Та бүхнээр нэг таавар таалгая.
Энэ байгууллага байгуулагдсанаасаа хойших 18 жилийн хугацаандаа улсын төсөвт нийт 426 тэрбум төгрөгийн татвар төлж, 4.1 тэрбум төгрөгийг Монголын нийгмийн сайн сайхны төлөө зарцуулжээ.
Өнөөдрийн байдлаар 1,400 хүнийг ажлын байраар хангаж, тэдний ая тухтай, тохилог орчинд ажиллах нөхцлийг хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж байна.
Монгол Улсын 399 сум суурин газрын иргэдэд гэр бүл, хайртай хүмүүстэйгээ харилцаа холбоо тогтоох боломжийг олгож, нийт 1.3 сая хүнийг Монгол Улс даяар болон дэлхий дахинтай холбон ажиллаж байна.
Энэ байгууллагын санаачилгаар бага, дунд ангийн сурагчид хичээлийнхээ дундуур үдийн цай уудаг болж, мөн хүүхдүүд 108 дугаарын тусламжийн утастай, Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүд сургуультай болсон. Удахгүй хөдөө орон нутгийн сургуулийн сурагчид модон жорлонд биш тохилог байшинд байрлах ариун цэврийн өрөөтэй болох гэж байна.
Энэ бүхнийг хийж буй компанийн нэр юу вэ?
Энэ бол МҮХАҮТ-аас зохион байгуулдаг ТОП 150 аж ахуйн нэгжийн шалгаруулалтанд арав дахь жилдээ шилдгээр дараалан шалгарсан Монгол Улсын томоохон компаниудын нэг Мобиком Корпораци билээ.
“ХЭРЭГЛЭГЧИД УХААЛАГ. ТЭД ӨӨРТ НЬ ЮУ ХЭРЭГТЭЙГ МЭДЭЖ, ТҮҮНИЙГЭЭ СОНГОЖ ЧАДДАГ”
МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудыг төлөөлж 50 гаруй хүн өчигдөр буюу 2014 оны 11 сарын 13-ны өдөр Мобикомоор аялах аялалд оролцлоо.
“Хэрэглэгчид ухаалаг. Тэд өөрт нь юу хэрэгтэйг мэдэж, түүнийгээ сонгож чаддаг” гэж Мобиком корпорацийн захирал Дэвид Холлидэй МҮХАҮТ-аас ТОП аж ахуйн нэгжүүдтэй танилцах аяллыг нээхдээ хэлсэн юм.
Дэвид Холлидэй захирал мөн зочдынхаа асуултанд дараах хариултыг өгч байлаа. Тэрээр:
-Монгол Улс маш олон чадварлаг, авьяаслаг залуустай атлаа тэднийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Хэрвээ Засгийн газар зөв бодлого явуулж чадвал энэ улс орон өндөр хөгжих боломжтой гэсэн юм.
Мөн тэрээр “Өрсөлдөөний үр дүнд хэрэглэгчдэд үргэлж таатай боломж гарч байдаг. Тийм учир өрсөлдөөн байна гэдэг эрүүл бас ашигтай. Энэ эрүүл хөрсийг бий болгож буй өрсөлдөгчиддөө бид хүндэтгэлтэй ханддаг. Харилцаа холбооны зохицуулах газраас гаргасан сүүлчийн тайлангаар зах зээл дээр эзлэх Юнителийн хувь 35-ыг даваад байна. Өөрөөр хэлбэл зах зээлд давамгайлагч компани гэж тооцогдох болсон. Мобиком зах зээлийн 46 хувийг эзэлж байна хэмээн ярилаа.
Зочдод Мобиком Корпорацийн танилцуулгыг Олон нийттэй харилцах захирал Э.Чинзориг, Нийгмийн хариуцлагын үйл ажиллагааны танилцуулгыг Олон нийт, хамтын ажиллагааны захирал С.Дорждэрэм нар өгсний дараа тус корпорацийн Хэрэглэгчийн үйлчилгээний нэгдсэн төв, Тэди төв, Хүүхдийн тусламжийн утас 108 төвөөр зочиллоо.
