Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Төсөлд ганц бие ээжүүдэд зориулсан тусгай сан байгуулах талаар тусгах ёстой хэмээн эмэгтэй гишүүд онцлов.
Төрөөс санхүүжих тус сан “сураггүй болсон” эцгүүдийг олж, хүүхдэд нь тэтгэмж авах ажлыг зохицуулах юм байна. Олон улсад ийм жишиг байдаг аж. Бүсгүй хүн хүүхдээ тэжээхээс эхлээд бүх ачааг нуруундаа үүрдэг. Манай улсад өрх толгойлсон 84 мянган эмэгтэй байдаг гэнэ.
АНУ-д тухайн хүн ажил хийж байгаа бол цалин олгогч нь хүүхдэд тэтгэмж олгох асуудлыг хариуцаж, мөнгийг шилжүүлдэг. Австрид Залуучуудын холбоо хариуцлагаас бултсан эрчүүдийг “эрэн сурвалжилж”, тэтгэмж олгуулах ажлыг хийгээд хариуд нь санхүүжилтийн тодорхой хувийг авдаг аж. Энэ мэт жишиг байдаг учраас хамаг хариуцлага, ачааг үүрч үлдсэн бүсгүйчүүддээ төр бодлогоор дэмжлэг үзүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах ёстой гэж үзжээ.
Төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжлээ. Үүний дараа Хүний хөгжлийн цогц бодлогын тухай тогтоолын төслийг хэлэлцэв. 2004 онд баталсан уг бодлогын хэрэгжих хугацаа дууссан учраас цаг үедээ нийцүүлэн шинэчлэх хэрэгтэй болсон аж.
Салбарын сайд С.Эрдэнэ энэ талаар “Манай улсын хүн амын 66.8 хувь нь 15-59, 5.8 хувь нь 60-аас дээш насныхан байна. Гурван хүн тутмын хоёр нь хөдөлмөрийн насных боллоо. Хүн амын цонх үе тохиож байна. Тэгсэн атлаа хөдөлмөр эрхэлж буй хүний тоо хангалтгүй. 20-29 насны бүсгүйчүүд их төрж буйг түшиглээд төрөөс бодлогоо зөв тодорхойлж чадвал ирээдүйд учирч болох насжилтаас сэргийлж чадна. 2040 он гэхэд 60-аас дээш насныхан 3.5 дахин нэмэгдэх төлөв гарсан. Хөдөө орон нутгаас нийслэлийг зорих хүмүүсийн тоо олширч, хүн амын гуравны хоёр нь Улаанбаатарт амьдрах боллоо. Энэ бүх асуудлыг шийдэх зорилгоор бодлогын төслийг боловсруулсан” гэлээ.
Монгол Улс сүүлийн 20 жил хүнээ хөгжүүлэх бодлогыг орхигдуулсан тухай олон гишүүн хэлэв. Төсөв батлахдаа зам, тээвэр, дэд бүтцийн салбарт түлхүү зориулахаас биш хүний хөгжилд “гар татдаг”. Хүн амаа өсгөх, хүүхэд эрүүл саруул төрж, бойжих нөхцөлийг хангах ёстой гэж байлаа. Дээрх бодлогын хүрээнд холбогдох 10 гаруй хуулийг өөрчлөх аж. Мөн 2012 оны сонгуулийн дараа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулах хүртэл энэ асуудлыг төрийн бус байгууллагуудад үүрүүлчихээд тоолгүй явж байсныг С.Эрдэнэ сайд хэлсэн юм.
Гишүүн З.Баянсэлэнгэ “Зөвхөн ХАХНХЯ биш, бүх салбар хамтран ажиллах ёстой. Мөн төр, хувийн хэвшлийн уялдааг хангах нь чухал” гэсэн бол Г.Баярсайхан “Төрөлт нэмэгдэхэд анхаарах ёстой. Энэ бодлогын төсөл дутуу байна” гэлээ. А.Тлейхан гишүүн “Хүнээ хөгжүүлж байж улс хөгждөг. Гэхдээ хүний хөгжил гэдгийг халамж олгох, бэлэнчлэх байдлаар ойлгож болохгүй. Оюун санааг нь хөгжүүлэх ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төрөөс дэмжиж, энэ чиглэлээр мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. МҮОНТ-ээр тусгайлан хичээл заалгая” гэсэн юм.
Гишүүд энэ чухал асуудал гэдэгтэй санал нэгдээд, хэлэлцэхийг нь дэмжлээ.