-Тос өөх, тамхи, стресс, хөдөлгөөний дутагдал нь зүрхний шигдээсийн зонхилох шалтгаан болж байна-
Кореа их сургуулийн Анам эмнэлгийн эмч, докторант Ц.Саруултай хийсэн Ц.Саруул: Миний дурлаж хийсэн ажил болохоор бага цалинтай ч би Монголдоо л ажиллана ярилцлагыг GoGoCafe булангаар хүргэсэн.
Энэхүү ярилцлагыг уншсан иргэд бидэнд хандан түүнээс зүрхний өвчний талаарх зөвлөгөө авах хүсэлтээ ирүүлсээр байгаа юм.
Ц.Саруул эмчтэй зөвшилцсөний эцэст цуврал зөвлөгөө гаргахаар боллоо. Энэ удаад манай оронд нийтлэг тохиолддог зүрхний шигдээс өвчний талаарх зөвлөгөөг хүргэж байна.
ХОЛЕСТЕРИН НЬ ЗҮРХНИЙ СУДАСНЫ НАРИЙСАЛ ҮҮСГЭЖ УЛМААР...
-Зүрхний шигдээс өвчний талаар ерөнхий ойлголт өгөхгүй юу?
-Зүрх нь маш нарийн нийлмэл үйл ажиллагаа гүйцэтгэдэг гайхамшигтай эрхтэн. Өөрөөр хэлбэл хүний биеэр гүйх бүхий л цусыг шахаж байдаг “хүчирхэг насос” гэж хэлж болно. Хүчирхэг насосын үүргээ хүчирхэг булчингийн тусламжтай гүйцэтгэдэг. Харин эдгээр булчингууд нь хүчилтөрөгчөөр байнга хангагдахгүй бол багахан хүчилтөрөгчийн дутагдалд ороход өөрсдөө гэмтэж эхэлдэг.
Зүрхний булчин хүчилтөрөгчөө зүрхний титэм судсаар дамжуулан авч байдаг. Харин тэр том насосын тэжээдэг судас нь маш жижигхэн байдаг. Хамгийн өргөн хэсэгтээ ердөө 3.5-4 мм байдаг. Титэм судасны бас нэг сул тал нь холестерин их хуримтлуулах шинжтэй байдаг. Титэм судсанд холестерин ихээр хуримтлагдахад нарийхан судас маань улам нарийсч тэр хэрээр зүрхний булчинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасаж байдаг.
Хүчилтөрөгчийн хэмжээ багасахад зүрхний булчингууд гэмтэж эхэлдэг. Энэ тохиолдолд хүмүүс зүрхээр өвдөх зовиур илэрнэ. Гэхдээ хүн бүрт энэхүү зовиур илэрдэггүй. Харин зарим хүн илэрснийг нь тоохгүй явсаар байдаг. Ингэж явж байтал нэг л өдөр титэм судас бөглөрч зүрхний булчингийн тодорхой хэсэг ямар ч тэжээлгүй болж үхжил явагдаж эхэлдэг. Энэ үед хүнд маш хүчтэй өвдөлт илэрч, амь насанд аюултай байдалд ордог байна. Гэвч зүрх дасан зохицол сайн эрхтэн.
-Энэ өвчний эрсдлээс хэрхэн сэргийлэх вэ?
-Миний хэлсэн энэхүү өөрчлөлт үүсэхэд 20-30 жил шаардлагатай. Харин хүмүүс л 20-30 жил огт шинжлүүлж харуулалгүй явж байгаад, гэнэт шигдээс болдог нь харамсалтай боловч 3-5 жил тутамд шинжлүүлж, эмчид үзүүлж харуулаад явахад ийм аймшигтай эрсдэлт байдлаас өөрийгөө сэргийлээд байх бүрэн боломжтой.
-Монгол орны цаг агаарын онцлог бол өвөлдөө маш хүйтэн. Хүйтэн өвлийг мах идэхгүйгээр өнөтэй давахад хэцүү. Биологийн хэрэгцээ шаардлагаа дагаад Монгол хүн махсаг байдаг. Монголчууд Азийн зарим орон тэр дундаа Япон, Солонгос, Энэтхэгүүд шиг ногоо голдуу хэрэглээд амьдрах боломж хомс. Харин бидний хэрэглэдэг мах, өөх холестерины өндөр агууламжтай байдаг нь зүрхний судасны нарийсал үүсгэдэг. Гэвч холестерин бүхэн муу бишээ. Бидний биед муу сайн хоёр төрлийн холестерин агуулагддаг.