“УЛААНЧУЛУУТАД СУРГУУЛЬ БАРИХ ТӨСЛИЙГ МУГЖ И.ОДОНЧИМЭГ ӨӨРӨӨ БИЧСЭН”
2006 онд Мобиком Улаанбаатар хотын захын хорооллын 17 сургуулийг сонгон авч, тавдугаар анги хүртэлх бага ангийн сурагчдад гурван сарын хугацаанд үдийн цай өгч эхэлжээ. Гэтэл хүүхдүүдийн өвчлөл, сургууль завсардалт зэрэг нь багасч, хичээлдээ анхаарал хандуулах нь нэмэгдэх зэргээр илт эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ. Улмаар тухайн үеийн БШУЯ-нд үйл ажиллагаагаа тайлагнаснаар энэ хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэлсэн түүхтэй.
Сурагчдын эрүүл мэндэд анхаарал хандуулах нь ирээдүйн Монгол Улсад оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Тиймээс тус корпорациас 2014-2015 оны хугацаанд “Ерөнхий боловсролын сургуульд сурч, амьдарч байгаа сурагчдын эрүүл ахуй, ариун цэврийн орчны нөхцлийг сайжруулах” төслүүдийг Компаний нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин хэрэгжүүлэхээр болжээ. Үүний зэрэгцээ “Сумдын сургуулийн ариун цэврийн нөхцлийг сайжруулах” төслийг Дэлхийн зөн байгууллагатай хамтран хэрэгжүүлж, Ховд, Говь-Алтай аймгийн зургаан сумдад хэрэгжүүлэн, ирэх долоо хоногт ашиглалтанд оруулахад бэлэн болжээ. Ингээд сумдын сурагчид гэрэлгүй гэж айлгүй, бохироос өвчлөх вий гэх аюулгүй тохилог орчинд хүйсээр ялгасан ариун цэврийн өрөөтэй /байшин/ болж эхэлсэн. Нэг суманд 110 сая төгрөг зарцуулах энэ ажлыг ирэх онд 20 орчим сургуульд хийхээр төлөвлөжээ. Энэхүү төсөл удахгүй “Үдийн цай” хөтөлбөрийн нэгэн адил бүх сургуулийг хамрахад төр засгийн болон бусад байгууллага, хувь хүмүүсийн хүчин чармайлт багагүй байгааг тэд мөн онцолж байлаа.
Хэрэглэгчдээс хамгийн их санал авсан таван оролцогч бүхий “Зүрх бүхний төлөө” зорилтот аян саяхан зохион байгуулагдсаныг та бүхэн санаж буй. Таван оролцогч нь өөрсдөө төслөө зохиосон уг уралдаанд МУГЖ И.Одончимэг түрүүлсэн бөгөөд өдгөө Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүд эрдэм ном сурч болох тохилог байр ашиглалтанд ороод байна. Аялалд оролцогч “Монгол даатгал” компанийн даатгалын менежер З.Тэлмүүн:
-Энд ирэхдээ би Мобикомыг маш өндөр тарифтай, монополь гэж ойлгодог байсан бол энд ирээд миний бодол өөрчлөгдлөө. Бүх үнэ тарифыг нь хуулийн дагуу, салбартаа давамгай гэдэг утгаар нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоодог юм байна. Мөн энэ корпораци нийгэм рүүгээ хандсан маш том далайцтай ажил хийдэг юм байна. Ийм их ажил хийдэг гэж мэдээгүй байжээ. Ирээд өөрийн биеэр танилцтал их дотно санагдлаа гэсэн юм.
АЯЛАГЧИД 2222 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВӨӨР...
Аялагчдад Мобикомын нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг ажлаа танилцуулсны дараа Хэрэглэгчдийн үйлчилгээний төвийг танилцууллаа.
Өдөрт 30 мянга, сард 1.2 сая хэрэглэгчид үйлчилдэг тус төв монгол, англи, казак гэсэн гурван хэлний сонголттой. Долоо хоногийн долоон өдөр, 24 цагаар үйлчилдэг тус төвд хандсан нийт хэрэглэгчийн 66 хувь нь автомат хариулагчид, 34 хувь нь операторт холбогдож мэдээллээ авдаг байна. Зөвхөн утсаар зогсохгүй чаат, фэйсбүүк, вэбээр дамжуулан мэдээлэл хүлээн авах боломжтой.
