Аз жаргал юунд байдаг вэ? Цас зөөлөн бударч орчлон дэлхийг цасан цагаан нөмрөгөөр хучлаа. Өнөөдөр урьд өдрүүдийн л адил ажилдаа эрт ирэн даргынхаа бүүдгэр царайг харан, өмнөх ширээн дээр нь дуртай дургүй хурлын тэмдэглэл, шийдвэр, тогтоол гэх бичиг цаастай зууралдана. Дотоод сэтгэл минь харин бодлын алсад аз жаргалтай тэр дурсамж руу минь хөтөлнө.
-“Охин минь, хүн гэдэг үнэндээ сэтгэлийн амьтан. Өвдөх, зовох, шаналсан үедээ тэр бүхнээ өөрийн дотны хүмүүстээ илэрхийлэхийг урьтал болгодоггүй ч, баярлах, урамших, бахдах үедээ харин хамгийн түрүүнд өөрийн дотны хүндээ илэрхийлэхийг зорьдог. Арга ч үгүй биз, хайртай хүмүүсээ өөрөөсөө болоод шаналахыг хэн хүсэх вэ дээ. Эцэг чинь ч мөн адил өөрөөсөө болж намайг битгий шаналаасай гэсэндээ шүд зуун тэр өвчний ард гарсансан.
Амьдралын зам дардан, шулуун байдаггүй хойно миний охин сэтгэлийн хаттай байж, өөрийгөө хайрлаж явах учиртай юм шүү. Өөрийгөө хайрлаж сурсан хүн эргээд гэр бүл, найз нөхөд, эргэн тойрны хүмүүсээ хайрлаж, халамжилж чаддаг юм. Үнэндээ амьдралд бүх зүйл амар хялбар байсан бол, өчүүхэн төдий салхинд л хүмүүс үй олноороо үрэгдэх байсан биз...” гэх үгнүүд чихнээ сонсогдоно. Хайртай хүмүүсээ жил бүр дурсан, хүндэтгэдэг тэр л өдөр өнөөдөр байсныг анзаарсангүй орхижээ.
-“Өнгөрсөн долоо хоногийн хурлын тэмдэглэл дээр чи зарим зүйлийг орхигдуулсан байна. Өнөө шөнө сууж хөрөнгө оруулагчдад илгээх материалыг дуусгаарай” гэж үглэх шахам ярих даргын үг харин газар дор, хөлийн өлмийд хэвтэх шиг. Өнөөдөр чөлөө аваад явчихвал энэ дарга гээч нөхөр амь тавьчихдаг юм болов уу? За даа дэмий биз. Тэр бүү хэл, өмнө нь баяр ёслолын өдөр хонуут өнжүүт ажилчдаа ажиллуулчихаад илүү цагийн хөлсөө нэхэхэд хэнэг ч үгүй
-“Өргөдлөө өгөөд гарч болно. Чамтай чамгүй дипломоо тэврээд намайг ажилд аваач гэх хүн хотоор дүүрэн байна. Хямралын цагт суух суудалтай байгаадаа баярлах хэрэгтэй” гэсэн хүн шүү дээ.
Хэлсэн зүйл нь оргүй биш болохоор тэр үед манайхан чимээгүй л байсансан. Энэ борооны дараах мөөг шиг чанартай, чанаргүй их дээд сургууль, түүнийг төгсөж байгаа цагаан захтай төгсөгчдийг тоолоод ч үл барам. Зоосны эрхээр амьдарч байгаа энэ амьдралыг яалтай ч билээ. Ажлаасаа гарчихъя гэхээр муу ханийхаа олсон мөнгийг гурван биенд хүргэнэ гэдэг ч асуудалтай. Ядаж байхад энэ суугаа ажил, хөдөлгөөний дутагдал, буруу зуршлуудаас үүдэлтэй биеийн зовиур нэг л биш. Хэд хоногоос тамхи татахаа больсон нь ч бас зөв зүйл болжээ.
Стресс, ажлын ачаалал, хажуугийн Алимаа гээд тамхи татах сэдэл төрүүлсэн нөхдийг яалтай ч билээ. Гэхдээ өөрийн эрүүл мэндийг би өөрөө л хариуцах учиртай хойно. Сүүлийн хэдэн өдөр хэвшил болгосон өдөр бүр хийж байгаа ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДЛААС сэргийлэх дасгал маань ч хэрэг болж байна шүү. Ядаж л, гэртээ хариад ч охинтойгоо хамт хийгээд байгаа болохоор шинэ жил гэхэд хүссэн хүсээгүй турах шинжтэй. Өдрийн цагаар, ер нь НАРАНД ХЭТ УДААН БАЙХ (хэт ягаан туяа) нь арьсны хавдрын эрсдэлийг бий болгодог гэж сонссон, аз болж би наранд нэг их яваад байдаггүй.
