Өнгөрөгч мягмар гараг буюу аравдугаар сарын 28-ны өдөр “Инчён Азийн Наадам 2014”-ийн хүрээнд “Азийн зоог наадам”-ыг Инчён хот зохион байгууллаа.
Наадмын үеэр олсон ашиг болох 30 мянган ам.долларыг тус хотоос МҮОХ-нд хандивлажээ.
Хандивыг Монголын спортын хөгжил, авьяаслаг тамирчдад зориулж байгаа аж. Азийн наадам болж өнгөрсөн Инчён хот нь 2007 оноос эхлэн МҮОХ-нд жүдо, таэквондо, бокс, хөлбөмбөг зэрэг спортын төрлүүдэд тоног төхөөрөмж, санхүүгийн тэтгэмж олгосоор иржээ.
“Азийн зоог наадам”-д 10 орны элчин сайдын яамдуудаас итгэмжлэгдсэн зоогийн газрууд оролцсон бөгөөд 56 төрлийн зоогийг наадмын зочдод сонирхуулсан байна.
Наадмын үеэр зөвхөн зоогоор зогсохгүй төрөл бүрийн урлагийн тоглолт, хөгжөөнт хөтөлбөр зохион байгуулагдаж нийтдээ 36 мянган зочид оролцсон томоохон арга хэмжээ болж өнгөрчээ.
Эх сурвалж: Ким Сон Гын, Asia News Agency