Смартфон, пад гээд өнөөгийн залуучууд байнга л түүнийгээ шагайж олон нийтийн сүлжээнд бусадтай харилцаж эсвэл “Google”-д ямар нэгэн юм хайж байдаг. Ингэхдээ толгойгоо унжуулан нурууны ясны хүзүүний хэсгийг байнга хүчилдэг. Үүнээс болж нурууны яс бүхэлдээ хүчтэй дарамтанд орж эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулах боломж бүрдэнэ.
Нас бие гүйцсэн хүний толгой зогсож байх тохиолдолд 4.5–5.4 килограмм жинтэй. Харин толгойгоо доош унжуулсан тохиолдолд 27 кг хүрэх тохиолдолд ч байдаг гэнэ. Ийм дүгнэлтийг Нью-Йорк хотын мэс заслын эмч Кеннет Хансраж гаргажээ.
Хүн хэдий чинээ толгойгоо доош унжуулна төдий чинээ хүзүүнд ачаалал нэмэгддэгийг эмч анхааруулсан байна. Түүний тооцоолсноор 15 градусаар толгойг унжуулахад л толгой 12.2 кг, 30 градуст 18.1 кг, 45 граудст 22.2 кг жинтэй болж өөрчлөгдөнө. Ийм их хэмжээний ачаалал нь сээр хоорондын хавтан элэгдэж, тэр ч бүү хэл задрах аюултайг Хансраж огцолсон юм.
Сүүлийн үед технологи өндөр хөгжиж хөнгөн, гартаа бариад явчих боломжтой олон төхөөрөмж гарч ирсэн ч тэр бүр хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөггүй болохыг эрдэмтэд анхааруулсаар байна.
Төрөл бүрийн планшет нь хүчтэй гэрэл цацруулдаг бөгөөд тэр нь тайван нойрсоход саад болдог аж. Нойр муутай хоносон тохиолдолд маргааш өдөр биеийн байдал сайн байхгүй нь ойлгомжтой.
Эх сурвалж: “Вести”