Монгол мал 300 гаруй нэр төрлийн өвс иддэг гэж энэ салбарын эрдэмтэд нь тогтоожээ. Иймээс мах нь маш амттай. Үйлдвэрлэсэн бордоо, тэжээл иддэггүй, байгалийн өвс ургамлыг сорчилж иддэг тул экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж хэлж болно. Ийм л чанартай махыг хоёр хөршдөө экспортолж хатуу валют олох тухай бид ярьж сууна.
Гэвч саад бэрхшээл үргэлжилсээр буй. Манай мах боловсруулах үйлдвэрүүдийн дийлэнх нь Гаалийн холбооны улсын (ОХУ, Казахстан, Беларусь) шаардлагыг хангахгүй байна. ОХУ-ын төлөөлөгчид манай 12 үйлдвэртэй танилцаад наймд нь үйл ажиллагаа, стандартын шаардлагаа сайжруул гэсэн даалгавар өгөв. Энэ сацуу тэд манайхаас хонь, ямааны мах авахгүй гэдгээ мэдэгдлээ. Тэднийх үхэр, адууны мах л авах сонирхолтой юм байна. Гэтэл манайхан хонь, ямааны махаа түлхүү борлуулахыг зорьж байсан.
Монгол Улс тус бүр гурван сая үхэр, адуутай. Харин 40 гаруй сая хонь, ямаатай. Тиймээс үхэр, адууны мах их хэмжээгээр нийлүүлэх боломжгүй. Хойд хөршид 50 мянган тонн мах нийлүүлэхийн тулд 400 мянган үхэр, адуу нядлах хэрэгтэй болно. Тэднийд мах нийлүүлэхээр цөөн үхэр, адуугаа барах нь бидний зорилго биш.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал “Таван сая хонь, ямаа нядалж, экспортын мах бэлтгэх боломжтой” гэж ярьсан. Хонины мах авахгүй гэсэн хариу сонссон тул манайх Оросуудтай наймаа тохироогүй гэхэд бараг болно. Тэгэхээр хойд хөрш рүү зуу, зуун чингэлэг мах ачуулаад хатуу валют олж ирнэ гэж саналтгүй нь.
УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Си Зиньпин дарга манайхаас үхэр, хонины мах худалдан авах боломжтой гэж ярив. Одоо салбарын яамныхан зөвхөн хойд рүү бус, өмнөд рүү мах экспортлох нөхцөлийг судалж буй аж. Тэднийх манайхаас хонины мах авна гэж ам гарав. Монголчуудын хонь, ямааны мах түлхүү борлуулах зорилготой нь нийцэж байгаа учраас сайн хэрэг.
Ямааны тоо толгой 20 саяыг давж, бэлчээр талхлах болсон нь үнэн. Тиймээс Хятадуудад олон тонн ямааны мах нийлүүлэх хэтийн бодол ч бий. Гэхдээ тэд бидний хүслийг үг дуугүй биелүүлдэг хүмүүс биш. Өөрт ашигтайгаа авахыг бодно. Юутай ч төрийн өндөр дээд албан тушаалтан нь мах худалдан авах саналаа илэрхийлсэн нь тун чухал. Си Зиньпинээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголоос мах авах хүсэлтэй байгаа гэдгээ дуулгасан. Хоёр хөршийн тэргүүнүүд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлээ тэлэх боломжийг манай улсад олгосон явдал түүхэнд тэмдэглэгдэх байх.
...Одоо салбарын яамныхан зөвхөн хойд рүү бус, өмнөд рүү мах экспортлох нөхцөлийг судалж буй аж. Тэднийх манайхаас хонины авна гэж ам гарав. Монголчуудын хонь, ямааны мах түлхүү борлуулах зорилготой нь нийцэж байгаа учраас сайн хэрэг. Ямааны тоо толгой 20 саяыг давж, бэлчээр талхлах болсон нь үнэн. Тиймээс хятадуудад олон тонн ямааны мах нийл үүлэх хэтийн бодол ч бий. Гэхдээ тэд бидний хүслийг үг дуугүй биелүүлдэг хүмүүс биш. Өөрт ашигтайгаа авахыг бодно. Юутай ч төрийн өндөр дээд албан тушаалтан нь мах худалдан авах саналаа илэрхийлсэн нь тун чухал...
1.3 тэрбум хүн амтай Хятадын зах зээл ёроолгүй сав л гэсэн үг. Нийлүүлж чадвал залгиад л байна. ОХУ ч ялгаагүй. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан Улаан-Үд, Эрхүү орчмын зах зээлд мах нийлүүлэхэд хангалттай гэж үзэж байгаа. Гадаад зах зээлд мах нийлүүлэх нь уул уурхайн түүхий эдийн экспортын хамаарлыг бага боловч сарниулах нь дамжиггүй. Экспортын орлогоо өсгөх, тогтвортой байлгахын тулд Монголчуудад ямаа, хонины махаа хэнд борлуулах, үхрээ хэрхэн өсгөх, махны гарцыг яаж нэмэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах цаг иржээ.
Хоёр хөршийн удирдагчдын нээж өгсөн боломжийг бид ашиглах л ёстой. Алгуурлаж суугаад алдах учиргүй. Монгол малыг тааварлаг чанар муу гэдэг. Монголд махны, сүүний чиглэлийн үхэр байдаггүй нь үүний илэрхийлэл. “Ерөөсөө бэлчээрийн мал аж ахуй нь тааварлаг шинж байдал бүрдүүлэх боломжгүй” гэж Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрах ярив. Монгол мал одоогийнхоосоо томрох боломжгүй гэж тэрбээр нэмж хэлсэн юм.
