Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн оноос эхлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зургаан ажилтандаа мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтад хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийтдээ 61 сая 500 мянган төгрөгийн тусламж үзүүлжээ.
Тусламж авсан ажилтнуудын заримыг засаг солигдсоны дараа чөлөөлж, зарим нь гадагшаа сурахаар явсан байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч санхүүгийн шалгалтаар илрүүлж, төсвийн 61 сая 500 мянган төгрөгийг эргүүлэн төлүүлэх акт гаргасан байна.
Дээрх актыг тухайн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар ажиллаж байсан С.Даваасүрэн хүчингүй болгож, мөнгийг төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.
Тусламж авсан зургаан хүн төрийн албаны нөөцөд бүртгэлтэй, өөр газар шилжин ажиллах боломжтой учраас төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн зүйл байхгүй гэж хэлж байжээ.
Тиймээс байцаагч нар АТГ-т гомдол гаргаж С.Даваасүрэнг шалгуулсан байна. Эрүүгийн хуулийн 264.2 буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх С.Даваасүрэнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн I шүүх хэлэлцээд түүнийг цагаатгасан аж.
Учир нь, байцаагчийн гаргасан шийдвэрийг ахлах байцаагч буюу НМХГ-ын дэд дарга хүчингүй болгох эрх хуулиар олгогдсон байдаг юм байна.