“Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт” сэдэвт форум өнөөдөр боллоо. Нягтлан бодох бүртгэлд /НББ/ олон улсын стандартыг нутагшуулах, үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын зорилтыг тодорхойлох зорилготой тус форумд санхүүгийн салбарынхан оролцлоо.
НББ-ийн стандарт нь дэлхий дахинаа мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, тайлан бэлтгэх зардлыг бууруулах, санхүүгийн тайлангийн чанарыг улам төгөлдөржүүлсэн арга замаар явж байна. Англи, Канад, Европын холбооны 25 улс НББ-ийн олон улсын стандартыг мөрддөг аж. Манай улс 1993 онд дээрх стандартыг мөрдөхийг хуульчилсан аж. Гэсэн ч манай улсын санхүүгийн тайлангийн олон улсын стандарт өнөөг хүртэл учир дутагдалтай байна.
Өөрөөр хэлбэл, Аж ахуйн нэгж байгууллагууд санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг мөрддөг эсэхэд талаар 70 орчим хувьд судалгаа хийгдээгүй. Дэлхийн банк, ОУВС-ийн дүгнэлт нэвтрээгүй, олон улсын стандартад нийцээгүй зэрэг асуудал тулгамдаж буй. Энгийн жишээ дурьдахад Оюутолгой компанийн санхүүгийн тайлан өнөөдрийг хүртэл англи хэлээр гарч байна. Энэ нь хуулийн стандарт хэрэгжихгүй байгааг илтгэж буй. Дээрх асуудлыг шийдэж олон улсын стандартад нийцсэн НББ-ийн тухай хуульд шилжих үүднээс мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж.
Энэ талаар Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа “НББ-ийн тухай хуулинд аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайланг жилд нэг удаа цахим хэлбэрээр өгдөг байхаар оруулаад байна. Энэ оны жилийн эцсийн тайланг ч мөн цахим хэлбэрээр авах туршилтын ажил эхлүүлэх санал гарсан байгаа” гэлээ.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайлан өгөх хугацааг уртасгах, нягтлан бодогчдын мэргэжлийн ур чадвар, олон талыг хамарсан томоохон шинэчлэл хийх талаар салбарынхан чууллаа.
Дашрамд дурьдахад Сангийн яамнаас олгодог Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг олон улсын жишгийн дагуу НББ-ийн мэргэжлийн байгууллагад шилжүүлэх юм байна.
А.Бүрэнжаргал