Хорт хавдраас өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалахын тулд Та юу хийсэн бэ?
Малын гаралтай өөх тостой хоолноос аль болох татгалзаж, жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол, спортоор хичээллэх цаг гаргадаг бол, жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийлгэдэг бол хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хорт хавдар өвчнөөс хол байх боломж бий.
ХОРТ ХАВДРААР ШИНЭЭР ӨВЧИЛЖ БУЙ ХҮНИЙ ТОО
Энэ өвчнөөс сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа ярьж байгаа ч хавдар манай улсад жил ирэх тусам өссөөр буй юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээгээр 2013 онд Монгол Улсад 5255 хүн хорт хавдраар шинээр бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 711-ээр нэмэгдсэн үзүүлэлт. Хорт хавдар Монголд төдийгүй дэлхий нийтэд өсөж байна.
Дэлхий нийтэд уушгины хорт хавдар хамгийн түгээмэл байгаа бол манай улсад элэгний хорт хавдар нийт хавдрын 40 хувийг эзэлж байна. Элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшнээр Монгол дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэх болсон ба үүний гол шалтгаан нь элэгний вируст гепатит буюу В, С вирусийн халдвар юм.
ДЭМБ-ын мэдээгээр 2012 онд 8.2 сая хүн хорт хавдрын улмаас хорвоог орхижээ. Тэр дундаа Зүүн Өмнөд Азийн орнуудад жил бүр 1.7 сая хүн хорт хавдартай хэмээн шинээр бүртгүүлж, 1.2 сая хүн энэ аюулт өвчний улмаас нас барж буй нь харамсалтай.

В, С вирусийн халдвартай хүн вирусийн эсрэг эмчилгээ хийлгэхгүй явбал вирус элгийг их хэмжээгээр гэмтээж, хавдраар өвчлүүлэх гол хүчин зүйл болдог. Хорт хавдраар өвчлөх эрсдэл 45-аас дээш насныханд ихэсдэг боловч сүүлийн үед хавдар залуужиж, бүх насныхан өвчлөх болсныг мэргэжлийн эмч анхааруулав.
... “Хорвоод мэндлээд гуравхан хоносон нярайд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар элэгний хорт хавдрын мэс засал хийлээ. Тэгэхээр энэ өвчин эхээс урагт дамжиж байна. Мөн 10 гаруй настай хүүхэд, 23, 25, 28-тай залуус ч элэгний хорт хавдрын мэс засал хийлгэсэн.
ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРААР ШИНЭЭР ОНОШЛУУЛСАН ХҮНИЙ ТОО
Хорт хавдраар аль ч насныхан өвчилж болно. Элэгний хорт хавдраас хол байхын тулд В, С вирус тээж яваа, эсэхээ лабораторийн шинжилгээгээр тодорхойлуулж, вирусгүй бол В вирусийн эсрэг гурван тун вакцин хийлгэж эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй” хэмээн Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх, гавьяат эмч, доктор, профессор Р.Сандуйжав зөвлөлөө.
Монгол Улс 1992 оноос В гепатитын эсрэг вакциныг нэвтрүүлж, шинэ төрсөн нярайгаа дархлаажуулах болсноор аюул ард хоцорчээ. Харин үүнээс өмнө төрсөн хүүхдүүдийн хувьд эрсдэл бий.
... “Элэгний В вирусийн эсрэг дархлаажуулалт хийлгэн хамгаалах боломж бүрдсэн бол С вирусийн эсрэг вакцин өнөөдөртөө алга. Гэсэн ч эмнэлгийн сүүлийн шатанд туршигдаж буй олон шинэ эм ойрын хоёр жилд гарахаар байна” хэмээн ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор, Су Нюунт У ярив.
Элэгний вирусийн талаар хийсэн барин тавим судалгаа манайд байхгүй ч В вирусийн халдварын тархалт Монгол Улсын нийт хүн амын 10-22 хувийг эзэлж байна гэх мэдээллийг салбарын яамнаас өгөв. Энэ үзүүлэлт нь манай улсыг элэгний вирусийн тархалт ихтэй орны тоонд оруулж буй юм.
Элэгний хорт хавдар, хатуурал үүсгэдэг вирусийн халдвараас сэргийлэхийн тулд:
- Хөнгөн өвчин туссан ч тариа хийлгэх хандлага манайд түгээмэл. Энэ хорт зуршлаасаа аль болох татгалз.
- Гоо сайхны бичил мэс засал болон шивээс хийлгэхээс зайлсхий.
- Вируст гепатит бэлгийн замаар дамждаг тулд эрсдэлт бэлгийн харьцааг тэвч. Халдвараас хамгаалах хэрэгсэл байдгийг мартаж болохгүй.
- Шүдний эмчилгээ хийлгэсний дараа хүсвэл тодорхой хугацааны цусны шинжилгээ хийлгэж, халдвар авсан, эсэхээ мэдэж болох юм.
- Архи хэтрүүлэн хэрэглэх нь элэгний хавдар, хатуурал үүсгэх үндсэн шалтгаан болдог. Арван жилийн турш өдөр бүр 400 гр дарс эсвэл 1.4 литр шар айраг пиво уух нь элэгний хавдраар өвчлөх эрсдэлийг үүсгэнэ.
