Триклозан гэх бодис нь нян эсэргүүцэгч гэгддэг. Энэхүү бодис бидний өдөр бүр хэрэглэдэг шампунь, шүдний оо, саван гэх мэтийн зүйлд агуулагддаг. АНУ-ын Сан-Диего дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд ийм бодис бие махбодид муу нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Судалгааг хулгана дээр явуулахад элэг гэмтэж байгааг илрүүлсэн гэнэ.
Триклозан нь анх мэс заслын өмнө эмчийн гарыг ариутгах зорилгоор ашиглагдаж иржээ. 1969 онд пестицид хэмээн бүртгэгдэж байсан юм. Ийм төрлийн бодис хортой болох талаар олон удаа ярьж хэлж бичиж иржээ. Их хэмжээтэй агуулагдах тохиолдолд гормоны өөрчлөлт үүсгэх талтай.
“Хэрэглээний бараанд ашигласнаар илүү их хохирол учруулна. Хулгана дээр туршихад хортой болох нь тогтоогдсон” хэмээн хими, биохимийн профессор Роберт Туки ярьсан байна.
Зургаан сарын турш хулгана дээр туршсан энэ бодис элэгний хавдар үүсгэх магадлал өндөртэй байсан. Ариун цэврийн хэрэгсэлд триклозаны агуулгыг бууруулах хэрэгтэй хэмээн эрдэм шинжилгээний судалгаа явуулсан эрдэмтэд үзэж байна. Шүдний оонд бага зэрэг бодис ордог учир үлдээж болно гэж эрдэмтэд ярьжээ.
АНУ-д энэ бодисны хэрэглээг эрүүл мэндийн байгууллагынхан сайтар хянах болсон бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс Миннесота мужид триклозаны хэрэглээг хориглох хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх гэнэ. Ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олонхи компаниуд энэ бодисоос татгалзах арга хэмжээ авч эхэлжээ.
Эх сурвалж: “Өглөө” сайт