БНХАУ-ын хоёр иргэн гадаад улсын банкны виза болон мастер картыг хуурамчаар үйлдэж, Монгол улсад ирээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итали зоогийн газарт гүйлгээ хийжээ. Улмаар тухайн хуурамч картаараа банкнаас 40 сая төгрөгийг өөрсдийн харилцах дансанд шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлджээ.
Тэд энэ хэрэгтээ Монгол Улсын гурван иргэнийг ашигласан байна.
БНХАУ-ын иргэд энэ гэмт хэргийг үйлдэхдээ хөрөнгө оруулалт хийнэ, хамтран ажиллана гэж итгүүлэн Монгол иргэдийн нэр дээр банктай гэрээ хийлгэж, пос терминал машин авахуулж түүгээрээ хуурамч төлбөрийн картыг уншуулж мөнгө гаргуулан авч улмаар БНХАУ руу гуйвуулдаг байна. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул энэ төрлийн гэмт хэрэг холбогдохгүй байхыг Улсын Ерөнхий прокурорын газраас сэрэмжлүүлж байна.