Үндэсний портал GoGo.mn сайтаас долоо хоног бүр нэг сэдвийг тоймлон хүргэж байгаа. Энэ удаад бид удтал яригдаж байгаа Хятадын агаарын бохирдол сэдвийг хөндсөн юм. Хятадын агаарын бохирдол түүнд зориулан авч буй арга хэмжээ гээд энэ сэдвээс та бүхэн Улаанбаатарын агаарын бохирдлын талаар нийгэм, эрүүл мэндийн нөлөөлөл түүний тоо баримтыг нарийвчлан гаргах шаардлагатай гэдгийг анзаарах биз ээ. ЭНД ДАРЖ "Цэвэр агаар "Хятад мөрөөдөл" болж хувирав" нийтлэлийг хүлээн аваарай.
Дахин нэг долоо хоног дуусч, өнгөрөгч өдрүүдийг тоймлох цаг ирлээ. Украины парламентийн сонгууль, байгалийн хийн асуудлаар ОХУ-Украин-ЕХ-ны төлөөлөгчдийн хийсэн гурван талт хэлэлцээ гэх зэрэг Украины асуудал дэлхий нийтийн анхааралд байв.
Ингээд энэ долоо хоногт дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Аравдугаар сарын 26-нд Украины Верховная Рада буюу парламентын ээлжит бус сонгууль болсон бөгөөд "Петр Порошенкогийн нам", Ерөнхий сайд Арсений Яценюкийн "Ардын фронт", Львов хотын захирагчийн "Тусламж" намууд тэргүүлж, парламентад хамгийн их суудал эзлэх нь тодорхой боллоо.
Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Дилма Руссефф 51 хувийн санал авч дахин сонгогдлоо.
Брюссельд хоёр хоног үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд ОХУ Украинд байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Шведийн Засгийн газар Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрсний дараа Израилийн эрх баригчид Стокгольм хот дахь өөрийн Элчин сайдаа эргүүлэн татав.
Энэ оны хоёрдугаар сараас эхлэн Баруун Африкийн орнуудаар хурдацтай тархаж эхэлсэн эбола вирусын халдвар тараасан хамгийн анхны хүн Гвиней улсын хоёр настай нэгэн хүү байсан нь тогтоогдов.
Энэ сарын 26-нд Их Британийн зэвсэгт хүчин Афганистан дахь цэрэг, дайны ажиллагаагаа албан ёсоор дуусгаж, Афганистан дахь Нэгдсэн Вант Улс цэргийн сүүлчийн баазаа тус улсын аюулгүй байдлын хүчинд шилжүүлэн өгөв.
АНУ-ыг Cygnus хиймэл дагуул тээсэн Antares пуужин Виржиниа мужийн эрэг дагуу Уоллопс аралд орших НАСА-гийн сансрын баазаас өнгөрсөн мягмар гарагт хөөрөх үедээ дэлбэрчээ.
Замби улсын Ерөнхийлөгчөөр цагаан арьст Гай Скотт сонгогдсноор Замби улс түүхэндээ анх удаа цагаан арьст Ерөнхийлөгчтэй боллоо.
2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий логог ОХУ-ын нэгдүгээр сувгаар шууд дамжуулан олон нийтэд танилцууллаа.
Энэ сарын 28-ний өдөр Япон, Хойд Солонгосын албаны хүмүүс арван жилийн дараа анх удаа хэлэлцээ хийсэн бөгөөд уулзалтын үеэр алга болсон япон иргэдийн асуудлыг хэлэлцжээ.
Ирак, Сири улсуудад хяналтаа тогтоогоод байгаа “Исламын улс” бүлэглэлийн босогчид өөрийн зэр зэвсгийн эгнээгээ зенитийн пуужингийн цогцолбороор зэвсэглэлээ хэмээн Германы тагнуулын албанаас мэдээлэв.
Канадын Засгийн газрын гишүүд тус улсын парламентэд терроризмын эсрэг шинэ хуулийн төслийг өргөн барьжээ.
Samsung Galaxy A5 болон A3 гэх “нимгэн” утсаа танилцуулсан бөгөөд шинэ төхөөрөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг нойр булчирхайн хорт хавдартай, сүүлийн шатандаа явж байгаа, гурван жил амьдрах л нас үлдсэн гэж бичжээ.
Интернэт ашигласны төлөө татвар төлөх тухай хуулийн төслийг Унгар улсын Засгийн газраас санаачилсан нь олон нийтийн эсэргүүцлийн жагсаал дагуулав.
Японы "Нинтэндо" (Nintendo Co.) корпорацийн мэргэжилтнүүд хүний ядаргааны түвшнийг хэмждэг ахуйн багажийг дэлхийд анх удаа бүтээсэн байна.