БАЙНГЫН ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙВАЛ МУУ ХОЛЕСТЕРИНЫГ ДУЛААН БОЛГОН ШАТААЖ БОЛНО
-Тэгвэл мах өөхөнд агуулагдах муу холестериныг хэрхэн зайлуулах вэ?
-Зүгээр л сайн дасгал хийх. Өдөртөө 30 минут гадаа биш юм аа гэхэд гэртээ алх. Дунд эрчимтэй хөдөлгөөн гэрийн нөхцөлд хийх боломжтой. Хэрвээ байнгын хөдөлгөөн хийж чадвал муу холестериныг биедээ дулаан болгон шатааж болно.
Эртнээс Монгол хүн зөвхөн өвөлдөө мах, борцоо идээд, харин зуны дэлгэр цагт ааруул, хурууд, өрөм, тараг иддэг байсан. Энэ нь Монгол хүний өөрийнхөө эрүүл мэндийг сахин хамгаалах уламжлалт арга нь байлаа.
Миний хэлсэн энэхүү өөрчлөлт үүсэхэд 20-30 жил шаардлагатай. Харин хүмүүс л 20-30 жил огт шинжлүүлж харуулалгүй явж байгаад, гэнэт шигдээс болдог нь харамсалтай боловч 3-5 жил тутамд шинжлүүлж, эмчид үзүүлж харуулаад явахад ийм аймшигтай эрсдэлт байдлаас өөрийгөө сэргийлээд байх бүрэн боломжтой.
Гэтэл өнөөдөр Монголчууд бид өвөл зунгүй хэт их мах хэрэглэж байгаа нь эргээд хүний биеийг сул дорой, өвчинд өртөмхий болгож байна. Нөгөө талаас, мах хэт их идэх нь тулай хэмээх өвчин үүсгэдэг. 2000 оны эхээр биднийг Анагаахын оюутан байхад тулай гэж өвчин байдаг, манай оронд тархалт бага гэж зааж байлаа.
Өнөөдөр дөнгөж 40 нас хүрч байгаа залуучууд, тэгээд ер нь нас үл хамааран тулай элбэг тохиолддог боллоо. Тулай өвчний шалтгаан нь махны хэт их хэрэглээ. Хүний бие махбодь уургийг задлаж, бидний биед хэрэгцээт нэгдэл үүсгэдэг. Харин мах их хэрэглэхэд илүүдэл уургийн хагас задралын бүтээгдэхүүн ясны үенд хуримтлагдан, үрэвсэл өвдөлт үүсгэдэг.
Тэгвэл уургийн илүүдлээр үүсч буй хагас задралын бүтээгдэхүүнийг мөн л дасгал хөдөлгөөний тусламжтай бүрэн задлах боломжтой.
ДОЛОО ХОНОГТ 3-4 УДАА 30 МИНУТ ДАСГАЛ ХИЙСНЭЭР ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭС СЭРГИЙЛЖ ЧАДНА
-Зүрхний шигдээс үүсэх гол нөхцөл болох зүрхний титэм судас нарийсахад холестрин хамгийн ихээр нөлөөлдөг гэлээ. Өөр нөлөөлөгч хүчин зүйлүүд юу байдаг вэ?
-Зүрхний титэм судас нарийсахад нөлөөлдөг дараагийн чухал хүчин зүйл нь мэдээж тамхи. Тамхичид зүрхний шигдээсээр залуу насандаа өвчилдөг. Харин би тамхи татахыг илүү зан гэж боддог. Ер нь өөртөө хайртай ямар ч хүн тамхи татахгүй.
Дараагийн шалтгаан нь хаа сайгүй яригддаг давсны хэт их хэрэглээ. Монголчууд сүүлийн үед давсны хэрэглээндээ анхаарал тавьдаг болсон нь сайшаалтай.
