-2015 оны хоёрдугаар хагасаас эдийн засаг сайжирна-
Энэ сарын эхээр долларын ханш 1860 төгрөг байсан бол өнөөдөр 1879 төгрөгт хүрчээ. Ийнхүү хоёр долоо хоногийн хугацаанд 0.78 хувиар өслөө. Энэ өсөлтийн учир шалтгаан болон цаашдын чиг хандлагын талаар Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.
-Долларын ханш 1850 төгрөг дээр тогтворжоод байсан ч дахин алгуур өсч эхэллээ.
-Ханшийг сүүлийн өдрүүдэд огцом хөөрөгдөж байна. Эдийн засагт өөр нөхцөл байдал үүслээ. Гадаад худалдааны алдагдлын баланс маш их буурлаа. Удахгүй ашигтай гарах хандлага байна. Ийм үед долларын ханш өссөөр байгаа нь санаатай хөөрөгдөж буй хэрэг. Иргэд энэ талаарх мэдээллийг сайн авч чаддаггүй. Тэгээд л доллар 2000 төгрөг хүрэх юм байна гээд дагадаг. Өмнө нь бол байдал өөр, долларын ханш өсөх суурь шалтгаан байсан гэсэн үг. Одоо тэр тохироо байхгүй. Хүмүүст зөв мэдээлэл өгмөөр байна.
Хүүхдийнхээ сургуулийн төлбөрийг төлөхөөр доллар авч байгаа бол энэ суурь эрэлт. Одоо есдүгээр сар биш. Хэрэв долларын ханш өснө гэж хүлээн худалдаж авч байгаа бол ханшийн зөрүүнээс ашиг олох гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл спекулатив шинж чанартай өсөлт.
Манай иргэд барууны улсууд биш шүү дээ. Хадгаламж зээлийн хоршооны хямралыг л хар. Банк байсаар байтал өндөр хүү амласан руу нь гүйдэг. Валютын ханш өслөө гэнгүүт таван сая төгрөгийн хадгаламжтай байсан хүн гүйж очоод доллар болгож байна.
-Өнгөрсөн саруудад хадгаламжаа доллар руу шилжүүлэх үзэгдэл үнэхээр газар авсан юм уу?
-Тэгсэн. Ханш тогтмолжоод төгрөг суурьтай болчихсон байсан юм. Өмнө нь буюу 2008-2009 онд долларжилтын эрсдэл байна гээд л ярьж байсан. Долларын ханш өсөхөөр л хүмүүс дагаад хадгаламжийн хэлбэрээ өөрчилж байгаа нь буруу, огт шаардлагагүй зүйл. Доллараар төлбөр хийхгүй л бол шүү дээ. Долларын ханш 1600-аас 1700-д тогтох гэж байхад нь дайран дээр давс нэмж байна. Ингээд 1750 болсон. Айж түгшсэн иргэд доллар худалдаж авснаар 1800 давуулчихлаа. Үүнээс иргэд л хохирно. Энэ хөөрөгдөл үргэлжлэх болгоомжлол байна. Эдийн засгийн суурь бүтцээрээ 2000 төгрөг хүрэх бол хоёулаа энд юу ч яриад нэмэргүй.
-Төгрөгийн ханшийг тогтоон барих үүрэгтэй Монголбанкны оролцоо ямар байгаа вэ?
-Монголбанк уян хатан бодлого баримтлахаа зарлачихсан. Интервэнц хийж л байгаа байх. Тэд ханш огцом өсөх үед л оролцох бодлого барьж байна. Ханш унахад ч Монголбанкнаас уналтыг зогсоодог. 2010-2011 онд ийм үзэгдэл их байсан. Тэр үед долларын орох урсгал маш өндөр байлаа. Хэрэв Монголбанк тухайн үед оролцоогүй бол долларын ханш нэлээд хувиар унахаар, 1000 төгрөг хүрэхээр байсан. Тэд өөрсөддөө нөөц болгон аваад байсан юм. Тухайн үед би үүнийг буруутгаж байсан л даа. Одоо бодоход тэр үед ханш 1000 төгрөг болж буураад, 1000-аас савлаад 1800 хүрвэл дампуурах байж. Энэ бол манай жижиг эдийн засагт учирдаг төвөгтэй байдал. Монголбанк хэт их оролцохоор доллар өссөн үед нөөцөө шавхах гээд байдаг. Ханш унасан үед хэт их оролцвол бас аюултай.