-IPhone6 утас хэзээ борлуулалтанд гарах вэ гэдэг мэдээлэл хүлээлттэй байсан. Тэгэхээр нь мобикомын вэб рүү нь ортол онлайн чатаар нь танд юугаар туслах вэ гээд гараад ирсэн. Тэгээд мессенжердэж байгаа юм шиг л шууд шууд хариулт өгдөг их шуурхай юм билээ. Тэр үйлчилгээ их таалагдсан гэж “Туушин” компанийн борлуулалтын ахлах менежер Б.Оюунчимэг ярьсан юм.
“МИНИЙ ГЭРИЙН ДААЛГАВРЫГ БОДООД ӨГӨӨЧ”
Аяллын дараагийн цэг хүүхдийн тусламжийн 108 дугаарын байлаа. Биднийг ороход утсаар зөвлөгөө өгч буй ажилтан “гэрийн даалгаврыг бодож өгөх боломж байхгүй ээ” хэмээн нэг хүүхдийг өхөөрдөн ярьж байсан юм.
Хүүхдийн тусламжийн утсыг Мобикомоос санаачилсан бөгөөд зургаадугаар сарын 1-нээс үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Энэ цагаас өнөөдрийг хүртэл 59 мянган дуудлаганд хариу өгснөөс, 29 мянга нь зорилтот буюу хүүхэд үнэхээр тусламж хүссэн дуудлага байжээ. Эдгээр дуудлагыг хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчил, зөвлөгөө мэдээлэл, чимээгүй буюу гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь нас эрүүл мэндэд нь хохирол учирч болох нөхцлийн дуудлага хэмээн хуваадаг байна.
Мэргэжлийн сэтгэл зүйч нар голчлон ажилладаг тус төвд 16 зөвлөгч, 4 ахлагч, сэтгэл зүйчид менежер зэрэг нийт 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр хүүхдүүд, багш нар, нийгмийн ажилтнууд болон бусад хүмүүсийн дуудлаганд 24 цагаар хариу үйлчилгээг өгдөг.
Аравдугаар сард Англи улсад Олон улсын “Child Helpline service network” хурал болж, хурлаар монголын 108 утсыг энэ оны дэлхийн хамгийн ахицтай, дэвшилттэй ажлаар тодруулжээ. Олон нийт, хамтын ажиллагааны захирал С.Дорждэрэм “Ийм үр дүнтэй байгаад бид энэ ажлыг эхлүүлсэндээ баяртай байна. Дэлхийн тайланд Монгол Улс ийнхүү жишээ болон орж байгаа” хэмээн ярьсан юм.
Ямар ч утаснаас үнэ төлбөргүй залгадаг, суурин утаснаас урдаа 11-ийг оруулж залгадаг тус утсанд арваннэгдүгээр сард л гэхэд хүүхдийн эрхийн зөрчлийн 89 дуудлага иржээ. Хүүхдүүд гэртээ том хүний хараа хяналтгүйгээр ганцаараа их үлддэг, ганцаарддаг, бэлгийн амьдралд эрт ордог, 16-18 насныхны дунд хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын өвчин ч нэлээд асуудал болоод байгаа талаар тус төвийнхөн ярьж байлаа. 108 утасныхан Шуурхай удирдлагын төв, Цагдаагийн болон эмнэлгийн байгууллагатай ихэвчлэн хамтран ажилладаг тус тусламжийн утасны ач холбогдол ихээхэн өндөр байгаа гэнэ. Тиймээс аяллын зочид гурван жилийн хугацаатай эхлүүлсэн энэ төсөл цаашид хэрэгжээсэй гэсэн хүсэлтэйгээр эндээс гарсан юм.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД...
Нүд үнэн, чих худал гэдэг. Хүн өөрийн биеэр мэдэрч, нүдээр харж, гараар барьж байж үнэнийг мэднэ. Мобиком Корпорацитай өөрсдийн биеэр танилцсан зочид төлөөлөгчид тун ч сэтгэл дүүрэн, эрч хүчтэйгээр аяллаа өндөрлүүллээ.