АН-ын шинэ дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар өчигдөр болсон ҮЗХ-ны хуралдааныхаа талаар мэдээлэл хийлээ. ҮЗХ ээлжит бус 44 дүгээр хурлаар хоёр гол асуудал хэлэлцжээ.
Эхнийх нь намын даргыг сонгох, хоёрдугаарх нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудал. АН-ын дарга Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдсөнөөр ҮЗХ-ны гишүүд З.Энхболдыг санал нэгтэйгээр намын даргаараа сонгожээ. Харин Ерөнхий сайдад нэр дэвшихээр Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нар өрсөлдөж, нууц санал хураалтаар Ч.Сайханбилэг 12 санал илүү авснаар Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодорсон байна.
Ардчилсан нам 25 жилийн түүхэндээ алдаж онож, унаж босож, хагарч бутарч байсан. Энэ удаагийн ҮЗХ эв нэгдлийн хурал болсон хэмээн намын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов.
З.Энхболд: Ч.Сайханбилэгийг тодруулсан нь намын дээд байгууллага ҮЗХ-ны шийдвэр. Тиймээс бүлэг ҮЗХ-ны шийдвэрийг хүндэтгэх ёстой. Бид энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө намын бүлэг дотроо байр сууриа нэгтгэнэ.
АН-ынхан даваа гаригт Ерөнхий сайдад нэр дэвшигчээ дэмжүүлэхээр УИХ-д суудалтай бусад намтай зөвшилцөн, Ерөнхий сайдаа томилно гэж АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд ярилаа.
АН-ын шинэ дарга болон Ерөнхий сайдад нэр дэвшигч сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-АН-ын бүлэг Р.Амаржаргалыг нэр дэвшүүлсэн. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилохоор намын бүлгүүдтэй зөвшилцсөний дараа УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахад олонхийн санал авч чадах юм уу?
-З.Энхболд: Энэ бол намын дээд байгууллага ҮЗХ-ны шийдвэр. Тиймээс бүлэг ҮЗХ-ны шийдвэрийг хүндэтгэх ёстой. Бид энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө намын бүлэг дотроо байр сууриа нэгтгэнэ. УИХ-д суудалтай бусад намын бүлэгтэй Ч.Сайханбилэгийг дэмжүүлэх зөвшилцөл хийнэ.
-Ардчилсан намынхан дотроо фракцид хуваагдан зөрчилдөж буйг олон нийт харж байна?
-З.Энхболд: Ардчилсан намынханд зөрчил байгаагүй. Зөрчилтэй мэт харагдуулж буй нэг хэсэг бий. Нам дотор фракц байгаа нь олон ургальч үзэлтэй, чөлөөтэй эрүүл уур амьсгалтай буйн шинж. Түүнээс зөрчлийн шинж биш.
Ардчилсан намынхан ҮЗХ-ны хурлаараа фракц гэж талцалгүй улс орон гэсэн хамгийн том эрх ашиг дээрээ нэгдэн ажиллахаар болсон. УИХ-д суудалтай бусад намын бүлгүүдийг ч үлдсэн хоёр жилд нам бус улс орныхоо хөгжлийн төлөө нэгдэхийг уриална. Сайханбилэгийн хувьд “Алтангадас”-аас биш, Ардчилсан намаас дэмжигдсэн. Би Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөс албан ёсоор больж байгаа.
-ҮЗХ-ны хурал ямар дэгээр явсан бэ?
-З.Энхболд: ҮЗХ-ны хуралдаан эрүүл уур амьсгалтай болсон. Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулдаг горимоор хоёр нэр дэвшигчид гишүүд ижил асуулт тавьж, 20-иод асуултад нэр дэвшигчид гурав, гурван минутаар хариулсан. Хоёр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдсөн бөгөөд Ерөнхий сайдаар ажиллавал улс орныг эдийн засгийн хүндрэлээс гаргах төлөвлөгөөтэй ажиллах зорилт тавьсан байсан. “Хэн ялсан нь үр дүнг хүлээн зөвшөөрнө шүү“ гэж гар бариад, санал асуулгадаа орсон. ҮЗХ-ны гишүүд нэр дэвшигчдийн асуултад хариулсан байдлаас харж, өөрийн итгэл үнэмшлээрээ саналаа өгцгөөсөн гэж бодож байна.
З.Энхболд: Одоо бид улс орноо бодож, урагшаа харж ажиллана. Эсрэг кноп дарсны төлөө ард түмний сонголтоор гарч ирсэн хүнийг намаас хөөж болохгүй. Бүх намын дүрэмд байдаг “хөөх” тухай заалтыг хасах ёстой. Үүнээс өөр дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх мэт хариуцлага тооцох арга бий.
-Та Ерөнхий сайдаар томилогдвол Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх үү?
-З.Энхболд: Ерөнхий сайдаар томилогдсоны дараа тавих ёстой асуулт байна. Хэрэв УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, намайг Ерөнхий сайдаар томилбол АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан амлалт болон Шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлсэн бодлого, хагас бүтэн сайнгүй ажилладаг ажилсаг чанарыг үргэлжлүүлнэ.
-Шинэ Засгийн газар байгуулахад ИЗНН, “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс гадна МАН-тай хамтрах уу?
-Ч.Сайханбилэг: ҮЗХ-ны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар АН-ын бүлэгт УИХ-д суудалтай бүх намтай хамтран ажиллах зөвшөөрөл өгсөн. Одоогийн байдлаар ИЗНН болон эвсэлд санал хүргүүлээд байна. Энэ ажлыг хариуцсан Ажлыг хэсэг бүх бүлэгт саналаа өгнө. Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлэхийн тулд хэлэлцээрүүд хийнэ. Кабинетад хэн орж ажиллах тухай үүнээс хойш ярих ёстой.
-Шинэ Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг давхар томилох уу?
-З.Энхболд: Ерөнхий сайд томилогдсоны дараа тавих ёстой асуулт байна. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Шинэ Засгийн газарт аль болох мэргэжлийн баг бүрдүүлбэл сайн. Гэхдээ УИХ-ын гишүүдээс сайд томилох эрх нь нээлттэй.
-Шинэчлэлийн Засгийн газрын эсрэг санал өгсөн найман гишүүнийг намаас хөөх тухай асуудал нээлттэй хэвээр үлдсэн?
-З.Энхболд: Найман гишүүнийг асуудлыг хойш тавьж байна. Одоо бид улс орноо бодож, урагшаа харж ажиллана. Эсрэг кноп дарсны төлөө ард түмний сонголтоор гарч ирсэн хүнийг намаас хөөж болохгүй. Бүх намын дүрэмд байдаг “хөөх” тухай заалтыг хасах ёстой. Намаас хөөхөөс өөрөөр дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэх мэт хариуцлага тооцох арга бий.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир