Хоёр долоо хоногийн өмнө Apple компанийн үйлдлийн системийг чиглэсэн вирусын тухай мэдээлэл цацагдаж iOS, OS Х хэрэглэгчдэд аюулын харанга дэлдсэн. Тэгвэл компани вирустэй холбогдуулан анх удаа олон нийтэд мэдэгдэл хийлээ.
“Багт халдлага” гэж нэрлэсэн энэ вирус нь гуравдагч этгээдээс хуулж авсан аппликейшн зэргээр анхлан хэрэглэгчийн төхөөрөмжид нэвтрэх бөгөөд жишээ нь Facebook аппликейшн хуулж авлаа гэхэд жинхэнэ хувийг нь устгаж байгаад зарим зүйлсийг гажигтуулж эхэлнэ. Харин технологийн аварга Apple компани хэрэглэгчдэд чиглэсэн хэдий ч энэ вирусээр халдварласан төхөөрөмж бүртгэгдээгүй, тэгээд ч хуурамч, асуудалтай програмаас сэргийлэх аюулгүйн систем хэвийн ажиллаж байгаа гэжээ.
Apple-ийн төлөөлөгч “Бид OS X болон iOS үйлдлийн системүүдийг өндөржүүлсэн хамгаалалтын програмтайгаар бүтээсэн. Түүнчлэн хэрэглэгчид ямар нэгэн вирустэй програм суулгах гэж оролдох үед нь анхааруулга харуулдаг. Бид яг энэ халдлагад хэн нэгэн өртсөн гэж огтхон ч эмээхгүй байна” гэсэн юм.
“Багт халдлага”-ыг анхлан илрүүлсэн FireEye компанийн мэдээлснээр App Store-оос өөр сайтаас аппликейшн татаж авсан хэрэглэгчид халдлагад өртөх магадлалтай гэжээ.
Apple компани өөрсдийн мэдэгдэлдээ “Хэрэглэгчид зөвхөн бидний санал болгосон App Store мэтийн аюулгүй сайтаас аливаа зүйлсээ татах хэрэгтэй. Тиймээс эрсдэлтэй гэж үзэж байгаа холбоосоор нэвтэрч, аливаа гуравдагч этгээдийн аппликейшн татахаас зайлсхийх ёстой. Түүнчлэн ямар нэг вирус илэрсэн тохиолдолд тухайн аппликейшнийг суулгах гэж байгаа хэрэглэгчийн iOS анхааруулга гаргана” гэсэн байв.