Брюссельд хоёр хоног үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд ОХУ Украинд байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Байгалийн хийг 2015 оны гуравдугаар сарыг дуустал нийлүүлэх тухай тусгагдсан тус хэлэлцээрт Оросын талаас эрчим хүчний сайд Александр Новак, Украины талаас салбарын сайд Юрий Продан, ЕХ-ны эрчим хүчний асуудлыг хариуцсан комиссар Гюнтер Эттингер нар оролцжээ.
Түүнчлэн Москва Европын хорооноос Украинд нийлүүлэх байгалийн хийн төлбөрийг төлөх баталгаа гаргуулсан байна. Тэрхүү баталгаа нь он дуустал хүчинтэй байх гэнэ.
Евро хороо болон Олон улсын валютын сангаас Украин тодорхой хэмжээний хөрөнгө авах бөгөөд бүх өрийг байгалийн хийгээр барагдуулах боломжтой хэмээн евро комиссар Гюнтер Эттингер хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Түүний хэлснээр Евро хороо болон Олон улсын валютын сан 1.45 тэрбум доллар, "Нафтогаз" он дуустал 1.65 тэрбум долларыг "Газпром"-д төлөхөөр тохиролцсон байна.
Эцсийн тооцоо нь Стокгольмын арбитрын шүүхийн шийдвэрээр тодорхой болох гэнэ.
Гуравдугаар сарыг дуустал Украин байгалийн хийг 1000 куб метр тутамд 385 доллар болон түүнээс бага үнээр худалдан авах боломжтой болсон хэмээн Эттингер мэдэгджээ.
Украины эрчим хүчний сайд Юрий Проданы тодруулснаар он дуустал 1000 куб метр тутмыг 378 доллар, ирэх оны гуравдугаар сар дуустал 365 доллараар худалдан авна хэмээн мэдэгдсэн байна.