Судалгаагаар таргалалт дэлхийн эдийн засагт дайн, мөргөлдөөн, үймээн самуунаас үүсэх хохирлоос дутуугүй хохирол учруулдаг гэж гарчээ.
Соёл иргэншлийг даган сүүлийн 30 гаруй жилд дэлхий даяар таргалалт ихэсч байгаа. Одоогоор дэлхий дээр 2.1 тэрбум хүн илүүдэл жинтэй байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн амийн бараг гуравны нэг хувь гэсэн үг юм.
Ерөнхийдөө дэлхийн гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй болсон бөгөөд хэт их жингүй ч таргалалтад өртөгсөд өдөр ирэх тутам олширсоор байгаа аж. Иймээс хэт таргалалттай холбоотой асуудлыг шийдэхийн тулд дэлхийн эдийн засаг ойролцоогоор 2 их наяд ам.доллар алддаг байна.
Эрдэмтдийн үзэж буйгаар хүмүүс хэт “орчин үежиж”, хөдөлгөөний дутагдалд орсноор таргалалт үүсэх гол шалтгаан болж байгаа гэнэ. Үүнийг дагаад чихрийн шижин, зүрхний шигдээсээр өвчлөгсдийн тоо нэмэгдсэн байна.
Иймээс мэргэжилтнүүд таргалалттай тэмцэхийн тулд түргэн хоолны газруудын бодлогыг зөв тодорхойлох, таргалалтад хувь нэмрээ оруулж буй хүнс, хүнсний бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийн талаарх кампанит ажлуудыг дэмжих зэрэг арга хэмжээг авахыг зөвлөж байна.
Тус судалгааг таргалалтын асуудал зөвлөгөө өгдөг McKinsey Global Institute компани хийсэн юм.
Эх сурвалж: ВВС