-Сүүлийн өдрүүдэд долларын ханш эргээд өссөнийг Монголбанкны валютын нөөц багасч, интервенци хийх чадамжгүй болсонтой холбон ойлгож байлаа.
-Монголбанкны валютын нөөц аравдугаар сарын байдлаар 1.5 тэрбум ам.доллар байсан. Энэ хэр их мөнгө вэ гэхээр манай улсын нэлээд хэдэн сарын экспорт импортын зөрүүг санхүүжүүлэх хэмжээний мөнгө. 300-400 сая доллар болж буураагүй тул санаа зовоход эрт байна. Албан нөөц 2009 онд хамгийн бага түвшиндээ хүрч, 500 сая доллартай болж байсан юм. Долларын эрэлт их, импорт экспортоос давсан үед долларын хомсдол үүсдэг. Хүмүүс гадагшаа доллар их гаргаж байна л гэсэн үг.
Валютын огцом өсөлтийг сааруулахын тулд валютын нөөцөө ашигладаг. Одоогийн нөөц бол 4.5 тэрбумаас унаад энэ. Гурван тэрбумын зөрүү хаашаа явав гэхээр гадаад худалдааны алдагдлыг санхүүжүүллээ. Энэ алдагдал нь хоёр эх үүсвэртэй.
Зөвхөн уул уурхайд ашигласан дизель түлшний хэмжээ манай улсын нийт авто машины хэрэглэсэн шатахуунаас давсан.
Нэгдүгээрт импорт маш их өслөө. Эдийн засаг тэлэхийн хэрээр бидний хэрэглээ нэмэгдсэн. Хүмүүс машин худалдаж авах нь ихсээд л түгжрэл үүслээ. Бид өөрсдөө юу ч үйлдвэрлэдэггүй. Сүүгээ хүртэл гаднаас хуурай сүү авчраад энд найруулаад зардаг улс шүү дээ. Хүмүүс мөнгөтэй болохоор хэрэглээ өсөх нь гарцаагүй.
Импортын хоёр дахь өсөлт нь хэрэглээнээсээ ч давсан. Энэ бол өндөр үнэтэй уул уурхайн тоног төхөөрөмжийн болон шатахууны импорт. Зөвхөн уул уурхайд ашигласан дизель түлшний хэмжээ манай улсын нийт авто машины хэрэглэсэн шатахуунаас давсан. Зөрүүлээд экспортоо өсгөх шаардлагатай ч манай экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Энэ төрлийн бүтээгдэхүүн урт хугацаанд өртгөө нөхдөг онцлогтой. 2011 онд олноор нь импортолсон техник хэрэгслүүд энэ оноос шидээ өгч, 2014 онд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 30 хувиар өслөө. Үүнийг манай бодлого боловсруулагчид буруу тооцоолсон. Өөрөөр хэлбэл уул уурхай хөгжихөд эхлээд импорт өснө, дараа нь экспорт бага багаар эргээд импортоо давна гэж тооцоолоогүй.
Мөн мах, сүү, арьс шир гээд гарын доорх бүтээгдэхүүнээ хангалттай экспортолж чадсангүй. Аялал жуулчлал ч мөн адил. Ярьдаг л болохоос дорвитой ажил хийсэнгүй. Bloomberg юмуу CNN асаахад “Манай гайхамшигтай Малайз, Энэтхэг, Индонезид ирээрай” л гээд байх юм. Монгол байдаггүй. Эдгээрийг уул уурхайтай хослуулах ёстой.
-Удахгүй Шинэ жил, Цагаан сар болно. Хүн бүрийн худалдан авалт хийдэг цаг. Өнөө ханш чинь явж өгнө дөө гэж хүмүүс ярьж байна.