Үүний дараа стресс. Хүн бүхэнд стрессээс салах арга байдаг болохоор өөрт тохирох аргаа олох хэрэгтэй. Миний хувьд гэхэд л ууланд гарч, гүйж, усанд сэлдэг.
Харин дараагийн хүчин зүйл нь дасгал хөдөлгөөн. Сингапурыг өнөөгийн өндөр хөгжилд хүргэж чадсан Ерөнхий сайд асан Ли Кван Юү өөрийн дурдатгал номонд бүхэл бүтэн нэг бүлгийг өөрийн биеийн тамирын дасгалын талаар бичсэн байдаг. Өдгөө 91 настай Ли Кван Юү бичихдээ “Би өглөө босоод 30 минут дунд зэргийн хурдтай алхдаг, өдөр нь гольф тоглох буюу өөр идэвхтэй дасгалаар хичээллэдэг. Харин орой 17.40 цагт усанд сэлдэг”. Байнга дасгал хийдгийн ачаар 90 гарсан ч миний толгой хуучин хэвэндээ сэтгэж, боддог. Бие маань залуу үеийн адил эрч хүчтэй байдаг гэж хэлсэн байдаг.
Бид өвөл зунгүй хэт их мах хэрэглэж байгаа нь эргээд биеийг сул дорой, өвчинд өртөмхий болгож байна
Солонгост би ажлынхаа заваар усанд сэлдэг. Тэгэхэд тэр бассейнд 70, 80 тай эмээ, өвөө нар дүүрэн байдаг. Тэгээд мундаг сэлнэ гэж жигтэйхэн, хойноос гүйцэж ирчихээд л, миний хүү жоохон хурдан сэлэхгүй бол хойд талд чинь хүмүүс овоороод байна гэнэ. Харин тэр хүмүүс нь ихэнх 70, 80-тай эмээ өвөө нар байдаг нь хөгжилтэй.
Хүмүүс амралтын өдрүүдээр хэд гурваар нийлж ууланд гардаг болсон нь сайшаалтай ч, энэ нь хөнгөн хэлбэрийн дасгал хөдөлгөөнд тооцогддог. Тэгээд ч хүний биенд хуримтлагдсан муу холестериныг бүрэн шатааж чадахгүй, харин стресс тайлах шидтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн Зүрхний Холбооны зөвлөсний дагуу долоо хоногийн 3-4 өдөрт 30 минутаар дунд зэргийн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийснээр зүрхний шигдээсээс бүрэн сэргийлж чадна гэж зөвлөдөг.
Ингээд л өдөр тутмын амьдралдаа багахан зүйлийг өөрчилж чадсанаараа бид ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хийж чадна.
МОНГОЛ ОРОНД ЗҮРХНИЙ ЭМГЭГИЙН ШАЛТГААНТ НАС БАРАЛТ ТЭРГҮҮЛДЭГ
-Монгол зүрхний шигдээсийн тархалт ямар байдаг бол?
-Зүрхний шигдээсийн тархалтын талаархи судалгаа Монгол улсад хомс. Статистикийн ерөнхий газрын жилийн тайлангаас харахад Монгол оронд зүрхний эмгэгийн шалтгаант нас баралт тэргүүлдэг. Зүрхний эмгэгээ нарийвчлан үзэхэд тархины цус харвалтын шалтгаант нас баралт дийлэнхи, харин зүрхний шигдээсийн нас баралтын эзлэх хувь харьцангуй бага байдгаараа дэлхийн бусад улс орнуудаас ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн бусад улс оронд зүрхний шигдээсийн шалтгаант нас баралт нь тархины цус харвалтын шалтгаанаас илүү өндөр байдаг.
-Зүрхний өвчин нас баралтын дийлэнх шалтгаан болж байгаагийн учир нь юу вэ?
-Нэгт, Монгол хүн даралт ихсэх эмгэгт хайнга ханддагаас үүддэг, хоёрт нь, зүрхний шигдээсийн талаархи судалгаа манайд хомс байгаатай холбоотой болов уу.
ГӨРӨӨСНИЙ ЦУС УУХАД ЗҮРХНИЙ ӨВЧИН ЭДГЭДЭГ НЬ ХУДЛАА
-Гөрөөсний цусаар зүрхний өвчнийг эмчилдэг гэдэг?
