Казахстаны Жамбыл мужийн төв Тараз хотод Казахын домогт бөх Балуан Шолакын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан Казах күресийн (казах бөх) олон улсын “Евразия Барысы” тэмцээн амжилттай болж өчигдөр өндөрлөв.
Хоёр дахь жилдээ зохиогдож буй тэмцээнд энэ жил Европ болон Азийн шилдэг 12 баг өрсөлдсөн юм.
Өнгөрсөн жилийн тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан Монголын баг энэ онд амжилтаа ахиулж “Евразия барыс”-ын түрүү багаар тодорч 50 мянган ам.долларын шагнал хүртэв.
Улсын харцага О.Бахыт дасгалжуулагчтай манай багийн бүрэлдэхүүнд Г.Хэрлэн, Х.Цагаанбаатар, М.Дагвадорж, Х.Цогтгэрэл, Б.Сугаржаргал нарын шилдэг жүдочид барилдав.
Манай бөхчүүд эхний учраа ОХУ-ын багийг 5:0, дараагийн өрсөлдөгч болох Киргизийн багийг мөн л 5:0-ээр хожжээ. Манай бөхчүүд бүгдээрээ өрсөлдөгчөө цэвэр ялсан байна.
Хагас шигшээд Тажикстаны багийг 5:0-ээр ялснаар Монголын баг “Евразийн барыс”-т хоёр дахиа финалдав.
Аваргын төлөө дэвжээний эздийг нутаг дээр нь 4:1-ээр ялж өнгөрсөн жилийн хариугаа авч чадлаа. Тажикстаныг 3:2-оор ялсан Гүржийн баг гуравдугаар байрт оржээ.
“Евразия Барысы” тэмцээний дүн:
І байр – Монгол (50 мянган ам.доллар)
ІІ байр – Казахстан (20 мянган ам.доллар);
ІІІ байр – Гүрж (10 мянган ам.доллар)
ІV байр – Тажикстан (6 мянган ам.доллар)
V байр – Азербайжан (5 мянган ам.доллар)
VІ байр – Киргизстан (4 мянган ам.доллар)
VІІ байр – Украин (3 мянган ам.доллар)
VІІІ байр – Турк (2 мянган ам.доллар)