Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын мэдээлж буйгаар сүүлийн саруудад орон сууцны борлуулалт муудаж, үнэ нь тогтмол буурсан гэх. Тэгвэл судалгааны байгууллагуудын гаргасан дүн мэдээг сонирхлоо.
Улаанбаатар хотод өдгөө 213 төслийн хүрээнд 40.000 орчим айлын орон сууц борлуулж буй аж. Монголбанк болон үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан пропертис” компани хамтран орон сууцны үнийн индекс гаргаж, олон нийтэд мэдээлдэг болсон. Улаанбаатар хотод борлуулж буй шинэ, хуучин бүх орон сууцны үнийг хамруулсан дүн мэдээгээр өнгөрсөн сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 1.86 хувиар өссөн ч өмнөх сараас 2.68 хувиар буурсан гэжээ.
Өнгөрсөн онд хийсэн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаагаар ойрын хоёр жилд байрны үнэ хямдрах төлөвтэй гарсан. Учир нь найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой иргэд зээлээ авч дуусах тул эрэлт нь нийлүүлэлтээс багасна гэж дүгнэж байв.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа “Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар муудаж, орон сууц борлогдохгүй байна гэж бизнес эрхлэгчид хэлж байна. Тиймээс тодорхой хэмжээгээр үнээ буулгах юм уу, бартераар худалдах тохиолдол байгаагаа ярьсан. Гэхдээ орон сууцны үнэ төдийлэн буугаагүй, сүүлийн 2-3 сард 200.000-300.000 төгрөгөөр хэлбэлзэж байгаа. Энэ онд 20.000-25.000 айлын орон сууц ашиглалтад оруулна гэж тооцсон нь өмнөх жилийнхээс харьцангуй бага тоо. Найман хувийн зээлийн 30 хувийн урьдчилгаа төлөх чадвартай хүн цөөн болсон. Үүнээс гадна орон сууцны үнэ өндөр хэвээрээ тул борлуулалт бага байна. Ирэх хоёр жилд үнэ багасна гэж тооцоолж болох ч валютын ханш өссөөр байвал өөрчлөлт гарахгүй” гэлээ.
“Мастер пропертис” компанийн судалгаагаар өнгөрсөн аравдугаар сарын 31-ний байдлаар Налайх, Баянгол, Сүхбаатар дүүрэгт орон сууцны үнэ өссөн бол Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийнх буурчээ. Өдгөө борлуулж буй орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ өмнөх оны мөн үеийнхээс 9.8 хувиар өссөн байна. “Зарим дүүрэг дэх орон сууцны үнэ өссөн шалтгаан нь өндөр үнэтэй орон сууцны томоохон төслүүд нэмэгдсэн явдал” гэж “Мастер пропертис” компанийнхан дүгнэжээ. Тус компани нийслэлд борлуулж буй 213 төслийг судалсан тул дүн мэдээг нь онцлов.
Нийт төслийн 53.5 хувийнх нь нэг ам метр нь 1.8-2.8, 28.2 хувь нь 1.8 сая болон түүнээс доош, 18.3 хувь нь 2.8 саяас дээш үнэтэй байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сартай харьцуулахад 1.8 сая ба түүнээс доош төгрөгийн ханштай орон сууцны тоо нэмэгдэж, 1.8-2.8 сая төгрөгийн үнэтэй нь цөөрч буй гэнэ. Өдгөө барьж буй орон сууцнуудыг ашиглалтад оруулах хугацаанаас нь хамааруулан өөр өөрөөр үнэлжээ.
Энэ оны IV улиралд ашиглалтад оруулах орон сууцны дундаж үнэ 2.1 сая төгрөг байгаа бол ирэх оны I улиралд ашиглалтад оруулахыг нь арай өндрөөр буюу 2.4 сая төгрөгөөр үнэлээд байгаа аж. Барилгын чанар, амьдрах орчин нөхцөлийг бүрэн хангасан байдлаар нь орон сууцыг тансаг, стандарт сайн, стандарт орон сууц гэж гурван зэрэглэлд хуваадаг.
Тансаг зэрэглэлд дотоод болон гадаад дизайн, хүрээлэн буй орчин нь дээд зэрэглэлийн шийдэлтэй, эрчим хүчний хоёр эх үүсвэртэй, дохиоллын систем болон харуул хамгаалалттай, ам метр нь 2.8 сая төгрөгөөс дээш үнэтэй орон сууцыг тооцдог.
Стандарт сайн зэрэглэлийн орон сууц чанартай хийц, эрчим хүчний хоёр эх үүсвэртэй, 24 цагийн хамгаалалт болон СӨХ-ны үйлчилгээтэй, нэг өрхөд дунджаар нэг гарааш ногддог, 80-150 ам метр талбайтай, ам метрийн үнэ нь 1.8-2.8 сая төгрөг байна.
Стандарт зэрэглэлийн орон сууц 80 хүртэлх ам метр талбайтай, эрчим хүчний нэг эх үүсвэртэй, нэг ам метр талбайн үнэ 1.8 сая төгрөгөөс доош үнэтэй аж. Өдгөө борлуулж буй орон сууцны 34.27 хувь нь стандарт, 48.36 хувь нь стандарт сайн, 17.37 хувь нь тансаг зэрэглэлийнх юм байна.
Ч.Мөнхзул