Өнөөдөр дэлхийн философийн өдөр.
Иймд ЮНЕСКО, ШУА хамтран «Ертөнцийн шинжлэх ухааны дүр зургийн өөрчлөлт ба философи» сэдэвт симпозиумыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт зохион байгуулж байна.
Хурлыг нээн, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар үг хэлжээ.
Симпозиумд байгаль, нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын 20 орчим эрдэмтэн судлаач тодорхой шинжлэх ухааны философи асуудал буюу
- Физикийн шинжлэх ухаан дахь эгэл бөөмсийн судалгааны үр дүн;
- Генетикийн шинжлэх ухааны биологи болон бусад салбар шинжлэх ухаанд үзүүлж буй нөлөө;-Шинжлэх ухааны нийгмийн үүрэг ба судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх арга зам;
- Шинжлэх ухаан ба хуурмаг шинжлэх ухааны ялгаа
- Шинжлэх ухааны ёс зүй, эрдэмтэн хүний нийгмийн хариуцлага зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүлэх юм.
Уг симпозиумд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Хими, хими технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Удирдлагын академи, ШУТИС-ийн БУХС, АШУҮИС, МУИС, ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төв зэрэг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын тэргүүлэх эрдэмтэд илтгэл хэлэлцүүлэх бөгөөд илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлж уншигчдын хүртээл болгоно.