-Харин зүрхний судас нь нарийссан гэдэг оноштой хүмүүс санаа зовох хэрэггүй ээ. Өнөөгийн Анагаах ухааны хөгжлийн ачаар зөв дэглэм сахиад, зөв эмчилгээ хийлгээд, эмээ тогтмол уугаад явбал зүрхний шигдээсээс айх ямарч шаардлагагүй болсон. Миний бодлоор ямар нэгэн өвчнөөс хамгаалахад хүний өөрийн оролдлого чармайлт 70 хувь, эмчийн эмчилгээ, эмнээс 30 хувь л хамаардаг болов уу. Гэвч энд бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Монголчууд хүний үгэнд амархан итгэдэг ард түмэн. Өөрийнхөө оролдлогыг сайжруулж байгаа гээд мэргэжлийн бус хүний зөвлөгөө дагаад байх нь бас л буруу.
Өдгөө 91 настай Ли Кван Юү бичихдээ “Би өглөө босоод 30 минут дунд зэргийн хурдтай алхдаг, өдөр нь гольф тоглох буюу өөр идэвхтэй дасгалаар хичээллэдэг. Харин орой 17.40 цагт усанд сэлдэг”. Байнга дасгал хийдгийн ачаар 90 гарсан ч миний толгой хуучин хэвэндээ сэтгэж, боддог. Бие маань залуу үеийн адил эрч хүчтэй байдаг гэж хэлсэн байдаг.
Өвчний үед хажуугийн хүний үгэнд итгэх нь буруугаас гадна амь насанд нэн аюултай. Гөрөөсний цус уухад ямарч өвчтэй зүрх эдгэдэг гэх ярьдаг. Энэ бол ор үндэсгүй зүйл. Үүний эсрэг гаргаж тавих нотолгоо ч надад байна. Мэдээж хэн нэгэн хүнийг хорлое гэж бодож энэ эм ч сайн, тэр юм ч сайн гэсэн гэж зөвлөдөггүй нь тодорхой л доо. Гэхдээ хамгийн сайн зөвлөгөө нь эмчийнхээ зөвлөгөөг сайн дагах.
АГААР ДАХЬ ХАР ТУГАЛГЫН АГУУЛАМЖ ӨНДӨР БАЙХ НЬ ӨСӨЖ БУЙ ХҮҮХДИЙН ТАРХИНД МУУГААР НӨЛӨӨЛДӨГ
-Агаарын бохирдол зүрхний шигдээс үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна гэдэг?
-Дэлхий нийт сүүлийн үед агаарын бохирдол зүрхний шигдээс үүсэхэд нөлөөлж байна гэж үзэж байгаа боловч судалгааны бодит байдалд эргэлзэхээр үр дүн олон бий. Эдгээр судалгааны санал нэгдсэн гол зүйл нь агаар дахь хар тугалгын агуулга их байх нь зүрхний өвчин төдийгүй олон өвчний үүсэлтэнд нөлөөлнө гэдгийг батласанд оршино.
Агаар дахь хар тугалгын агууламж өндөр байх нь өсөж буй хүүхдийн тархинд маш муугаар нөлөөлдөг. Сэтгэн бодох чадвар буурч, хүүхэд идэвхгүй, унтаа болохоос гадна хүүхдийн биеийн өсөлтөнд ч сөргөөр нөлөөлдөг.
2006 онд Японы судалгааны баг, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран Амгалан орчмын агаарын бохирдлыг судлаж, тэнд амьдарч буй сургуулийн насны хүүхдийн бие бялдрын өсөлт, оюуны хөгжлийн судалгаа хийхэд Амгалан орчмын агаарт хар тугалгын агуулагдах хэмжээ стандартаас их өндөр, харин хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс ес дахин өндөр байжээ.
Дараагийн цувралаараа Монголд нийтлэг тохиолдож буй зүрхний хэм алдалтын талаарх зөвлөгөөг хүргэх болно. Танд энэ талаар Ц.Саруул эмчээс тодруулах асуулт байвал odgarav@mongolcontent.mn хаягаар холбогдох боломжтой.