Дэлхийн 189 улсыг 10 суурь үзүүлэлтээр жагсаасан “Doing Business 2015" тайланд манай улс 72 дугаар байранд оржээ. Үүнд хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн өөрчлөлт, татварын орчин сайжирсан нь голлон нөлөөлсөн байна. Харин гадаад худалдааны эргэлтээр 173 дугаарт жагссан нь Монгол Улсын хувьд 10 үзүүлэлт дундаа хамгийн тааруу нь болсон байна.
Түүнчлэн өнгөрсөн онд манай улсын бизнес эрхлэгчдийн татвар төлөх дундаж хугацаа 192 цаг байсан бол одоогоор 148 цаг болж буурсан нь Австри улсаас бага байгаа аж.
Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч, ахлах эдийн засагч Каушик Басу “Эдийн засгийн амжилт, уналт нь олон хувьсагчаас шалтгаалдаг. Үүнд бизнесийг хэрхэн хялбархан хийх тухай “зохицуулалт” гол түлхүүр нь болдог” гэдгийг онцолжээ.
Энэ жилийн “Doing business 2015” буюу Бизнес эрхлэлтийн орчны тайланд Сингапур улс манлайлах байр сууриа хадгалан үлдлээ. Түүнчлэн бизнес эрхлэхэд ээлтэй 10 орны тоонд Шинэ Зеланд, Хонконг, БНСУ, Австрали улсууд багтсан аж. Хоёр хөршийн үзүүлэлтээс харахад Хятад 93 дугаарт, ОХУ 62 дугаар байранд орсон байна.
Түүнчлэн баримт бичиг бүрдүүлэлт, хууль эрх зүйтэй холбоотой шийдвэрийг богино хугацаанд зохицуулах нь цаг хугацаа хэмнэсэн үйлдэл болдгийг олон улсын жишиг харуулж буй аж. Өнгөрсөн онд 123 орны бизнес эрхлэгчид өөрсдийн зохицуулалтын орчинд ахиц гаргасныг тус тайланд тэмдэглэсэн байна.
Нэг жилийн хугацаанд 189 орны эдийн засгийг хамруулсан уг тайланд 230 бизнесийн шинэчлэл тэмдэглэгдсэн байна. Үүний 145 нь бизнесийн дүрэм журмын төвөгтэй байдал болон нийцүүлэх зардлаг багасгахад, үлдсэн 85 нь хууль эрх зүйн орчинг шинэчлэхэд чиглэгджээ. Тэр дундаа Африкийн Сахарын хэсэгт хамгийн их шинэчлэл бүртгэгдсэн байна.
А.Буянзаяа