-Энэ баярууд манай эдийн засагт том нөлөө үзүүлэхээ больсон. Өмнө нь эдгээр баярын өмнөх худалдан авалт ханшид нөлөөлдөг байсан. Тухайн үед манай эдийн засаг одоогийх шиг том байгаагүй. Сүүлийн таван жилд манай эдийн засаг гурав дахин өслөө. Маш их томорсон. Улс даяар 40-50 сая ам.доллараар шинэ жилийг тэмдэглэдэг байсан бол одоо үсрээд л 60-70 сая ам.доллар болсон. 400-500 сая болохгүй. Учир нь манай хүн амын тоо хэвэндээ шахуу байна. Бидний хэрэглээ хязгаарлагдмал. Эдийн засгийн нийт эзлэхүүүн тэлсэн учраас одоо 60-70 сая ам.доллар тийм их мөнгө биш.
Нөгөөтэйгүүр долларын ханш 1800-аас дээш гарахаар импортын бизнес ямар ч утгагүй болдог. Би төгрөгөө доллар болгоод гадаадаас телевизор авчраад Монголд зарах гээд үз л дээ. Хэн ч авахгүй. 2011 оноос хойш долларын ханш нэрлэсэн үнээрээ яг 50 хувиар өслөө. Зуун мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан гар утас маань 150 мянга болж өсчээ. Үүнээс шалтгаалан сүүлийн нэг жилд импорт 16 хувиар буурсан. Нөгөө талд экспорт 30 хувиар өссөн нь сайн. Гадаад худалдааны цэвэр алдагдал оны эхний 9 сарын байдлаар 24 сая ам.доллар байна. Харин өнгөрсөн онд нэг тэрбум 730 сая ам.доллар байсан. Тэгэхээр эдийн засгийн суурь нөхцөл огт өөр болсон байгаа биз. Ханш өсөх нь гээд их хэмжээний доллар авах нь буруу шийдвэр байж болох юм. Монголбанкны валютын нөөц 1.5 тэрбум ам.доллар байхад 24 саяын алдагдал юу ч биш.
Бас нэг зүйл хэлэхэд гадаад худалдааны баланс нь дотроо барааны, үйлчилгээний гэсэн хоёр ангилалтай. Барааны гадаад худалдааны баланс маань 336 сая.ам долларын ашигтай байна. Энэ бол анхны тохиолдол. Нөгөө 30 хувиар өссөн экспортын үр дүн шүү дээ.
-Гэхдээ л манай эдийн засаг хүнд байна.
-Үнэн. 2013 онтой харьцуулахад энэ онд гадаад худалдааны баланс сайжирсан. Одоо бид гадаадын шууд хөрөнгө оруулалтаа татаад, Рио Тинтотой учраа олчихвол 2015 оны хоёрдугаар хагасаас эдийн засаг сайжирна.
-Гадаад худалдаа ашигтай гарах болсныг Монголбанкны зүгээс тансаг хэрэглээ хумигдсаны үр дагавар гэж тайлбарладаг. Энэ чигээрээ хэрэглээ хумигдах нь бас л сөрөг үр дагавартай биз дээ. Яагаад гэвэл бид өөрсдөө үйлдвэрлэгч биш.
-Мэдээж тийм. Ханш бууж л импорт сэргэнэ. Миний бодлоор ханш 1600 байхад эдийн засаг тэнцвэржинэ. Тансаг хэрэглээний хувьд статистикаас харахад авто машины импорт 100 орчим сая ам.доллараар буурсан нь хамгийн том бууралт. Мөн уул уурхайн тоног төхөөрөмж, дизелийн импорт буурсан.
Эрдэнэтээр жишээ авбал жилдээ тэрбум долларыг зэсийн экспортоос олдог байхад төгрөг рүү хөрвүүлэхэд 1.2 тэрбум төгрөгийн баланс гаргана. Харин одоогийнхоор 1.8 тэрбум төгрөг. Үүний зөрүү болох 600 сая төгрөгийг ашиг гэж бүртгэнэ. Ингэж харвал үнэхээр ч ханшийн өсөлт ашиг авчирсан мэт.
