АНУ-ын Огайо мужийн Кливленд хотын нэгэн тоглоомын талбайд 12 настай хүү цагдаа нарт буудуулан амиа алдсан хэрэг өчигдөр гарлаа.
Орон нутгийн цагдаа нарт хотын төвийн ойролцоох тоглоомын талбайд буутай этгээд байна гэсэн мэдээлэл иржээ. Хэргийн газар ирсэн хоёр цагдаа хүүхдийн тоглоомын талбайд байсан хүүд гараа өргөхийг шаардсан байна. Харин хүү шаардлагыг биелүүлэлгүй гараа бүсэндээ хийхийг оролдох үед цагдаа хүүг цээжин тус газар нь хоёр удаа бууджээ.
Хүүхдийг эмнэлэгт яаралтай хүргэн мэс засал хийсэн боловч шархаа даалгүй амиа алдсан хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Мөрдөн байцаалтын явцад хүүгийн биеэс хагас автомат буутай төстэй тоглоомон хийн буу олджээ.
Ийм хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард мөн гарч байсан юм. АНУ-ын Калифорни мужийн Санта-роса хотын цагдаагийн даргын туслах тоглоомон калашниковын автомат буу барьсан 13 настай хүүхдийг буудан амийг нь хөнөөсөн.
Буу барьсан хүүхэд гудамжинд гүйж явахыг харсан цагдаагийн ажилтан хүүг зэвсгээ хаяхыг шаардсан ч үүнийг нь биелүүлэхгүй болохоор гал нээжээ. Жаал хүүг унахад очиж анхны тусламж үзүүлсэн ч хүү газар дээрээ нас барсан юм.
Гэтэл хүүгийн барьсан “автомат” нь хуванцраар хийсэн тоглоом байснаас гадна хүүгийн бүсэнд бас тоглоомон гар буу байсан юм.
Эх сурвалж: ИТАР-ТАСС