УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр хуралдах байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар цуцлагдлаа. Харин УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордонд эхэлж байгаа бөгөөд тэд Ерөнхий сайдын асуудлаар хуралдаж байна. Ерөнхий сайдын албан тушаалд АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь Ч.Сайханбилэгийг дэмжсэн бол 10 гишүүн түүний эсрэг санал өгсөн.
Хэдийгээр МАН-ынхан Ч.Сайханбилэгийг дэмжээгүй ч АН-ын удирдлага болон бүлгийн гишүүдийн олонх нь Ч.Сайханбилэгийг зүтгүүлэхээр шийджээ. Нам болон хамтарч Засаг барьж буй ИЗНН, “Шударга ёс эвсэл”-тэйгээ байр суурь нэгдэж чадвал Ч.Сайханбилэгт найдвар бий. Үүний тулд эрх баригчид дотроо нэгдэх хэрэгтэй.
Тиймээс АН-ын дарга З.Энхболд эсрэг санал өгсөн гишүүдээ нэг нэгээр нь өрөөндөө дуудаж, намын нэрээр УИХ-д сонгогдсоныг нь сануулж, эсрэг байр сууриа өөрчлөхгүй бол хариуцлага тооцох тухай хатуухан сануулга өгсөн сурагтай.
Ийн ганцаарчилсан уулзалтууд хийсний дараа АН-ын бүлгийн хуралдаан болж буй нь энэ.
Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх хуулийн хугацааг ажлын өдрөөр тооцвол маргааш дуусах юм.