Оны эхнээс ДНБ 7.5 хувиар өсчээ. Энэ өсөлтийг уул уурхай, барилгын салбар бүрдүүлсэн байна. Өмнө нь ДНБ-д томоохон хувь эзэлж байсан үйлчилгээний салбар тэлэхгүй байгаа нь хэрэглээ хумигдсаны л шинж.
-Монголбанкны удирдлагууд болон Засгийн газрын гишүүд валютын ханш чангарсан нь манай үндэсний үйлдвэрлэгчид, ялангуяа бараагаа экспортолдог үйлдвэрлэгчдэд маш том боломж гэж олон удаа ярьсан. Та үүнтэй санал нийлэх үү?
-Огт нийлэхгүй. Энэ бол маш хариуцлагагүй мэдэгдэл. Аль 2002 онд ч Монголбанкныхан ингэж ярьдаг байсан. Бидний хэрэглээ импортод суурилсан. Иргэд хямд, чанартай бараа хэрэглэхэд л улс гэж байгаагийн утга учир оршино.
Эрдэнэтээр жишээ авбал жилдээ тэрбум долларыг зэсийн экспортоос олдог байхад төгрөг рүү хөрвүүлэхэд 1.2 тэрбум төгрөгийн баланс гаргана. Харин одоо энэ тоо 1.8 тэрбум төгрөг. Үүний зөрүү болох 600 сая төгрөгийг ашиг гэж бүртгэнэ. Ингэж харвал үнэхээр ч ханшийн өсөлт ашиг авчирсан мэт. Гэтэл энэ бодит ашиг биш, нягтлан бодох бүртгэлийн л ашиг. Баланс дээр бууж байгаа тоо. Иргэд хангалттай цалин авдаг, түүгээрээ чанартай бараа авч чаддаг байх нь төрийн хүлээсэн үүрэг. Эрдэнэтийн 600 саяын ашгийг төр татвараар аваад эргүүлээд иргэдэд хуваагаад яахав дээ. Бид коммунист нийгэмд амьдраагүй.
-Тэгвэл үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш унахад эдийн засагт нь ашигтай тусдаг улсууд бий юу?
-2-3 улс бий. Жишээ нь Япон. Яг л манай төгрөг шиг иений ханш сулрах нь тэдэнд маш сайн. Яагаад гэвэл тэд телевиз, тоног төхөөрөмж гээд эцсийн бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг. Эцсийн бүтээгдэхүүнүүд хоорондоо үнээрээ өрсөлддөг. Японд үйлдвэрлэсэн болон Солонгост үйлдвэрлэсэн телевизийг Монгол хүн авах гээд байна. Иений ханш бууж, Япон телевиз хямдарвал бид Японыг нь сонгоно. Ингэж Япон бараа өрсөлдөхүйц болно. Монголын хувьд уучлаарай энэ логик тохиромжгүй. Бидэнд Гоёл, Гоёогоос өөр гадагшаа гаргадаг зүйл байхгүй. Бидний гаргадаг түүхий эдийн үнийг бид өөрсдөө биш дэлхийн зах зээл тодорхойлно. Япон, Солонгос телевизүүдийн брэнд нэр, чанар, онцлог нь ялгаатай. Харин Монголын төмрийн хүдэр, Хятадын төмрийн хүдэр ямар ч ялгаагүй. Ханшийн өсөлт манай зэсийг өрсөлдөхүйц болгохгүй.
Эдийн засгийн онолын номонд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналт дотоодын экспортлогчдод сайн гэж бичсэн байдаг. Манайхан бүгд л барууны боловсролтой болохоор тэр логикоор ярьдаг нь буруу. Ханш өсөхөд хүн бүрт л хэцүү байна. Ханш буурсан үед хүү бага гээд хүмүүс долларын зээл их авч байлаа. Одоо барилгын компаниуд хэдий хүнд байдалд байгаа ч үнээ буулгахгүй байна. Тэд ханын цаас, хаалга, почки гээд бүх түүхий эдээ доллараар л авсан. Тэгэхээр долларын ханш өсөх нь манайд ашигтай байх ямар ч үндэсгүй. Ойрын 15 жилд лав ийм зүйл болохгүй.
