зайлшгүй шаардлагатай хоёр эм бий. Мөн нэг иргэн зөвхөн шинжилгээний зардалд дор хаяж 6.6 сая төгрөг зарцуулах тооцоог ХӨСҮТ гаргасан байна.
Энэ бүхнээс үзэхэд элэгний С вирустэй иргэн бүр 1800 ам.долларт багтаан эмчлүүлнэ гэсэн манайхны хүлээлт бодит байдалд нийцэхгүй бололтой.
О.Ундрах