Нигерийн хэт даврагчдын бүлэглэл "Боко Харам" тус улсын зүүн хойд хэсэгт орших Муби хотод өчигдөр хяналтаа тогтоов. Энэ талаар Reuters агентлаг дамжууллаа.
Зэвсэгт бүлэглэл өчигдрөөс эхлэн Муби хот руу дайрч эхэлсэн бөгөөд үүний улмаас хэдэн арван энгийн иргэн амиа алдсан хэмээн Нигерийн аюулгүй байдлын албанаас мэдээлэв.
Алан хядагчдын хүчирхийллээс зугтахын тулд олон мянган хүн гэр орноо орхин, хөрш зэргэлдээ хотууд руу дүрвэжээ. Босогчид хотын засаг захиргааны төв байранд тугаа байрлуулжээ.
Тус бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны шөнө Нигерийн Борно мужийн Чибок хотын дунд сургуульд зэвсэглэн очоод 16-18 насны 230 гаруй сурагчийг хулгайлсан.
Үүгээр барахгүй энэ сарын 24-нд тус улсын зүүн бүс нутгийн 60 охиныг мөн хулгайлав.
"Боко Харам" гэдэг нь тус улсын хауса хэлээр "Өрнөдийн боловсрол хориотой" гэсэн үг бөгөөд тэд Нигерт шариатын засаглалыг бий болгохын төлөө тэмцдэг, лалын салан тусгаарлагч бүлэглэл юм. Тэд Нигерийн хойд нутагт голдуу халдлага үйлдсээр байна. Тус бүлэглэл хөрш Камерунд ч нөлөөгөө тэлэхийг оролдож байна.
Нигерийн мөрдөн байцаах товчооны мэдээлснээр, хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн таван жилийн хугацаанд 9-18 насны 4200 орчим охидыг хулгайлжээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд исламистууд болон хууль сахиулах байгууллагын хооронд мөргөлдөөн үүсэж, үүний улмаас хэдэн мянган хүний амь эрсэдсэн юм.
Эх сурвалж: ИТАР-ТАСС