-Нэгэнт хямралтай нүүр тулсан болохоор иргэд бид яах ёстой вэ гэж асуухаар олон хүн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмж гэдэг.
-Би бол төгрөгийн хадгаламжаа битгий доллар болго, ийм алдаа битгий хий гэж зөвлөнө. Ингэснээр та улс орондоо хувь нэмрээ оруулна. Тэгээд ч ханш цаашаа өсөхгүй. Ханшийг өсгөөд байсан эдийн засгийн суурь байхгүй болчихлоо. Түүнээс биш бид үндэсний гээд юу хэрэглэх юм бэ? Нарантуулаас хужаа шаахай авах гэснээ эсгий шаахай авах юм уу? Эдийн засагч хүний хувьд хэлэхэд эсгий шаахай авлаа гээд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Манайд үндэсний үйлдвэрлэл гэж байхгүй байна.
Монголын хувьд уучлаарай энэ логик тохиромжгүй. Бидэнд Гоёл, Гоёогоос өөр гадагшаа гаргадаг зүйл байхгүй.
-ЖДҮ эрхлэгчид л байна гэж үү?
-Маш жижиг. Жижиг дунд үйлдвэрүүд үндэсний том корпорацийг дагаж хөгждөг. Үүнийг бид ойлголоо. Тоёота гээд том корпораци байгаад Тоёотад зөвхөн суудлын бүрээс, шалавч, руль, дугуй нийлүүлдэг жижиг, дунд үйлдвэрүүд бий. Том, үндэсний нэг корпораци, түүнийг тойрсон жижиг үйлдвэрүүд гэсэн загвар байна. Монголд энэ том нь алга. Архи, ундааны хэдэн үйлдвэрээ л тооцохгүй бол шүү дээ.
-Нэгэнт бид үйлдвэрлэхгүйгээс хойш гээд импортын бараа хэрэглэх нь бас л буруу гэж бодож байна.
-Бид хүний, хямд бараа хэрэглэх нь зөв. 500 мянган ажилтантай, дэлхийн хамгийн шилдэг менежментийг нэвтрүүлсэн, Хятадын гутлын үйлдвэртэй манай таван хүнтэй, подвол түрээсэлсэн цех өрсөлдөөд яах юм бэ. Нэгдүгээрт чанартай бүтээгдэхүүн гарахгүй, хоёрдугаарт хямд бүтээгдэхүүн гарахгүй. Бид олон улсын зах зээлтэй яаж харьцахаа бодох ёстой. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүтээгдэхүүнээ л дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Бусад нь гадаад зах зээл рүү чиглэсэн үйлдвэрлэл байх ёстой. Бид энд эмэгтэй хүний цүнх хийгээд яах юм бэ. Чадахгүй шүү дээ. Коммунизм руугаа эргэж орох хэрэг үү?
10 ажилтантай үйлдвэр хоёр загвар л гаргана. Бид Холливуудын кино, Европын телевизүүдийг үзэж, олон зүйл харж байна. Зарим нь Louis Vuitton, зарим нь хямд, зарим нь матрын арьсан цүнх барьмаар байна. Энэ эрэлтийг жижиг цехүүд хүчрэхгүй. Тэгэхээр бусдын хямд, сайн хийснийг авч хэрэглэх нь зөв. Бид зөрүүлээд дагнасан, томоохон бааз байгуулах хэрэгтэй. Миний хэлэх санаа бол үнэхээр сайн гутал хийдэг бол дэлхийн зах зээлд л өрсөлдөх тухай юм. Дотоодын хэрэгцээг хангана гээд чанаргүй юм хийгээд явахгүй. Зах зээлд чанартай, хямд бараа л зарагдана. Бид бүгд телевизээр Фордын үйлдвэрийн тухай үзсэн. Бүрэн автомат шат дамжлага нэвтрүүлжээ. Нэг хүн нэг л үйлдэл хийнэ. Массаар нь үйлдвэрлэхээр л хямд, чанартай болдог юм байна. Эс бөгөөс нэгжийн өртөг маш өндөр гарна.
Харин манайд нэг хүн моторыг нь ч угсраад, бүрээсийг нь ч оёод байхаар талаар нэг хамаг юм нь тарчихсан дүр зурагтай байна.
