АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо Торгоны зам 2,0 сайтыг үүсгэн байгуулсан гэж сэжиглэн Блейк Бенталл гэгчийг баривчилжээ. Түүнчлэн Гүний Веб дэх хамгийн том худалдааны сайтын үйл ажиллагааг өнгөрсөн Лхагва гаригт зогсоосон байна.
Энэхүү сайт нь Торгоны Зам сайтын жинхэнэ хувилбар болох Росс Улбрихтийн бүтээсэн “Нууцлаг Амазон”-ы хуулбар байсан юм. Холбооны Мөрдөх товчоо өөрсдийн Нью Йорк салбарын Твиттер дээр анх Блейкийг баривчилсан тухай жиргэжээ.
Манхеттений шүүгч Прийт Бхарара “Блейк Бенталл буюу Дефконыг өнгөрсөн жил холбооны хуулийг зөрчсөн хэргээр үйл ажиллагааг нь зогсоогоод байсан Торгоны Зам сайтын үйл ажиллагааг үргэлжлүүлсэн хэрэгт буруутгаж байна.
Тодорхой хэлэхэд
-Энэ Торгоны Зам гэдэг сайт шууд шоронд явах “тасалбар” өгнө гэдгийг санаж байх хэрэгтэй. Ялангуяа дараа дараагийн алхмыг хийхээр зэхэж байж болох кибер гэмт хэрэгтнүүдийн араас бид байнга мөрдөж мөшгих болно. Бид хэзээ ч ядрахгүй” гэжээ.
Цахим ертөнцөд Дефкон нэрээр амьдардаг байсан Бенталлыг сарын 8 сая долларын орлоготой хууль бус сайтыг үүсгэн байгуулсан хэргээр ял авах магадлал өндөр байгаа юм. Түүнчлэн Холбооны Мөрдөх Товчоо түүний өөрийнх нь зарах гэж байсан 1кг Героин, 5кг Кокайн, 10 гр LSD-ийг гэрээс нь хурааж авчээ.
Та хэрвээ Гүний Веб гэж юу болох болон “Нууцлаг Амазон” буюу “Торгоны зам” сайтын тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу.