Япон холбон тоглогчийн ухаалаг, уран дамжуулалтууд ордонг шуугиулсаар лигийн нээлтийн тоглолтонд Лидерийн залуус Ирвэсүүдийг нэмэлт цагт хожиж лигийг тун сайхан эхлүүлсэн.
Талбайд 190 см-н дундаж өндөртэй бүрэлдэхүүнийг гарган тоглох чадвартай залуус бол Өвөрхангайн Гэгээнхангай Лидерийн залуус.
197см өндөртэй Г.Чинбат 2 номер буюу хамгаалагчийн байрлалд тоглон эхний өдөр холын зайн таван шидэлтээ байндаа тусган 21 оноо авсан. Азийн Оюутны аваргаас хойш самбарын "Ах дүү хослол" хэмээх нэрийг аваад буй О.Очирбат, Э.Дөлгөөн нар нэрээ батлах мэт 40 самбар авснаар 215см өндөртэй аварга легионер төвийн тоглогч Gamble-г сэлгээнд суулгаад байгаа.
Тэдэн дээр шийдвэрлэх мөчид оноо авах туршлагатай тоглогч ОУХМ Бат-Орших, олон талын тоглолттой энэ жилийн лигт олон аюул тарих Jonathan Blake нэмэгдэнэ.
Лидерийн эсрэг Спрайт супер лиг, А зэрэглэлийн УАШТ-н зэрэг чансаа өндөртэй тэмцээнүүдийнээс "АВАРГА" хэмээх эрхэм цолыг дарааллан хүртсэнээр Үндэсний супер лигт зүй ёсоор өрсөлдөх эрхээ ам бардам авсан Төв Ургац баг лигийн анхны тоглолтоо хийнэ.
Тэдний Үндэсний шигшээ багт хүчин зүтгэж явсан Дээд лигийн Тэргүүн тоглогч, ОУХМ Ц.Мэргэн, шилдэг холбон тоглогч Бүүдээ буюу Ц.Пүрэвдорж, лигийн туршлагатай тоглогч нарын нэг Т.Мөнхсүлд нар удирдан өрсөлдөнө.
Төв ургацын залууст хүч нэмэхээр сагсан бөмбөг өндөр хөгжсөн Словак, Английн дээд лиг зэрэг дөрвөн улсын дээд лигт хүчин зүтгэж явсан төвийн тоглогч, NCAA-гийн ALABAMA University-гийн багийн ахлагч хамгаалан тоглогч Лхагва гарагт Монгол улсад газардаад буй.