-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэхээр хүнснээс өөр юу үйлдвэрлэх вэ?
-Хүнс, түлш, эрчим хүч. Ингэж чадвал бид Украин, Беларус шиг хүнд байдалд орохгүй. Орос ах цоргоо хаахад л энэ улсууд хөлдчих гээд байна. 2007-2008 онд Гүржид бас ийм явдал болсон. Эрчим хүчээр хараат бус байвал хэн ч биднийг дээрэлхэж чадахгүй. Хүнсээ өөрсдөө үйлдвэрлэвэл аюулгүй байдлаас гадна хүнсний хангамж сайжирна.
-2015 оны улсын төсөвт долларын ханшийг 1750 төгрөг байхаар заалаа. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Монголбанкны нөөц муугүй байна. Гадаад худалдааны баланс тэнцчихлээ. Сая Хятадын Төв банктай төгрөг-юанын своп хэлцэл байгууллаа. Хэрэв Оюутолгойг энэ онд багтаан шийдэж чадна гэж үзвэл 1750 төгрөг боломжийн ханш. Ганц асуудал нь гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх.
-Гадаад худалдааны баланс цаашид дандаа ийм тэнцвэртэй гарахгүй болов уу. Хайгуулын тусгай лицензүүдийг олгох шийдвэр нь гарсан. Удахгүй цахим аюулгүй байдлаа хангачихвал Ашигт малтмалын газраас лиценз олгоод эхэлнэ. Энэ үед уул уурхайн тоног төхөөрөмж болон шатахууны импорт дахин өснө. Лиценз авах хүсэлт олноороо ирчихсэн байгаа юм билээ.
-Зөв л дөө. Импорт ахиад л давна. Үүнтэй зэрэгцээд гадаадын шууд хөрөнгө оруулалт өсч л балансаа барина. Гэхдээ би эрх баригчид өмнөх алдаагаа давтахгүй байх гэж найдаж байна. Бид шинэ, залуу ардчилал, шинэ залуу зах зээлтэй улс. Манай төр засгийн тэргүүнүүд одоо ойлгосон байх. Оюутолгой, төлөвлөлт, хөрөнгө оруулалт дээр алдлаа. Нэг юман дээрээ хоёр алдаж тэнэгтэхгүй байлгүй дээ.
Сүүлийн хоёр жилийн гадаад худалдааны нийт алдагдал 2.8 тэрбум байсан. Өнөө Монголбанкны гурван тэрбум ам.доллартай мөргөж байгаа биз. Гадаад худалдааны алдагдалтай үед гадны шууд хөрөнгө оруулалт манай эдийн засгийг тогтворжуулж байсан. Америкаас Жорж 50 мянган доллартай Монголд ирээд, үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх юм байна гээд орон сууц авлаа гэе. Түүний 50 мянган доллар арилжааны банкаар дамжаад Төвбанкны валютын нөөцийг зузаатгадаг. Импортод алдсан мөнгөө энэ мөнгөөр нөхдөг байсан юм.
Эдийн засгийн хуулиараа импорт өндөр үед гадаадын шууд хөрөнгө оруулалт татах учиртай. Манайх эсрэгээр нь үргээсэн бодлого явуулсан.
-Тэр нь чухам ямар бодлого юм бол?
-Мэдээж Оюутолгой төсөлтэй холбоотой. Миний бодлоор анхнаас нь энэ төслийн структур буюу төслийн хэлцэл хийж байгаа бүтэц буюу Монгол Улс 34 хувиа авна гэдэг нь аймшигтай буруу шийдвэр болсон. Үүнээс болоод төсөл зогслоо. Яагаад гэвэл бид хувь эзэмшиж байгаа учраас тэр компанидаа мөнгө өгөх ёстой. Гэтэл зардлын хэтрэлт болчихлоо. Хоёр жил маргалдаж байна. Үүнээс болоод нөгөө Жорж Монгол Улс Рио Тинтотой хэл амаа ололцтол мөнгөө оруулахгүй гээд харзнаж байна.
-Яагаад тэр билээ. Жижиг болон том хөрөнгө оруулагчид ялгаатай биз дээ?
-Үгүй. Рио Тинтотой яаж харьцав, надад ч бас л адилхан хандана гэж бодож байгаа. Энэ бол нийтлэг хүлээлт. Хоёрдугаарт Монголын эдийн засаг хөгжинө гэж найдаж тэр хүмүүс мөнгөө оруулдаг. Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллавал Монголчууд баян болно. Баян болохоороо байр авна. Үл хөдлөх хөрөнгийн үнэ өснө гээд л Жорж байр авсан. Харамсалтай нь Монголд Оюутолгой гээд ганц л төсөл байдаг мэтээр ойлгуулчихлаа. Гэтэл энэ ганц нь зогсчихсон.
2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.1 тэрбум ам.доллар байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 700 сая ам.доллар байна. Энэ оныг бид нэг тэрбум ч хүргэж чадалгүй хаах гэж байна. Жил дараалаад тэрбум тэрбумаар буурчихлаа. Энэ нь Монголбанкны валютын нөөцөө зузаатгах боломжийг хаан, нөөц түргэн шавхагдахад хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд ийм л юм боллоо.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээлээ гэж хангалттай ярьсан. Яг хэн үргээсэн юм бэ. Эзнийг нь огт ярьдаггүй.
-Ойлгомжтой шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиас боллоо гэдэг ч үгүй. 85 хувь нь Оюутолгой төслөөс хамааралтай. Энэ төслийн хоёр дахь шатны гэрээг зурлаа, хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ л бол урсгал наашилна. Шууд маргаашаас нь биш л дээ. Хагас жилээс нэг жил шаардлагатай. Засгийн газар Оюутолгойтой хэл амаа олж чадахгүй цаг алдаад байгаа нь эдийн засагт их хохирол авчирч байна.
-Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу мөн л Монгол Улс 34 хувь эзэмшсэнийг буруу шийдвэр байсан гэж ярьсан. Та түүнтэй санал нийлж байна уу?
-Оюутолгойн орд Монголын ард түмний өмч. Бид өмчөө ашиглалт, олборлолтын лицензээр Оюутолгой ХХК-д түрээслэх учиртай. Жишээ нь би байртай ч өөрөө суудаггүй. Түрээсийн гэрээ байгуулаад хүнд түрээсэллээ. Миний байранд юу хийх нь тэр хүний дур. Надад төлбөрөө л төлөх ёстой.
Гэтэл Монголчууд яасан гэхээр өөрийнхөө байрны 34 хувийг худалдаж авах хэлцэл хийсэн. Газар болон түүний хэвлий дэх баялаг ард түмний өмч мөн гээд Үндсэн хуульд заачихсан. Ямар ч Засгийн газар энэ өмчийг хэнд ч өгөх эрхгүй. Гэтэл бидний өмч хэвээр байгаа төслийн төрөөс олгосон лицензийг Оюутолгой, түүний цаадах Туркуаз Хилл, Рио Тинтод өгөхдөө 34 хувийг нь өөрсдөө худалдаад авчихсан. Бид жижиг хувь нийлүүлэгч учраас гүйцэтгэх захирал томилох эрхгүй. ТУЗ-д гишүүнээ оруулдаг ч саналын эрхгүй. 66 хувийг эзэмшиж байгаа нөхөд ТУЗ-ийн хуралд орохоосоо өмнө урьдчилан ярилцаад бүх юмаа тохирчихдог. Бид нөлөөлөх ямар ч боломжгүй. Энэ бол тоглоомын ТУЗ. Компанийн тухай хуулиар 66 хувь юу гэнэ, түүнийг үг дуугүй дагах л учиртай. Монгол Улсын түүхэн дэх хамгийн буруу хэлцлүүдийн нэг нь энэ байх.
-Тухайн үед та энэ саналаа илэрхийлж байсан уу?
