Барби хүүхэлдэй хүүхдийн хөгжилд саад болдог гэх маргаан байнга гардаг. Учир нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг дэндүү хуурамчаар дүрсэлсэн гэж үздэг юм. Энэ шүүмжлэлийг хүлээн авч хүүхэлдэй үйлдвэрлэгчид “энгийн” Барби бүтээх ээлжит оролдлогыг хийлээ.
Лэммили нэртэй хүүхэлдэй зургаан ам.долларын үнэтэй, жирийн л охид бүсгүйчүүлийн биеийн галбирыг дууриасан гэж үзэж болно. Дагалдан янз бүрийн сорив, шивээс, нүүрний шарх зэргийг дүрсэлсэн наалт өгөх гэнэ. Шинээр бүтээгдсэн хүүхэлдэй урт хөл, нарийхан бэлхүүсгүй гэдгээр онцлогтой.
Шинэ тоглоом ирэх оны нэгдүгээр сард худалдаанд гарах талаар “USA today” мэдээллээ. Хүүхэлдэйн гаднах төрх жирийн 19 настай охины дундаж үзүүлэлт дээр тулгуурласан аж. Бүтээгч Николай Лэмм олон хүнтэй хамтран сайн дураар мөнгө нийлүүлэх замаар хөрөнгө босгож хүүхэлдэйг бүтээсэн аж.
“Өглөө” сайт