Та дроноор тагнуул хиймээр байна уу? Тэгээд бас тэрийгээ хүмүүст мэдэгдүүлмээргүй л байгаа биз дээ? Тэгвэл яг таны хүсэлд нийцэх сонирхолтой дроныг Стенфорд, Браун, Спелманы коллеж хамтран бүтээжээ.
Яг л өндөгний сав нийлүүлж байгаад бэхэлчихсэн юм шиг харагдах энэ дроныг мөөгөөр урласан юм байна. Харин гадаргууг нь бактерийн эслэг ашиглан хийж давхарга давхарагаар нь хатааж наажээ. Эцэст нь ус нэвтрүүлэхгүй хамгаалалт хийсэн юм байна. Өөрийгөө устгадаг хэдий ч юу ч болоогүй байхад замхраад алга болчихвол бас муухай.
Байгаль эх гэдэг дутуугүй оршихуй учир цаасны хэдгэнэ өөрийн үүрийг барихдаа ашигладаг аргыг энэ дроны уснаас хамгаалах системийг бүтээхэд ашиглажээ.
Гэвч анхны загвар нь тэр чигээрээ устаж алга болдог материалаар бүтээгдээгүй л байна. Мотор, сэнс мэтийн зүйлсийг одоогоор ахархан хугацаанд бүрэн задрах материалаар бүтээх боломжгүй.
Тэгээд ч энэ төслийг хэрэгжүүлэгчид анхнаасаа тагнуулын ажиллагаанд зориулж ийм дрон бүтээж эхлээгүй бөгөөд харин оронд нь бүрэн задарч алга болох био материал бүтээх зорилго тавьсан юм байна. Мөн та өөрөө гэртээ хийж болохоор гээд төсөөл дөө. Ямартай ч эх бие хурдацтай задарч, байгальд шингэх материалаар бүтээсэн энэ дрон “Шоколадан дрон”-оос л удаан тэснэ.
.STL буюу гурван хэмжээст файлын өргөтгөл бүхий татаж авах холбоосыг ч Стенфорд-Браун-Спелманы коллежийн хамтарсан багийнхан өөрсдийн сайт дээр байршуулжээ. Тэгэхээр та гурван хэмжээст хэвлэгчтэй бол энэ дроны загварыг гэртээ хэвлэж болно.
Шоколад дроныг үзэх: