Samsung компани виртуал бодит байдлын толгойд углах төхөөрөмж болох Gear төхөөрөмжөө Facebook-ийн Oculus VR-тай хамтран бүтээж байгаа. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард зөвхөн тоглоомоос илүүтэйгээр өөр бусад салбарт хүчин зүтгэх сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлэн танилцуулж байсан төхөөрөмжөө компани гаргахад бэлэн болжээ.
Сан Франциско хотноо болсон Samsung хөгжүүлэгчдийн уулзалт дээр компани “Энэ төхөөрөмжөөр удаан хугацаанд тоглож болохгүй. Гэхдээ шинэ технологийн асуудлыг шийдэж чадах Note 4 ухаалаг утасны ачаар та гайхалтай зүйлсийг мэдрэх болно” гэсэн юм.
Хэт халах, цоо шинэ техник хангамж бүтээх зэрэг асуудлаас зайлсхийж компани өнгөрсөн сард худалдаанд гаргасан Note 4 утсаа дотор нь байрлуулснаар бүрэн ажиллах Gear VR төхөөрөмжөө 200 ам.доллараар үнэлжээ. Хөгжүүлэгч нарт зориулсан демо талбайд Samsung-ийн Gear төхөөрөмжийг зүүгээд “Гэрэлт илдээр тулалдах сургуулилт” хүртэл хийж болно. Мөн виртуал технологийн ачаар компани 360 градусын өнцгөөр үзэж болох дүрс бичлэг бүтээжээ.
Ингэснээр та хэдхэн сарын дараа дуртай киногоо дотроос үзэж болно. Хамгийн анхны Gear VR төхөөрөмж “хөгжүүлэгчдийн хувилбар” нэртэйгээр худалдаанд гарах бөгөөд дахин сайжруулах олон зүйлс байгаа талаар компани хэлжээ. Өнөөдөр зах зээл дээр Note 4 утас 825 доллароор зарагдаж байгаа. Харин Монголд гар дээрээс худалдаа эрхлэгчид 1,500,000 төгрөгөөр үнэлсэн. Тэгэхээр Gear VR худалдаанд гарлаа ч гэсэн нийт үнэ нь бараг 2,000,000 төгрөг давах юм. Хэрвээ танд Note 4 байхгүй бол шүү дээ.