Засгийн газрын 2014 оны 252-р тогтоолоор батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг өнөөдөр ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэй хүмүүс мэдээллээ.
“Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийн үндсэн зорилго нь монгол уран бүтээлийг радио, телевиз, киноны зах зээл, цахим орчинд нэмэгдүүлэх замаар уламжлалт соёл, түүх, зан заншлыг өвлүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах, үндэсний соёлоор бахархах үзлээр хүмүүжүүлэх, монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд орших аж.
Монгол гэсэн тодотголтой уран бүтээл дутмаг байгаагийн нэгэн жишээ дурдахад өргөн нэвтрүүлгийн зах зээлд Монголын үндэсний уран бүтээл гадаадын бүтээлд байр сууриа алдсаар байгаа юм. Тухайлбал, 2014 оны гуравдугаар сарын эхний 2 долоо хоногийн хугацаанд телевизийн 23 сувгаар нэвтрүүлсэн 3100 орчим цагийн хөтөлбөрт хийсэн судалгаанаас үзэхэд, уран сайхны киноны хөтөлбөрийн 29.21% нь Монгол уран бүтээл, 70.79% нь гадаадын уран бүтээл байгаа аж.
Түүнчлэн солонгосын савангийн дуурь нийт уран сайхны киноны 37.22%-ийг дангаар эзэлж байгаа нь монгол уран бүтээлээс илүү байна. Эндээс харахад Монгол Улсын иргэн, хүүхэд, өсвөр насныхны телевизээр үзэж буй гурван кино тутмын хоёр нь гадаадынх, мөн гурван кино тутмын нэг нь солонгос кино болжээ.
Мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед Монголын нийт иргэд, олон нийт боломжит бүх сувгаар мэдээллийг нээлттэй хүлээн авах болсон боловч мэдээллийн дотор үндэсний уламжлалт ёс заншлыг хадгалсан, Монголын түүх, соёлын холбогдолтой бүтээлүүдийн эзлэх хувь хэмжээ бага байгаа нь хүүхэд залуучуудын төлөвшил, хүмүүжил, монголын соёлын үндэсний өвөрмөц төрх, ялгарах байдлыг дархлаажуулахад учир дутагдалтай байгаа өнөө үед Монголын түүх, үндэсний соёл, зан заншил, ахуйг харуулсан радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөр цахим орчин дахь агуулга мэдээ мэдээллийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа учир “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг батлан гаргах шаардлагатай болсон гэдгийг ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл хэлсэн юм.
ССАЖЯ-ны зүгээс жил бүр улсын төсөвт арван тэрбумаас доошгүй хөрөнгийг энэхүү хөтөлбөрт зарцуулахыг хүссэн ч ирэх оны улсын төсвийг харгалзан УИХ-ын шийдвэрээр 2015 оны “Монгол уран бүтээл” хөтөлбөрт таван тэрбумыг зарцуулахаар болжээ.
Хөтөлбөр нь дөрвөн зорилтын хүрээнд телевиз, радио, кино, цахим орчин дахь үндэсний мэргэжлийн уран бүтээлчдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхдээ санхүүгийн тодорхой дэмжлэгийг төрөөс үзүүлэхээр тогтжээ. Хөтөлбөрийн хүрээнд олон чиглэлийн төсөл хүлээн авах боломжтойгоос тоймлон дурдвал,
- үндэсний уламжлал, монгол домог, зан заншлыг харуулсан хүүхэлдэйн кино;
- хүүхэд залуучуудад зориулсан телевизийн олон ангит уран сайхны кино;
- түүхэн сэдэвт бүрэн хэмжээний кино;
- Монгол Улсын байгаль газар зүй, түүх соёл, ёс уламжлал, зан заншлын тухай телевизийн баримтат кино болон уран сайхны нэвтрүүлэг,
- соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын болон өв соёлын талаар хийсэн баримтат кино, нэвтрүүлэг, цуврал хөтөлбөр;
- хүүхдэд зориулсан телевизийн жүжиг, зохиомж;
- телевизийн хүүхэлдэйн жүжиг;
- үндэсний дуурь, балет, драмын жүжиг, концертыг телевизийн бүтээл болгон бичүүлэх;
- сонсдог ном, радио жүжиг
- Монгол үндэсний ерөөл магтаал, зүйр цэцэн үг, түргэн хэллэг, дайралцаан, хэлц үг, оньсого таалцах тоглоом зэрэг аман цэц билгийн өв санг түгээн дэлгэрүүлэх уран сайхны хөтөлбөр; цахим орчинд соёл, урлагийн бүтээл, соёлын биет бус өвийг уран бүтээлчдэд ашигтай хувилбараар түгээх;
- уран бүтээлчийн зөвшөөрлөөр уран бүтээлийг цахим хэлбэрт хувиргах үйл ажиллагаа зэрэг олон төрлийн ажил багтжээ.
“Монгол уран бүтээл” хөтөлбөртэй ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.
Уран бүтээлчид төслөө өнөөдрөөс эхлэн 2015 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 15:00 цаг хүртэл Соёл, урлаг хөгжүүлэх санд ирүүлэх бөгөөд төслүүдийг хөтөлбөрийн зорилтот хүрээнд ангилан шалгаруулалт явуулах тул төсөл ирүүлэгч нь өөрийн ангиллаа албан бичигт тэмдэглэхийг сануулсан юм.