Үйлчилгээний дээд зэрэглэлд хамаарах зочид буудлын тоо 27 болсныг Үндэсний Статистикийн хорооноос тодотгосон. Өнөөдрийн байдлаар манай улсад 317 зочид буудал тогтмол үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл байна.
Өмнөх оноос зургаан зочид буудал шинээр нэмэгджээ. Ингэснээр тус салбарт нийт 4722 хүн ажиллаж байна гэсэн судалгаа бий. Харин эл салбарын орлогын хувьд дээд зэрэглэлийн зочид буудлуудын олсон цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум төгрөгөөр буурч, 10.5 тэрбум төгрөгт хүрчээ.
Түүнчлэн зочдын тоо өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал өнгөрсөн оны эхний арван сард зочид буудлаар үйлчлүүлэгчдийн тоо 438.9 мянгад хүрсэн бол энэ онд 417 мянга болж буурчээ.
Б.Заяа