Бодоод байсан би чинь эцэг, эхээ өнгөрснөөс хойш хайртай хүмүүсээ алдах тэр зовлонг дахин амсахгүйн тулд өөрөө өөртөө эмч болчихоод байгаа. Хэрэгцээ шаардлагагүй химийн бодисуудыг худалдан авах, дур мэдэн ашиглахгүй байх гээд хавдрын ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСЭЭС өөрийгөө болон гэр бүлээ сэргийлж байгаа хүн. Хань ижлээ бор дарс хэтрүүлчих гээд байдаг байсныг нь тодорхой хэмжээгээр багасгасан гээд сайшаалтай зүйлс байна. Ингээд өөрийнхөө болон гэр бүлийнхээ тухай бодоход сэтгэлд нэг л дулаахан. Эрүүл явбал бусад зүйлс аяндаа өөрөө дагаад ирэх хойно.
-“Хулан, өчигдрийн захиалсан сонингуудыг аваад ирээч” гэх дуунаар хамаг бодол сарнилаа.
Өнөөх сонинг үүдний угтагчийн ширээн дээрээс аваад харвал хамгийн эхний нүүрэн дэх “Өөртөө хайртай байсан цагт” гэсэн нийтлэл байлаа. Тавхан хоромын дотор тэрхүү нийтлэлийг гүйлгэн уншаад саяхан бодож байсан миний бодлууд, өөрийгөө хайрлах урам зориг улам бадамлан яагаад ч юм өнөөх зовиураа эрт оношлуулж тогтоох нь зөв болж таарлаа.
-“Өчигдрийн сонингууд энэ байна. Захирлаа би өмнө нь илүү цагаар ажилласан цагаа чөлөө болгоод өнөөдөр авлаа. Хурлын материалыг би маргааш эрт ирээд хийчихье” баярлалаа” гээд цүнхээ шүүрэн яаран гарлаа. Ажлын хаалгыг хаагаад дотроо “Ххүү” гэж нэг гүнзгий амьсгаа аваад эмнэлэг очиж зөвлөгөө авч, бас эцэг эхийнхээ хүндэтгэлийн газарт очихоор шулуудлаа.
Өвдсөн хойно нь биш, өвдөхөөс урьтаж сэргийлэх нь үр дүнтэй.
Өөртөө хайртай цагт аз жаргал таны дэргэд агшин хором бүрт бий гэдгийг та ойлгох болно.
“Байшин том, жижиг ямар ч хэмжээтэй байхаас үл хамааран эн тэнцүүхэн аз жаргалыг багтаана”.
АЗ ЖАРГАЛ-ыг хүсвэл эрүүл мэндийг хүс.
Таны мэдлэгт: 20-р зуунд дэлхий даяар нийт 532 сая хүн хорт хавдрын улмаас таалал төгссөн гэх статистик байдаг бөгөөд үүний түгээмэл 17 төрөл:
1. Уушигны хорт хавдар 93 сая хүн
2. Ходоодны хорт хавдар 64 сая хүн
3. Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар 47 сая хүн
4. Элэгний хорт хавдар 46 сая хүн
5. Хөхний хорт хавдар 36 сая хүн
6. Улаан хоолойн хорт хавдар 33 сая хүн
7. Тунгалагийн булчирхайн хорт хавдар 25 сая хүн
8. Амны хөндийн хорт хавдар 24 сая хүн
9. Цусны хорт хавдар 20 сая хүн
10. Түрүү булчирхайн хорт хавдар 20 сая хүн
11. Умайн хүзүүний хорт хавдар 18 сая хүн
12. Нойр булчирхайн хорт хавдар 17 сая хүн
13. Давсагны хорт хавдар 13 сая хүн
14. Өндгөвчний хорт хавдар 10 сая хүн
15. Савны хорт хавдар 5 сая хүн
16. Арьсны хорт хавдар 5 сая хүн
Хэрвээ та хавдар өвчнийг эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдвал дээрх өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулж, хавдрыг эрт илрүүлж төгс эмчлэх боломж бүрдэн, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахад тусална.
Хэрвээ та Хорт хавдрын талаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл:
Утсаар зөвлөгөө авах бол 451143
Цахим хуудсаар зөвлөгөө авах www.cancer-center.gov.mn
А.Нурланбек