Эрдэнэс Монгол компаниас өнөөдөр “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс Таван Толгой”, “Эрдэнэс Оюу Толгой” компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн харилцан санал солилцох уулзалтыг Хангарьд ордонд зохион байгууллаа.
Уулзалтанд Нээлттэй нийгэм хүрээлэнгийн багш Д.Байлыхүү “Компанийн ТУЗ-ийн сайн засаглалын нийтлэг жишээ ба Монголын өнөөгийн байдал” сэдвээр, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол Улс дахь зохицуулагч Н.Дорждарь “Компанийн засаглалын хөгжлийн олон улсын чиг хандлага” сэдвээр, ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн ХЭЗГ-ийн захирал Т.Билгээ “Охин компаниудын ТУЗ-ийн үйл ажиллагааны өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Оролцогчид “ТУЗ-ийн үйл ажиллагааг боловсронгуй болгоход анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд чөлөөт ярилцлага өрнүүлэн, толгой компаниас охин компанийн ТУЗ-тай харилцаж буй одоогийн харилцаа, арга барил, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Мөн цаашид хэрхэн өгөөжтэй, бүтээлч ажиллах талаар тодорхой санаачлагуудыг санал болгосон юм.