Өмнөд Солонгосын шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард осолдож 300 гаруй хүний аминд хүрсэн Севол хөлөг онгоцны Чонхаэжин Марин компанийн захиралд арван жилийн хорих ял оноосон байна. 71 настай Ким Хан Сикийг хөлөг онгоцны ачааг хэтрүүлэн ачиж осолдоход хүргэсэн хэмээн буруутгаж байгаа юм.
Түүнчлэн хөлөг онгоцны компани ачааг хэтрүүлсэн тохиолдол олон удаа давтагдсан төдийгүй хөлгийн багтаамжийг ихэсгэхийн тулд хууль бус өөрчлөлт хийсэн байсныг тогтоосон аж.
Энэ удаагийн шүүх хурлаар Ким Хан Сикээс гадна бусад 10 ажилтны хэргийг мөн шүүжээ. Шүүхээс есөн ажилтанд зургаа хүртэлх жилийн хорих ял оноож, нэг хүнийг гэм буруугүй гэж үзсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Севол хөлгийн ахмад тэргүүтэй 15 хүнийг хэргийг шүүж 5-36 жилийн ял тус тус оноосон талаар бид мэдээлж байсан.
Эх сурвалж: ВВС