Өчигдөр ажлаа хүлээж авсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын анхны хуралдаанаа хийлээ. Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар 20-иод асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Монгол Улсын 2014 оны төсөвт өөрчлөлт орно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Тодотгол хийх үндсэн шалтгаан нь Засгийн газрын шинэчлэгдсэн бүтэцтэй холбоотой юм.
Төсвийн тухай хуулийн 34.1.4-д зааснаар Засгийн газрын шинээр батлагдсан бүтцийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх шаардлага үүсдэг байна.
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтал болон Ял, шийтгэл эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай шинэ хуулиудын төслийн үзэл баримтлалыг баталлаа.
-2003 онд батлагдан хүчин төгөлдөр үйлчилж байгаа Арбитрын тухай хуулийг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Загвар хуульд нийцүүлсэн байдаг. Дээрх Загвар хуульд 2006 онд орсон нэмэлт өөрчлөлтийг орчин үеийн нөхцөл байдал, олон улсын шилдэг туршлагатай нийцүүлэн нутагшуулж, Монгол Улсын Арбитрын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай юм. Энэ шинэчлэл арбитрт итгэх олон нийтийн итгэлийг өсгөх, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгож өргөнөөр хэрэглэх, арбитраар маргаан шийдвэрлүүлэх цаг, зардлыг бууруулах зэрэг ач холбогдолтой.
-Засгийн газрын зорилтын хүрээнд Хууль зүйн яамнаас хийж байгаа эрх зүйн шинэчлэлийн нэг нь ялын бодлогыг оновчтой, үр нөлөөтэй, олон сонголттой болгох ажил юм. Шинээр боловсруулсан Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд ялын төрөл, хэлбэрийг шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай тогтолцоонд, харин өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн байгууллагад тус тус эдлүүлэхээр тусгасан. Ял, шийтгэл эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай хуулийн төслийг эдгээр өөрчлөлттэй уялдуулсан байна.
-Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж буй өнөө үед шүүхээс гарсан шийдвэрийг үр дүнтэй, уян хатан, шуурхай хэрэгжүүлэх зохицуулалт муу байгаа нь шүүх засаглалын ажлын үр дүнг сулруулж байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төгсгөлийг үр дүнтэй болгохын тулд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг шинээр боловсруулж байгаа юм.