Хонконгод ардчилсан засаглалыг дэмжигч оюутнуудын жагсаал өрнөөд сар гаруй болж байна. Оюутнуудын эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаалд өдгөө энгийн иргэдээс гадна сургуулийн сурагчид хүртэл татагдан оролцсон юм.
Хятадын эрх баригчид Хонконгийн удирдагчийг сонгох сонгууль 2017 онд болно. Сонгуульд нэр дэвшигчдийг Хятадын Засгийн газрын тусгай хорооноос батлах тухай шийдвэр гаргаснаа өнгөрсөн наймдугаар сард зарласан билээ. Харин иргэдийн нэг хэсэг үүнийг ардчилалд харш үйлдэл хэмээн үзэж, удирдагчдаа өөрсдөө сонгохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн нь энэ аж.
ХОНКОНГИЙН ЖАГСААЛ ЗӨВХӨН УЛС ТӨРИЙН АСУУДЛААС ҮҮСЭЭГҮЙ
Одоог хүртэл үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал улс төрийн шалтгаантай. Гэвч эдийн засгийн хүчин зүйл мөн нөлөөлсөн хэмээн The Wall Street Journal сонины шинжээчид бичив.
Хонконг эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж, эрч хүчээ улам авч буй бүс нутгийн нэг яах аргагүй мөн. 1848 онд Их Британи Хонконгийг эзэлж, хараат нутгаа болгосон бөгөөд 1997 онд Хятад улс тус муж нутгийг эргүүлэн авсан. Энэ бүс 2047 он хүртэл Хятадаас ихээхэн хэмжээний автономит эрхтэй байх "нэг улс, хоёр систем"-ийн хэсэг юм.
Хятадын Засгийн газар Хонконгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцах бол хуулийн систем, цагдаагийн хүчин, мөнгөн тэмдэгт, гаалийн болон цагаачлалын бодлого, олон улсын байгууллага, үйл ажиллагаанд илгээх төлөөлөгчдөө өөрөө зохицуулна.
1840-өөд онд 7500 гаруй загасчдын сууринд европчууд ирж суурьшиж эхэлснээр худалдааны боомт болсон Хонконг ХХ зууны сүүлчээр дэлхийн томоохон санхүүгийн төв болжээ. Үйлчилгээний салбар голлосон энэ нутгийн эдийн засагт Засгийн газар нь хамгийн бага оролцох, зөвхөн хувийн хэвшил хийх боломжгүй дэд бүтцийг байгуулах, бизнесийн үйл ажиллагааг аюулгүй, өгөөжтэй болгох төрийн бодлого барьдаг.
Тэгвэл эсэргүүцлийн жагсаал өрнүүлэх болсон эдийн засгийн хүчин зүйлүүдийг тодруулбал, 2014 оны эхний хоёрдугаар улиралд Хонконгийн эдийн засаг буурсан явдал.
Бүс нутгийн эдийн засаг буурсан нь худалдан авах чадвар, хэрэглээний зохицуулалт зэргээр илэрдэг байна. Харин Хятадад авлигын эсрэг компанит ажил өрнүүлж эхэлснээс хойш чинээлэг баян хятадууд Хонконг руу явж амарч, худалдан авалт хийх нь багасах болсон учир ийн бүс нутгийн эдийн засаг буурч байна.
Хонконг Хятад болон Барууныг холбох гүүр болж байдаг. Түүнчлэн БНХАУ-ын тусгай захиргааны тус бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд эдийн засагт нь дийлэнх хувийг эзэлдэг. Хонконг олон жил Английн хараанд байснаас улбаалан чөлөөт худалдааны либерал бодлого, Английн соёлын нөлөөнөөс багагүй ашиг олдог.
Иймээс Бээжингийн зүгээс тавих хатуу хяналт эдийн засгийг мөн хамарч магадгүй хэмээн үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхтэнүүд эсэргүүцлийн жагсаал хийж байгаа гэнэ.