-Хүргэлгүй яахав. Тэр үед иргэний хөдөлгөөнүүд, улс төрийн намууд энэ асуудлыг улстөржүүлсэн. Эзэн байсаар байтал Монгол хүн Монгол Улсын эзэн байна гэцгээсэн. Эдийн засгийн мэдлэггүй, уул уурхайн туршлагагүй атлаа хийрхээд, буруу зүйл рүү оруулсан. Өнөөдөр гор нь гарч байна. Гэтэл тэд өнөөдөр чив чимээгүй л байна.
-Тэд гэдэг нь хэн бэ?
-Тухайн үед идэвхтэй байсан иргэний хөдөлгөөнүүд, АН, МАН (тухайн үеийн нэрээр МАХН). Жагсаал цуглаан болоод л улс төрийн шоу хийцгээсэн.
-Миний санаж байгаагаар С.Баярцогт Сангийн сайд, Зоригт Уул уурхайн сайд байсан.
-Та өрнөлийг буруу хараад байна. Ерөнхий сайд С.Баяр байсан. Энэ гурван хүн нэгэнт нийтээрээ зөвшилцөлд хүрчихсэн хэлцлийг цаасан дээр буулгах л ажил хийсэн. Хэдийнэ гарчихсан шийдвэрийг цаасан дээр л буулгасан. Тэд 34 хувийг авъя гээгүй. Оюутолгойн төслийг Монголчууд авна гэдэг санаачилга 2004 оноос эхтэй. Би их гайхсан болохоор Үндсэн хууль уншиж байсан юм. “Газар болон түүний хэвлийн баялаг ард түмний өмч мөн. Түүнийг хамгаалах нь төрийн үүрэг” гээд заачихсан байгаа. Эдийн засгийн ямар ч судалгаа хийлгүй, цэвэр сэтгэлийн хөөрлөөр шийдсэн. Нөгөө талд нь иргэний хөдөлгөөнүүдэд намууд хувааж идэх нь гэж хардсан.
Намууд буруу ойлголтыг залруулах үүрэгтэй байтал тэгээгүй. Ард түмэнд таалагдахын тулд дагуулсан шийдвэр гаргасан. Шүд нь хорхойтсон хүүхэддээ аав ээж нь нэмээд кг кг-аар чихэр өгсөнтэй л адил. Уг нь чихрээс болооод шүд чинь хорхойтжээ, чихэр идэх муу, өөр юм ид гээд сургах байв. Нэр дурдсан гурван сайдыг буруутгах нь буруу. Тэдэнд өөр нөхцөл ч байгаагүй. Гэрээний үг, үсэг, таслал, заалтад алдаа гарсан уу гэвэл өөр асуудал.
-Тэгвэл гэрээ байгуулсан нөгөө талын лобби байсан уу?
-Ний нуугүй хэлэхэд Рио Тинто биднийг маш сайн мэдэж байж. Манай улс төрчид хийрхэлд автаад, буруу дүрдээ тоглоод, эцэст нь юунд хүрэхийг харж байсан байна. Ядуу буурай, улс төрчид нь мэдлэг нимгэн, ард түмэн нь буруу, зөв шийдвэрийг ялгах эдийн засгийн мэдлэггүй, манайх шиг маш олон оронд Рио Тинто сүүлийн 40 жилийн турш төсөл хэрэгжүүлж байгаа компани.
Тэд манай эдийн засаг хүндэрнэ гэдгийг урьдчилаад тооцсон байна. Тийм учраас тэдэнд манай Засгийн газартай хурдан тохиролцоонд хүрэх шаардлага байхгүй. Тэд ашгийн төлөө л явж байна.
Гэхдээ 34 хувийн асуудал Рио Тинто орж ирэхээс өмнө болсон үйл явдал гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр би Рио Тинтог буруутгахгүй. Тухайн үед тэд бидэнд та нар 34 хувь авах нь буруу зүйл хийж байна гэсэн ч бид ойлгох байсан уу? Хүлээж авах байсан уу гэдгийг бас л бодох ёстой. Долларын ханш 1850 хүрээд, гадаадын хөрөнгө оруулалт тасраад, эдийн засаг хүндэрсэн хойно, валютын нөөцөө гурван тэрбумаар буулгаж байж л ойлгож байна. Асар их үнэ төллөө дөө.
-Танд баярлалаа.