50 сая төгрөг.
Энэ бол их хэмжээний мөнгө.
50 сая төгрөгөөр та өөрийн бизнесээ эхлүүлж, амьдралдаа хэрэгтэй олон зүйлийг худалдан авч, мөн үр дүнтэй сайн үйлс хийх боломжтой. Энэ мөнгийг танд “Боловсрол суваг” телевизийн “50 саяын уналт” санал болгосоор 3 жилийн нүүрийг үзэж байна.
Үзэгчдэд шинэ сонирхолтой мэдээ мэдээлэл, үр өгөөжтэй танин мэдэхүйн мэдлэг өгч байдаг энэ нэвтрүүлгээс олон азтан төрж, мөн олон хүмүүс 50 сая төгрөгийг унагаж байсан юм. Нэвтрүүлгийн ялагч болохын тулд дан ганц мэдлэгээр бус өөрийн логик сэтгэлгээгээ ашиглаж, мөн тодорхой хэмжээний азтай байх ёстой. “50 саяын уналт” нэвтрүүлэг цацагдаж эхэлснээс хойш нэвтрүүлгээс 50 гаруй сая төгрөгийн азтангууд тодорсон байна.
Нэвтрүүлгийн азтангууд хожлынхоо мөнгийн хүүхдийнхээ сургалтын төлбөр, гэр бүлийнхээ гишүүний эмчилгээний зардал, зуслангийнхаа хашаанд мод тарих, шинэ байрныхаа тохижилт, ойр зуурын хэрэглээндээ зэрэг олон хэлбэрээр зарцуулсан байна. Мөн тодорхой хувийг нь хүмүүнлэгийн үйлсэд зарцуулсан хүмүүс ч байдаг.
Нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарт О.Эрдэнэ, Ц.Ганбат хэмээн найзууд оролцож, ээлжит ялагчаар тодорсон байна. Мэргэжил нэгт андууд өөрсдийн ухаанаа уралдуулан, азаа сорьж 4'000'000 төгрөгийн ялагчид болжээ.
- Дөрвөн сая төгрөг хожсон сэтгэлээ хувалцана уу?
Ц.Ганбат: “Боловсрол суваг” телевизийн “50 саяын уналт” шоу нэвтрүүлэгт оролцоод дөрвөн сая төгрөг хожсондоо баяртай байна. Энэ нэвтрүүлгийг өмнө нь үзэгчийн судлаас сонирхон, шимтэн үздэг байсан. Харин өөрийгөө ямар нэгэн хэмжээгээр сориод үзье гэж бодоод найзтайгаа хамт оролцсон юм.
О.Эрдэнэ: Энэ нэвтрүүлэгт уран бүтээлч Ц.Ганбат найзтайгаа хамтран оролцоод ялагч болсондоо маш их баяртай байна.
- Нэвтрүүлгийн асуултууд хэр хэцүү санагдсан бэ?
Ц.Ганбат: Асуултууд ер нь хэцүү байсан шүү. Мэддэг юм таарвал амархан, харин огт мэддэгүй юм асуувал хэцүүхэн юм байна лээ. Гол нь дандаа мэддэг юм таарна гэж байхгүй шүү дээ.
О.Эрдэнэ: Гол нь тулгамдана гэсэн асуудал байдаг. Цагтаа баригдаад хуваах ёсгүй хувилбартаа мөнгө хуваагаад тавих асуудал гардаг санагддаг. Хамгийн гол нь хүлээцтэй, нухацтай, тайван бодоод асуултандаа хариулж чадвал ялагч болох боломжтой юм байна.
“50 саяын уналт” нэвтрүүлгийн оролцогчид нийт 8 асуултад амжилттай хариулах шаардлагатай байдаг. Ээлжит ялагчдын 8-р асуулт эртний Грекийн мэдлэгийг шалгасан байлаа. Эртний Грекийн түүхэнд нэрээ мөнхөлсөн аугаа эмэгтэйчүүдийн тухай асуултад тэд мөн л амжилттай хариулж, эцсийн мөчид 4'000'000 төгрөгөө доош унагалгүй авч үлдэж чаджээ.
Үзэгч та бүхэн нэвтрүүлгийнхээ шинэ дугааруудыг хүлээн авч үзэж, мэдлэг чадвар, аз хийморь болон логик сэтгэлгээгээрээ ялгарсан азтангууд хэрхэн нэвтрүүлгийн ялагч болж байгааг хүлээн авч үзээрэй.
Б.Энхцэцэг