Одоогийнхоос биеэрээ томорвол өвлийн цагт цас малтаж, өвс олж идэж чадахгүй гэнэ. Тиймээс Монгол мал жижиг биетэй, мах багатай, яс томтой байдаг аж. Гэхдээ Монгол малын махны гарц бага ч амт чанар нь сайн гэдгийг бид мэдэх билээ. Хонь, ямааны махаа борлуулах тухайд Оросуудын амыг хараад хэрэггүй нь ойлгомжтой болов. Тиймээс Хятадуудтай яриа хэлэлцээ хийх шаардлагатай. Урд хөршид манай хонины махыг дотоодынхоос 2-3 дахин өндөр үнээр борлуулдаг гэсэн. Ийм учраас Монголчууд хонин мах биедээ ороон хилээр нэвтрэхийг завдсан тохиолдол олон байдаг гэж гаалийнхан ярьдаг юм.
Исламын шашинтнууд хонины маханд дуртай. Ойрхи Дорнодын зах зээлд Өвөрмонголчууд хонины мах нийлүүлээд гаршсан. Малын өвчингүй бүс гэж зарлуулсан тохиолдолд тэднийхтэй манайхан өрсөлдөх бүрэн боломжтой. Өвөрмонголынхоос манай хонины мах хавьгүй амттай. Дундад Ази, Ойрхи Дорнодын газрын тосны баячуудад хонины махаа нийлүүлбэл чамгүй ашиг олох нь ч ойлгомжтой.
Үхрээ өсгөх тухайд эрчимжүүлэх нь хамгийн шилдэг арга гэж салбарын яамныхан үзэж байгаа. Эрчимжүүлнэ гэхээр Монгол үхрээ, сарлагаа, хайнагаа сараанд хашаад тэжээгээд байна гэж ойлгож болохгүй. Ингэж тэжээсэн ч бэлчээрт тохирсон үүлдрийн малын махны гарц нэмэгдэхгүй гэнэ. Тэгэхээр махны чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулах нь илүү үр дүнтэй нь мэдээж.
Үхрийг 120 хоног бордож, тэжээхэд махны гарц нь 100 килограммаар нэмэгдэж байвал өндөр ашигтай гэсэн тооцоо бий. Ядаж махны чиглэлийн нэгдүгээр үеийн эрлийз үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулах хэрэгтэй гэж М.Галбадрах дурдав. Монголд одоогийн байдлаар махны чиглэлийн үхэр үржүүлэх эрчимжсэн 100 гаруй аж ахуй бий. Гэвч манай улсын өндөр зэрэглэлийн ресторанууд Австралиас үхрийн нурууны мах импортолсоор буй. Тэгэхээр махны чиглэлийн үхэр үржүүлдэг аж ахуйнууд дотоодын зах зээлээ ч хангаж чаддаггүй бололтой.
Ядаж дотоодын зах зээлээ хангадаг болохсон. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд махны чиглэлийн үхрийн ферм эрхэлж буй канад эр энэ зах зээлд идэвхтэй ажиллаж буй гэнэ. Тэрбээр махны чиглэлийн “Сэлэнгэ”, казахын цагаан толгойт үүлдрийн үхрийг фермдээ үржүүлж, түүхий эдийг нь зах зээлд нийлүүлж байгаа аж. Казахын цагаан толгойт үүлдрийн бярууг 120 хоног бордоод нядалж, махыг нь Улаанбаатарын ресторануудад нийлүүлж байгаа гэнэ. Тэднийх үхрийн махаа нурууных, гуяных гэх мэтээр ангилж борлуулдаг аж.
Үхрийн нурууны кг махыг 30 мянган төгрөгөөр худалддаг гэхээр чамгүй ашиг олдог бололтой. Бразилийн махны бизнесмен Монголд үхрийн аж ахуй эрхлэхээр судалгаа хийж байгаад буцсаныг нэгэн танил маань сонин болгож ярив. Махны чиглэлийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхээр гадаадынхан сонирхож буй нь баярлууштай. Тэднийг дагаж үйл ажиллагааны арга техник, менежмент, стандарт, хөрөнгө орж ирнэ. Мэдээж үхрийн аж ахуй эрхлэх таатай нөхцөл тэдэнд хэрэгтэй.
Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хоёр салшгүй холбоотой гэдэг. Тиймээс Дархан, Сэлэнгийн бүс нутаг эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхийг төрөөс дэмжих хэрэгтэй болов уу. Эдийн засгийн хөшүүрэг, бодлого, зорилт байхгүйгээс махны чиглэлийн байтугай сүүний үхрийн ферм ч Монголд олигтой хөгжсөнгүй. Дөрвөн настай Монгол үхэр дунджаар 300 кг жинтэй. Тэгвэл 16 сартай махны чиглэлийн “Лимузин” үүлдрийн бяруу 280 кг жин дардаг. Дөрвөн жил малласнаас 16 сар тэжээгээд эдийн засгийн эргэлтэд оруулах нь ашигтай.
Тэгэхээр үхрийн махны экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд эрчимжсэн аж ахуй хөгжүүлэхээс өөр гарцгүй нь ойлгомжтой байгаа юм. Мах экспортолж ашиг олно гээд үхрээ баралтай нь биш. Манай зарим үйлдвэр одоо ОХУ руу үхрийн кг махыг 6200 төгрөгөөр экспортолж байна. ОХУ махны импортоос 30 гаруй хувийн татвар авдаг аж. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан импортын татвараа тэглэх хүсэлтээ ОХУ-ын талд тавьжээ. Хэрвээ импортын татвараа тэглэвэл манай махны үнэ 8000 төгрөг болж өсөх боломжтой гэнэ. Оросууд махны импортын татвараа тэглэвэл махны чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэх сонирхол нэмэгдэж мэднэ.
Т.Энхбат