Улаанбаатар хотын 4, 5 одтой дээд зэрэглэлийн зургаан зочид буудал ирэх сараас 2015 оны тавдугаар сарыг дуустал үнээ 50 хүртэл хувиар хөнгөлөх санаачилгад нэгдлээ.
Гадаадын зорчигчдын талаас илүү нь зуны саруудад ирдэг төдийгүй тэдгээрийн 17 хувийг албан болон ажил хэргийн зорилгоор ирэгсэд эзэлдэг юм байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга хэлэхдээ, “Аялал жуулчлал өндөр хөгжсөн улс, хотуудад түгээмэл байдаг энэхүү улирлын хөнгөлөлт манай улсад ч шинэ зүйл биш. Ор ашиглалтын түвшин буурсан үед зочид буудлууд үнээ буулгадаг. Харин нэгдсэн байдлаар сурталчилж, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэж байгаа нь шинэлэг, зочид буудлуудаа дэмжсэн алхам юм” гэв.
Томоохон зочид буудлуудын хямдрал нь ажил хэргийн зорилгоор ирэгсдээс гадна худалдан авах чадвар өндөртэй жуулчдын сегментэд чиглэж байгаа аж. Учир нь тансаг зэрэглэлийн бараанд өндөр татвар ноогдуулдаг тул хөрш орнуудад дэлхийн нэртэй брэндүүд Улаанбаатараас илүү үнэтэй байдаг юм байна.
Нийслэл хот 2020 он гэхэд жилд хоёр сая гадаадын жуулчид хүлээн авах “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод жилийн турш явагддаг аяллын төрлүүд түүний дотор бизнес, ажил хэргийн жуулчлалыг түлхүү хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхгүйгээр зуны улиралд төдий хэмжээний жуулчин хүлээн авах боломж одоогоор бүрдээгүй гэдгийг албаныхан хэлж байна.
Ж.Болор