УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны нийгэм, эдийн засгийн, улстөрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар үнэлэлт, дүгнэлт хийсэн дэлгэрэнгүй үг хэлэв.
Ингээд Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.
Чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцсоноос 36 нь Ерөнхий сайдын эсрэг кноп дарлаа. Ингэснээр хоёр жил гаруй үйл ажиллагаа явуулсан Шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна.
Дараагийн Ерөнхий сайдыг томилогдтол Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх тухай тогтоолыг УИХ-ын дарга уншиж танилцуулав.
Санал хураалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд "Бүлгүүдийн дарга нар миний өрөөнд яаралтай орж ирээрэй" гэж хэлээд, УИХ-ын нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв.