Найруулагч Stiles White-ийн бүтээл аймшгийн төрлийн Ouija кино өнгөрсөн 24-ний өдөр Дэлхийн даяар нээлтээ хийж, үзэгчдэд хүрч эхэллээ. Ер бусын үхлээр үхсэн найзынхаа үхлийн шалтгааныг олохын тулд нэгэн аюултай тоглоомоор тоглохоос өөр сонголт тэдэнд үлддэггүй.
Харин найзууд нийлж энэхүү тоглоомыг эхлүүлснээр аймшигт зүйлстэй нүүр тулж буй тухай өгүүлэх тус киноны дүрүүдэд жүжигчин Olivia Cooke, Ana Coto,Daren Kagasoff, Bianca Santos болон Douglas Smith нар тогложээ.
Олон зууны турш сүнстэй харилцах хэрэгсэл байсаар ирсэн OUIJA тоглоом нь эхлүүлсэн л бол дуусгаж байж босдог жирийн биш тоглоом юм. Ouija-г тоглохдоо үндсэн 3 дүрмийг мөрдлөг болгодог гэнэ.
Дүрэм 1: Ганцаараа тоглохыг хориглоно.
Дүрэм 2: Оршуулгын газарт тоглохыг хориглоно
Дүрэм 3: Үргэлж баяртай гэж хэлэх
Киног Universal Pictures, Hasbro, Media Rights Capital кино компаниуд хамтран бүтээсэн юм. 89 минут үргэлжлэх аймшгийн кино нийт 5 сая долларын төсвөөр бүтсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн даруйдаа жагсаалтыг тэргүүлээд байгаа тус кино нь Халловинтай хамт Тэнгис, Өргөөгийн дэлгэцнээ 10-р сарын 31-нд нээлтээ хийж байна.