Аливаа технологи батлан хамгаалахын салбараас гараагаа эхэлж, эцэст нь нийтийн хэрэглээ болдог. Интернет, компьютер гээд л. Тэгвэл сүүлийн хэдэн жилд Дрон онгоцны зах зээл эрчимтэй өсөж, технологийн компаниуд ч хөгжүүлсээр байна.
Ялангуяа DJI компанийн бүтээсэн Phantom, S800 зэрэг дронууд зах дээл дээр ноёлж байгаа юм. Тэгвэл Хятадын энэ компани цоо шинэ загвар бүтээжээ. DJI Inspire 1 гэх дрон нь 2899 ам.долларын үнэтэй худалдаанд гарч байгаа бөгөөд өөртөө 4К камертай байх юм. Үнэндээ Phantom 2 Vision загварын сайжруулсан, үнэтэй хувилбар гэж хэлэхэд буруудахгүй ч 12 мегапиксел чадалтай камер нь тун өвөрмөц аж.
4К нягтралтай дүрсийг 30, 25, 24fps хурдтай авах камер нь 94 градусын өнцгөөр хардаг. Гэхдээ хэрвээ хүсвэл харах өнцгийг нь багасгаж, нэмэгдүүлж ч болно. Хамгийн сонирхолтой нь эгц доошоо харсан нэмэлт камерийн ачаар дрон өөрөө өөрийгөө тэнцвэржүүлэх чадвартай болжээ.
DJI-ийн ПР менежер Майкл Перри “Энэ дрон ямар ч GPS-ийн тусламжгүйгээр өөрийгөө тэнцвэржүүлдэг, тиймээс хэрэглэхэд илүү хялбар бөгөөд дотор орчинд ажиллуулахад ямар ч асуудал гарахгүй” гэсэн юм.
Нисэж байхдаа сэнс бүхий хэсгүүд нь дээш болж камер 360 градусын өнцгөөр хаашаа ч эргэж болно. Үүнээс гадна Inspire 1 дроны удирдлага нь хангалттай олон тохируулах товчлууртай. Жишээ нь дрон нисэж байхад камер болон “gimbal”/тогтворжуулагч/-ын тохируулга хийж болно. Мөн DJI-ын бүтээсэн Lightbridge гэх утасгүй HD дамжуулагчийн ачаар хэрэглэгч онгоцны камерт харагдаж байгааг шууд хүлээн авах юм.
Хүлээн авсан дүрсээ ухаалаг утас, таблет, эсвэл том дэлгэц дээр ч харж болно. Энэхүү анхны загварын нэг удирдлагатай нь 2899 ам.долларын үнэтэй зарагдаж байгаа бол нэмэлт удирдлага авбал 500 ам.доллар нэмж төлөх хэрэгтэй. Зах зээл дээр байгаа бусад дронуудтай харьцуулахад арай үнэтэй ч гэсэн технологийн дэвшил нь үнэндээ таарсан эд гэдгийг бардам хэлнэ.