Элэгний хорт хавдрын үед
- Хоолны дуршил буурах, турж эцэх
- Ядарч сульдах
- Хавдар томорсон үед өвдөлт үүсэх, эсвэл хэвлийн баруун дээд хэсэгт зангилаа, овгор зүйл тэмтрэгдэх
- Гэдэс томрох
- Арьс, нүдний эвэрлэг бүрхүүл шарлах
- Элэгний суурь өвчин, хатуурлын улмаас өвчтөний биеийн ерөнхий байдал муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Элэгний хавдрын үед элбэг тохиолддог энэ зовиур нь хавдар нэлээд газар авсан хойно илэрдэг.
Вирусийн халдвараас гадна архи, тамхины замбараагүй хэрэглээ, амьдралын буруу хэвшил зэрэг элэгний хавдар үүсгэх бусад хүчин зүйлүүд байна.
... “Вируст гепатит А буюу бохир гарын шараар өвчилж байсан хүн элэгний В, С вирусийн халдвар авахгүй байж болно” гэж манай улсын Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үндэсний багийн ахлагч, доктор, профессор О.Сэргэлэн ярьсан. Эмч нэгэнт батлаагүй учир нөгөө талд ийм хүмүүс халдвар авсан байх эрсдэл ч бий гэсэн үг.
"Элэгний В вирусийн эсрэг дархлаажуулалт хийлгэн хамгаалах боломж бүрдсэн бол С вирусийн эсрэг вакцин өнөөдөртөө алга. Гэсэн ч эмнэлгийн сүүлийн шатанд туршигдаж буй олон шинэ эм ойрын хоёр жилд гарахаар байна" гэж ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч доктор, Су Нюунт У ярив.
... Багадаа 2-3 удаа шарласан гэх өдгөө 33 настай Болормаа ийн ярив. Тэрбээр элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн хүнтэй уулзжээ. Хорт хавдрын улмаас элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдсан түүнд хорвоод амьдрах ганц сонголт үлдсэн нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байв. Тиймээс энэ эмчилгээг Монголдоо 65 сая төгрөгөөр хийлгэж, мэс заслын дараа өмнөхөөс дутахгүй өртөг өндөртэй эмчилгээг ар араас нь залгуулжээ.
Монголд ийм их хэмжээний мөнгө гаргаад өгөх чадалтай айл өрхийн тоо нийт хүн амын дунд багахан хувь эзэлнэ. Эмчилгээний төлбөрийг нь гаргахын тулд тэр айл Нэгдүгээр хороолол дахь хоёр өрөө байраа худалджээ. Эрүүл мэндийн байдал нь тэр бүсгүйн гэр бүлийн амьдралыг хэрхэн доройтуулж буй тухай сонсох тусам Болормаа түүнийг өрөвдөж, дотор нь айдас төрөв. Учир нь багадаа А вирусийн халдварыг 2-3 удаа авсан тэр В, С-гийн халдвар тээхгүй гэсэн баталгаа, нотолгоог шинжлэх ухаан гаргаагүй.
Болормаа элэг шилжүүлэн суулгуулсан эгчмэд бүсгүйтэй уулзаад салахдаа эргэлзэх зүйлгүйгээр элэгний вирустэй, эсэхээ тодруулахаар лаборатори руу явлаа. Шинжилгээ өгөв, хариу нь хоёр цагийн дараа гарна. Айдаст автан, хүлээсэн хоёр цаг.
ХОРТ ХАВДРААР НАС БАРСАН ХҮНИЙ ТОО
Хоёр цагийн дараа бүсгүй цусны шинжилгээ авсан эмчийн хаалгыг онгойлгож, нэрээ аяархан хэлэв. Хариу “сөрөг” буюу элэгний вирусийн халдваргүй” гэж гарчээ. Эмч түүнд баяр хүргээд, одоо В вирусийн эсрэг вакцин хийлгэвэл насан турш халдвар авахгүй дархлаа тогтоно гэж зөвлөсөн байна.
Тэр шинжилгээ хийлгэснээс хоёр жил өнгөрчээ. Би вакцин хийлгээгүй л явна гэж залуу бүсгүй Болормаа хэдхэн хоногийн өмнө ярьсан билээ. Элэгний вирусийн халдвар авсан ч халдвартайгаа эрт мэдвэл эмчилгээ хийлгээд, эмнэлгийн хяналтад явахад аюул эрсдэл бага аж.
Тиймээс 1992 оноос өмнө төрсөн элэгний вирустэй, эсэхээ тогтоолгоогүй хүн бүрт өгөх зөвлөгөө бол лабораторийн шинжилгээ хийлгэх. Шинжилгээний үр дүнгээс хамаарч, эмчийн зөвлөснөөр эрүүл мэндээ хамгаална. Элгээ хайрлах “тактик”-т суралцана. Үүний дараа дэлхийн улс орнуудыг тэргүүлэх болсон элэгний хорт хавдрыг бууруулна, монголчууд эрүүлжинэ.