Хонконг зөвхөн Хятад төдийгүй олон улсын жуулчдын дунд алдартай, аялал жуулчлалын газар гэдгээрээ танигдсан. Их Британийн соёл болон Хятадын өнөөгийн байдлын хослол олон орны жуулчдыг татдаг юм. Иймээс Бээжингийн улс төрийн бодлого бүс нутгийн аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлнө хэмээн Хонконгчууд үзэж байна.
Хонконг гадаадын шууд хөрөнгө оруулалт хүлээн авалтаараа Азид Японы дараа хоёрт жагсдаг. Гэхдээ одоо Хятадын эдийн засаг нээлттэй болж, барууны хөрөнгө оруулагчдад ихээхэн боломжууд нээгдсэн.
Тэгвэл Бээжин эдийн засаг, санхүүгийн төв болж, санхүүгийн энэ “хөнжил”-ийг өөр рүүгээ татсанаар Хонконгийн ач холбогдол буурна гэж болгоомжилсон нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах бас нэг шалтгаан болов.
Гэхдээ эсэргүүцлийн жагсаал ч эдийн засагт хэд хэдэн уршиг авчирна. Учир нь Хятад Хонконг хоорондын худалдааны харилцаа “түгжрэлд” орсноор Хятадаас импортолж буй барааны маршрут өөрчлөгдөж магадгүй болоод байна. Энэ нь мэдээж Хятад, барууны хоорондох худалдаа, эдийн засгийн харилцааг сулруулна.
ХОНКОНГИЙН ЖАГСААЛЫГ АНУ ЗОХИОН БАЙГУУЛСАН УУ?
Хонконгт өрнөж буй бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг АНУ зохион байгуулсан байж болох талаар Хятадын эрх баригчид сэжиглэж байгаа аж.
Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчид америкийн тусгай албадын тусламжтайгаар бэлтгэл хангагдсан хүмүүс гэж Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болов.
Эсэргүүцлийн хөдөлгөөнийхний арга хэрэгсэл нь “улбар шар хувьсгал”-ын эхлэл буюу төрийн эргэлтийн шинж чанарыг агуулсан байна хэмээн эрх баригчид үзэж байгаа аж. Тэгээд ч, Цагаан ордны зүгээс “үндсэн эрх, эрх чөлөөгөө хамгаалахаар тэмцэж буй Хонконгийн иргэдийн хүсэл эрмэлзлийг” дэмжиж буйгаа албан ёсоор илэрхийлсэн нь хардлага төрүүлээд байна.
Түүнээс гадна, Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний ард Их Британи байж болох таамаглалыг зарим шинжээчид дэвшүүллээ. Учир нь, өөрийн колони байсан Хонконгийг Хятадад шилжүүлснээс хойш тэд эдийн засгийн хөнгөлөлтөө алдсан юм.
ШҮХЭРТЭЙ ХУВЬСГАЛ
Эсэргүүцлийн жагсаал өрнөж буй нэг сарын хугацаанд жагсагчид болон цагдаа нарын хооронд хоёр ч томоохон мөргөлдөөн үүссэн бөгөөд энэ үеэр цагдаа нар тэдний эсрэг перец, нулимс асгаруулагч хий зэргийг ашигласан. Гэвч жагсагчид цув, шүхрээ барин сөрөн зогссоор байна.
Улмаар жагсагчдын биеэ хамгаалах зорилгоор барин жагссан шүхэр ардчиллын төлөөх жагсаалын бэлэг тэмдэг болов. Барууны хэвлэлүүд уг хөдөлгөөнийг шүхэртэй хувьсгал хэмээн нэрлэсэн юм.
Өнөөдөр Хонконгийн залуучууд тус бүс нутгийн ардчилсан эрхийг хязгаарлах гэсэн Хятадын Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн жагсан шүхрээ дэлгэж байна.
Дашрамд сонирхуулахад АНУ-ын эрдэмтэд өмнө нь шүхэр эвлэрэл ойлголцлын бэлгэ тэмдэг байсан хэмээн хэлснийг Wall Street Journal дамжууллаа.
1930-аад оны үед буюу АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннеди, Ричард Никсон нарын Засгийн газрын үед шүхэр харилцан ойлголцолыг илтгэдэг байсан гэнэ.